"News" агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон дахин хүргэж байна.
"ТӨЛӨВШӨӨГҮЙ НАМУУДАД УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ЭРХ ӨГЧ БОЛОХГҮЙ"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар МУБИС-ийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт туссан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Зарим гишүүдийн хувьд энэхүү төслийг УИХ-ын босго давуулсан нь парламентын ардчиллаас ухарсан үйлдэл гэж байр сууриа илэрхийлж байна. Нөгөө талд энэхүү төслийг батлах нь зөв юм гэдэг байр суурьтай гишүүд ч бий. Судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?
-Нэгэнт энэ хуулийн төсөл парламентын босгыг давсан учраас одоо хэрхэн засч, сайжруулах тал дээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллах байх. Хуулийн төсөлд үнэхээр ард түмний хүсч байгаа, нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудлыг тусгасан байх. Энэ нь парламентын гишүүнийг илүү ёс зүйтэй, хариуцлагатай болгоё гэсэн санаа бөгөөд үүнийг ерөөсөө үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хуулийн төслийн хоёр зүйл заалт дээр онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа. Миний хувьд, өмнө нь дахин ийм хууль батлах шаардлагагүй, одоо хангалттай хууль эрх зүйн орчин байна гэдэг байр суурьтай байсан. Жишээлбэл, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, Ёс зүйн дэд хороо, хуульд заасан бусад асуудлаар УИХ-ын гишүүнд хариуцлага тооцдог болон эгүүлэн татах механизмууд байгаа. Нэгэнт УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн учраас засах хэд хэдэн зүйл байна.
Нэгдүгээрт, улс төрийн нам УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрх байхгүй. Хэрэв тийм эрх олговол парламентынхаа дээр улс төрийн намыг гаргана гэсэн үг.
УИХ-ын гишүүний чөлөөт мандатыг улс төрийн намууд хүссэнээрээ өөрчилж, нөлөөлдөг, дуулгавартай байлгадаг хандлага руу шилжих эрсдэл маш өндөр. Яагаад гэхээр, Монгол Улсад өнөөдөр улс төрийн намууд төлөвшөөгүй байна. Бид улс төрийн намыг хариуцлагатай, дотоод ардчилалтай болгоё гэж ярьж, хуульд тусгасан хэдий ч бодит амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаа цорын ганц асуудал бол улс төрийн намаас нэр дэвшигчийг тодорхойлдог үйл явцыг бүрэн ил болгож чадахгүй байна. Үндсэндээ хаалттай хаалганы цаана улс төрийн намаас нэр дэвшилт явагдаж байна. Тэгэхээр хэрхэн улс төрийн намуудыг хариуцлагатай, ил тод, дотоод ардчилалтай болгох вэ гэдэг асуудлыг л хөндөх ёстой. Ялангуяа сонгуулийн холимог тогтолцоо яригдаж эхэлсэн тэр цагаас л үүнд илүү анхаарал хандуулж байна гэж ойлгодог. Гэтэл үндсэндээ 30 жилийн турш энэ асуудлыг тасралтгүй ярьж байна. Улс төрийн намууд бараг 14 хоногийн өмнө хэн нэр дэвшиж, сонгогчидтойгоо ажиллаж, өөрийгөө таниулсан байна, намын анхан шатны нэгжээ хэн нь илүү "усласан" байна гэдгээс шалтгаалж, нэр дэвшигчээ тодорхойлдог. Яг үнэндээ бид ийм улс төрийг, ийм намуудыг огт хүсэхгүй байгаа.
