Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд үүссэн барилга барих маргааны асуудлаар иргэдтэй уулзжээ. Тус хороонд барилга барьж буй “Цаст констракшн” ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын маргаан 10 гаруй жилийн турш үргэлжилж байгаа аж.
Тус хороонд барилгажилт их тул газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн талбай болгоно.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Натур орчим хүн амын төвлөрөл ихтэй. Иргэдийн ая тухтай амьдрах орчин чухал. Барилгын ажил хийж байгаа компанитай хэлцэлд орж, суурь цутгасан талбайг нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламж болгохын төлөө ажиллана. Гэхдээ бизнес эрхлэгч, барилгын компанийг ч шууд хохироож болохгүй. Хуулийн дагуу ажиллана. Ажлын хэсэг байгуулна” гэв.
3,576.26






















































Нэргүй 2026-04-26 103.57.94.98
Харсаар бж ийм газар барилга барих гээд авсан нь увайгүй үйлдэл одоо гараш болгоод дээрнь амарцагаа
Нэргүй 2026-04-26 66.181.160.54
Барилга барих газрын зөвшөөрөл өгсөн авлигачин албан тушаалтнаар бүх хохирлыг төлүүл!!! Иэхгүй бол хэн ч хашрахгүй, үргэлжилсээр байх болно!!!
Нэргүй 2026-04-26 43.242.242.59
Бизнес эрхлэгч, барилгын компанийг ч шууд хохироож болохгүй. Хуулийн дагуу ажиллана гэнэ үү. Яах гэж зөвшөөрөл олгосон юм. Шуналууд болиоч
Зөв 2026-04-26 202.9.47.11
Улс юмаа хурааж авах нь л зөв!
Нэргүй 2026-04-26 202.9.40.180
Одоо бөөн эсэргүүцэлтэй тулгарна даа. Ажил хийх хэцүү. Хийсэн хүн рүүгээ дайрч давшилж буруутгадаг монголчуудын муухай зан байнаа
Нэргүй 2026-04-26 66.181.176.23
Өөрсдөө зөвшөөрөл өгнө, тэгснээ энийг хянана гэнэ…