Тийм учраас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэхдээ нэр дэвшигчийг сонгох, шалгаруулах, томилох журмуудыг ил тод болоогүй л байна.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу
"ТОМ ТӨСЛҮҮДИЙН ЗАРДЛЫГ ХЯНАЛТГҮЙ БОЛГОХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА”
УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэвтэй Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-УИХ Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. АН-ын бүлэг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр завсарлага авч, мэдээлэл авсан байх. Хуулийн төслийн зорилго, агуулгад ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Н.Алтаншагай нарын гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилсан. АН-ын бүлгийн хурлаар хуулийн төслийг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авлаа. Хуулийн төсөл санаачлагчдын тайлбарлаж буйгаар гадаад зээлээр хэрэгжиж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийг хурдасгахын тулд санхүүжилтийг илүү уян хатан болгож өгөх зорилготой гэж тайлбарлаж байна. Гэхдээ тодорхой хэдэн төслийг сугалж аваад, УИХ-аас тогтоосон төсвийн зарлага, алдагдал, Засгийн газрын гадаад зээлийн хэмжээг нэмэгдүүлэх эрхийг олгох заалтууд хуулийн төсөлд байгаа. Ингэснээр Монгол Улсын төсвийн тогтвортой байдал, нэгдмэл, иж бүрэн, ил тод, хяналттай байх суурь зарчмуудыг эвдэх аюултай гэж үзэж байна.
-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс хуулийн төсөлд ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Гишүүд тал талаас нь ярилцаад, шийдвэрээ хараат бусаар гаргах байх. Хуулийн төслийн хүрээнд Алтанширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, нийслэлийн Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт гурван төслийг ярьж байгаа.
Энэ гурван төслийн одоогийн батлагдсан нийт өртөг 3 тэрбум ам.доллар давна. Цаашид илүү их хэмжээгээр нэмэгдэх магадлалтай. Ийм хэмжээний төслүүдийн санхүүжилтийг төсвөөс гадуур гаргахаар Монгол Улс үндсэндээ хоёр төсөвтэй болно гэсэн үг.
УИХ-аас баталсан нэг төсөв, нэг зардал, нэг алдагдал байдаг. Түүнээс гадуур төслийн санхүүжилт нэрээр маш их хэмжээний зардлын өсөлт, алдагдал бий болно. Гэтэл хууль санаачлагчдын зүгээс үүнийг УИХ-аас баталсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд бэлэн байгаа гадаад зээл хөрөнгийг оруулж ирнэ гэж тайлбарлаж байгаа. Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилт хоцроод, ажил урагшлахгүй байна гэдэг тайлбар хэлсэн. Тэгвэл тогтолцоогоо эвдэхгүйгээр Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зардал болон алдагдлаа нэмээд шийдэж болно. Хуулийн дагуу шийдэхгүй, төсвийн зарцуулалтыг бүх хяналтаас нь гаргах хууль баталснаар Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох эрсдэлтэй.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу
"ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ЗОХИСТОЙГООР, ААЖМААР ЖИНГЭЭ ХАСАХ НЬ ЧУХАЛ”
Урин цаг ирж, хүмүүс өвлийн хөшүүн байдлаас ангижран эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч эхэлдэг энэ үед "Anytime Fitness 24/7" клубийн багш Б.Энхсаруултай фитнессийн ач холбогдлын талаар ярилцлаа.
-Хавар болохоор фитнесс клубийн ачаалал эрс нэмэгддэг шүү дээ. Хүмүүс ихэвчлэн ямар зорилготой ирж байна вэ?
-Тийм ээ, хавар бол фитнессийн салбарын оргил үеийн нэг. Хүмүүс зун болохоос өмнө жингээ хасах, биеийн галбираа засах, өвлийн турш хуримтлагдсан ядаргаагаа тайлж, эрч хүч авах гэсэн ерөнхий зорилготой ирдэг.
Гэхдээ хамгийн гол нь зүгээр нэг турах биш, эрүүл аргаар эрч хүчтэй болох хандлага давамгайлах болсон нь сайшаалтай.
Ерөнхийдөө фитнессийг бүх спортын товчлол буюу цөм нь гэж хэлж болно. Ямар ч хүн, ямар ч түвшинд хичээллэх боломжтой байдгаараа онцлог спорт. Фитнессээр хичээллэсний ач тус их. Нэгдүгээрт, хүн эрүүл мэндээ урт хугацаанд тогтвортой байлгаж, залуу насаа хадгалах боломжийг олгодог. Цаашлаад дааврын үйл ажиллагааг дэмжихээс эхлээд хоолны тэнцвэртэй байдлыг хадгалах гээд олон талын ашиг тустай. Бусад спортоос ялгарах гол онцлог нь гэвэл, фитнессийг нийтийн биеийн тамир болгон ашиглах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ бол хүн бүхэнд нээлттэй, эрүүл амьдралын хамгийн дөхөм бөгөөд үр дүнтэй сонголт юм.
-Хүмүүс фитнест яваад л хурдан турах хүсэлтэй боловч биеийн онцлог гэж бий. Ер нь эрүүлээр жингээ хасна гэвэл сарын хугацаанд хэдэн килограмм жин хасах боломжтой вэ?
-Хүн бүрийн өөх шатаах чадвар харилцан адилгүй. Тооны хувьд аваад үзвэл, нэг килограмм өөх нь ойролцоогоор 7700 ккал-тай тэнцдэг. Хүний өдөрт шатааж буй калорийн хэмжээнээс хамаараад хоногт дунджаар 200-300 грамм цэвэр өөх шатаах боломж бий. Үүнийг сарын хугацаанд тооцож үзвэл онолын хувьд 10 орчим килограмм жин хасах боломжтой байдаг.
Нэг талаараа богино хугацаанд ийм их жин хасах нь дотор эрхтний үйл ажиллагаа болон бодисын солилцоонд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй. Тийм учраас фитнессийн салбарт нэг сарын дотор хэт их хэмжээгээр өөх шатаахыг зөвлөдөггүй бөгөөд эрүүл мэнддээ зохистойгоор, аажмаар жингээ хасахыг чухалчилдаг.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу
И.ДАВААДОРЖ: УРАН ЗОХИОЛ ХҮҮХДЭД ЁС ЗҮЙН ХҮМҮҮЖИЛ ОЛГОДОГ
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадоржтой ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд ЕБС-ийн сурагчдын монгол хэлний чадвар муу байна гэх шүүмжлэлийг зарим багш нар хэлж байна. Энэ нь их дээд сургуульд элсэгчдээс хэрхэн анзаарагдаж байна вэ?
-Юуны өмнө бид яг ямар чадварын тухай ярьж байгаагаа тодорхойлох нь чухал. ЕБС-ийн хэлний судлагдахуунд монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, гадаад хэл багтдаг. 2014 онд шинэчлэн баталсан хөтөлбөрөөр монгол хэлний хичээлийг унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн үндсэн чадварт суурилан үнэлдэг болсон. Эдгээрээс яг аль чадвар нь сурагчдын хувьд хамгийн төвөгтэй байгааг тогтоох нь ач холбогдолтой. Тухайлбал, сурагч уншихдаа сайн ч, бичгээр өөрийгөө илэрхийлэх эсвэл сонсоод ойлгохдоо сул байх зэргээр чадваруудын хөгжил харилцан адилгүй байх тохиолдол бий. Нийт сурагчдын чадварын түвшин өссөн эсвэл буурсан үзүүлэлтийг Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг Элсэлтийн шалгалт (ЭШ) болон Монгол хэл, бичгийн шалгалтын онооны эрэмбээс харж болно. Харин их, дээд сургуулийн ерөнхий суурь хичээл заадаг багш нарын ажиглалтаар сурагчдын чадвар жил ирэх тусам буурч байгаа нь анзаарагдаж байгаа. Гэхдээ энэ нь тухайн судлагдахуун болон эзэмшвэл зохих чадвар бүрээрээ харилцан адилгүй байна. Уран зохиолын багш хүний хувьд ажиглахад, их дээд сургуульд элсэгчдийн бичих чадвар жилээс жилд суларсаар байна. Бид уран зохиолын хичээлээр оюутны сэтгэхүйн хамгийн дээд чадвар болох задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадамжийг нь шалгахын тулд эсээ бичүүлэх, дүрслэх болон задлаг бичвэр боловсруулах даалгавар өгч, бүтээлч илэрхийллийг нь үнэлдэг.
Ямар ч хэлний хувьд бичих чадвар нь хамгийн төвөгтэй бөгөөд цогц чадварт тооцогддог.
Тиймээс бид өнөөдөр сургалтын хөтөлбөрт тусгагдсан бичих чадварыг хөгжүүлэх ажлыг бодитой хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээ эргэцүүлэх хэрэгтэй. Хэрэв уран зохиолын хичээл зөвхөн шүлэг цээжлүүлэх, монгол хэлний хичээлийг хэл зүй төдийгөөр хязгаарлагдаж байгаа бол асуудалтай. Монгол хэл, уран зохиолын хичээлийн агуулгын эцсийн зорилго буюу сурагчдад олгох гол чадвар бол өөрийгөө бичгээр зөв, бүтээлчээр илэрхийлэх чадвар байх ёстой. Харин унших, ойлгох чадвар нь зөвхөн хэлний багшийн хариуцах ажил биш, бүх судлагдахуунаар дамжуулан хөгжих ёстой суралцахуйн суурь чадвар юм.
-Олон улсын PISA судалгаагаар манай улсын 15 настай сурагчид унших, ойлгох чадвараараа дэлхийн 81 улсаас 61 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Энэ нь сургалтын хөтөлбөр болон багш нарын ур чадвараас хамаарч байна уу. Эсвэл сурагчдын суралцах арга барил муу байна уу?
-Унших чадварын тухайд олон нийт минутад хэдэн үг унших, эсвэл нэг эх бичвэрийг дуусгах төдийгөөр ташаа ойлгодог. Гэвч бодит байдал дээр унших чадвар гэдэг нь тухайн бичвэрийг уншиж, утгыг хэсэгчлэн болон цогцоор нь ойлгох, цаашлаад оюун дүгнэлт гаргах цогц үйл явц юм. Олон улсын судлаачид сурагчдын яг энэ түвшний өндөр чадварыг шалгуур болгон авч үздэг. Энэхүү чадвар сул байгааг тогтооход гадаад хүчин зүйлсийн нөлөөг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Үүний нэг жишээ бол өсвөр насныхны өдөр тутмын хэрэглээ болсон TikTok, Instagram зэрэг цахим платформууд юм.
Сурагчид ‘Reels’, ‘Shorts’ гэх мэт богино хэмжээний контентыг тасралтгүй үзэж байгаа нь тэдний анхаарал төвлөрөл, нэг зүйлийг тогтож харах чадварыг эрс бууруулж байна. Ийм төрлийн богино хэмжээний мэдээллийг хүлээн аваад дадчихсан тархи урт хэмжээний роман, эх зохиолыг унших, түүнд задлан шинжилгээ хийх чадваргүй болно.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу
МОНГОЛЫН "MOTOGP"-ИЙН АНХДАГЧ, САЛХИ ЗҮСЭГЧ НЭГЭН
“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор мотоциклийн тойрог замын уралдааны ноён оргил болсон "MotoGP" ангилалд уралддаг Г.Булганхангайг онцолж байна. Монголдоо "MotoGP"-ийн анхдагч гэх тодотголтой түүний хувьд мотоциклийн уралдааны энэ ангиллыг эх орондоо хөгжүүлэх, олон улсад цойлох зорилготой нэгэн. Ингээд түүнтэй танилцъя.
ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ
-Багадаа хөдөө өвөө эмээ дээрээ өссөн. Зургаан нас хүртлээ хөдөө морь унаж, мал маллаж, хөдөөний амьдралаар амьдарсан. Арван настай байхдаа хөдөө байдаг хятад мотоцикл унаж үзсэн юм. Тэр үеэс л хобби болж, дурласан даа. Би ер нь экстрем зүйлд их дурлаж өссөн. 300 км/цаг хурдлахад тэндээс авах мэдрэмж нь гоё.
Бага ангиа Архангай аймгийн Өлзийт суманд сурч, улмаар Улаанбаатар хотод орж ирээд, 11 дүгээр сургуулийг төгссөн.
АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ
-Багадаа зурагтаар яг энэ "MotoGP" ангиллын уралдаан үзэж байлаа. Яг миний үзэж байх үед Марк Маркез гээд дэлхийн шилдэг тамирчныг хараад л "Ийм тамирчин болох юм сан" гэдэг мөрөөдөлтэй болсон. Тэгээд өөрөө анх "Youtube"-ээс бичлэг үзэж, бэлтгэл, сургуулилалтыг харсан.
АНХНЫ АМЖИЛТ
-2024 онд "Power Expo" дээр мини "GP" тэмцээн зохион байгуулсан юм. Тэнд түрүүлж, анхныхаа амжилтыг гаргасан.
ЧУХАЛ ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?
-Чухал тэмцээн, уралдааныхаа өмнө ирээдүйгээ төсөөлдөг. Уралдаан бол миний бэлтгэл, бэлтгэл бол миний уралдаан гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Ерөнхийдөө тэмцээний сэтгэл зүйг бэлтгэл дээрээ аль хэдийнэ төрүүлдэг. Бэлтгэл дээрээ хэдий чинээ сэтгэл зүйтэй байна, тэмцээн дээр төдий чинээ уралдана л гэж боддог.
"MotoGP" бол дэлхийн хамгийн хүнд спортын нэг. Тамирчид уралдааны үеэр эндэх тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс анхнаасаа сэтгэл зүйтэй сайтай байх хэрэгтэй. Марк Маркез л гэхэд хугараагүй яс үгүй. Тиймээс тэр хүний замналаар дэлхийн хэмжээний тамирчин болохын тулд хугарал, бэртэл, гэмтлийг туулах л ёстой. Яг ийм сэтгэл зүйг өөртөө суулгасан.
Одоо "MotoGP"-ийн тамирчин болоод гурав дахь жилээ үзэж байна. Нийт 8-9 яс хугарсан. Иймэрхүү гэмтэл авна гэдгээ анхнаасаа мэдэж байсан учир сэтгэлээр унаагүй. Харин ч өөрийгөө тамирчин болж байна даа гэж бодсон.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу
3,600.44


























































Нэргүй 2026-04-25 202.126.88.72
халх гэдг чинмонгол бишхужааманжууд халх гэж хашиграгчдынцаанаахужааманжууд бдгийн. халх гэдг чин хужаагаас монголд хэргжүүлсн монголбг эзлх гэсн х***а манж худлаа хиймл зохиол халх гэж монгол хужааманжууд халх гэж хашграгчдын цаанахужааманжууд бдгийн халх гэжмонгол бишхужаа манжууд.
Нэргүй 2026-04-25 202.126.88.72
хужааманжууднамтөрэзлцнбайхадаа халхгэжхужаамаэжнэрээрурьдтависаар байх болнтэрчнхужааманжуудынмонголыгэзлхнэрхужааманж зохиол аргахэргслн юмчин.
Нэргүй 2026-04-25 202.9.40.8
хужааманжууднамтөрэзлцнбайхадаа халхгэжхужаамаэжнэрээрурьдтависаар байх болнтжрчнхужааманжуждынмонголыгэзлх аргахэргслн юмчин.
Нэргүй 2026-04-25 202.9.40.8
хитадманжуудчнхалхгэж аитадманж бодлго бариад бгаа чиннам төрд гаргаад бгаа чин энэ халхгэжхитадманжуудтолгойд гаргаадбгаачин энэ бүхтолгойдманжхитадууд гарцнбгаа биздээ. ингхитад манжужд толгойд гарч хитад манжуудр эзлүүлдгийн халх гэдг чин монгол биш хужааманжууд халх гэжмонгол биш манжхужаагууд.монголд халх гэж бхгүй халх гэдгчин хужааманжууд.