Төр, хувийн хэвшлийг түншлэлийн форум болж байна

Төр, хувийн хэвшлийг түншлэлийн форум болж байна

Төр, хувийн хэвшлийг түншлэлийн форум болж байна

“Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийн арга хэмжээний хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” өнөөдөр /2026.04.24/ зохион байгуулагдаж байна. Форумд төр, хувийн хэвшлийн түншлэлийн 300 орчим төлөөлөгчид оролцож байна.

Эдийн засаг, хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Худалдааны яамны Арилжааны эрх зүйг дэмжих хөтөлбөр болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж байгаа форумыг нээж, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэллээ.

Тэрбээр “Энэ удаагийн арга хэмжээ нь “Төр, хувийн хэвшлийн түншлэл-хөрөнгө оруулалтыг боломж” сэдвийн хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 4 хоногийн турш тус тусын сэдвүүдээр зохион байгуулагдан үргэлжилж, өнөөдөр нэгдсэн форумаа зохион байгуулж байгаа нь өнгөрсөн жилийн форумаас онцлог болж байгааг дурдаад “Төр, хувийн хэвшлийн түншлэл бол зөвхөн төсөл хэрэгжүүлэх арга хэрэгсэл биш, харин манай улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гол хөшүүрэг юм. Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж үзэж, тэднийг дэмжих бодлогоо тууштай үргэлжлүүлэх болно. Өнөөдрийн форум нь бидний зорилго нэг, замын зураглал тодорхой байгааг харуулж байгаа бөгөөд та бүхний санал санаачилга, харилцан итгэлцэл дээр суурилсан бодит хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин, институцын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжих боломжтой төслүүдийг хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдад танилцуулах, олон улсын санхүүгийн байгууллагуудын туршлага, санхүүжилтийн механизмыг танилцуулах, туршлага хуваалцах зорилготой уг форумын үеэр дээрх чиглэлээр хэд хэдэн илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Тодруулбал, ТХХТ-ийн бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба түншлэл, түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн танилцуулга, Олон улсын туршлага, санхүүжилтийн боломж сэдвүүдээр илтгэлүүд танилцуулагдсан бол  Түншлэлийн төслүүдийг нээлттэй болгох, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, эрсдэлийн зохицуулалтын асуудал,  Хөгжлийн саад бэрхшээлийг даван туулах практик шийдэл, холимог санхүүжилт, дотоод болон гадаадын банкуудын оролцоо, Төслийн менежмент, хууль, санхүүгийн зөвлөх үйлчилгээний компаниудыг төслүүдэд татан оролцуулах нь зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн форумын үеэр, “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын менежмент” төслийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Олон улсын санхүүгийн корпорац болон ТХХТ-ийн төвийн хамтын ажиллагааны санамж бичиг, Орон нутгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.

“Төр, хувийн хэвшлийн түншлэл-2026” форум нь төрийн бодлого, хувийн хэвшлийн оролцоо, олон улсын санхүүжилтийн эх үүсвэрийг нэг дор төвлөрүүлсэн, түншлэлийн төслүүдийг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд чиглэсэн стратегийн арга хэмжээ бөгөөд  Монгол Улсад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Новшнуудад 2026-04-24 66.181.185.99

Хахаха ларын МАНгасууд хэд дэх жилдээ ингэж шааж бгаа вэ? таах уу? баахан дарганцарууд суугаад бид хувийн хэвшлийг хөгжүүлнэ гэж шааж хуралдаад баахан мөнгө иднэ орой нь нь хүлээн авалт хийнэ. Маргааш нь татвар нэмнэ, тог цахилгаан нэмнэ, бензин тос нэмнэ гэж хуцацгаана. өө тийн маниус ч бүр хошногдуулаад сурчихаж. 12 жил дараалаад сонгоод л бна. лалрын нам, лалрын улс болж дээ. барилга байшин, зам гүүр гээд бүх ажлыг Нянгар тэргүүтэй ларууд нь хятадуудад өгөөстэй. Хэзээ ч хөгжихгүй энэ улс

Avatar

Нэргүй 2026-04-24 202.126.88.72

одо хужааманж гэдгийнмэдцн хужааманж сүрдлх санаархлдн орохгүй лдээ.

Avatar

Нэргүй 2026-04-24 202.126.88.72

эзлчээдд монгоо тэрчигээрхалхболоод шаачн энэчн манж хитад бодлго цаг хугацны асуудл ингж хитад манж бодого баримтлдгийн бүгдийн чнхалхсгэжбичээд бичх гээдмбгаа бичцнбгаа болгх гэж санаархнхалх гэж худлаашааж аылгн сүрдүлн зарим арчаагүйнүдн сүрдүлгнд орооод шааж ирсн одоохужааманжгэдг бүлглнылн сүрдүлхгэж санаархн нөгдүлн аыгаад дагаад биздээ инийг чн хитадманжбодлго гэдгийн ингж хитадманжууд хитадманжхалх гэдгиыг гаргж ирдгиын энийг хитадын бодлго гэдгийн.ингээд халх гэсн хитадманжууд нэрээр

Avatar

Нэргүй 2026-04-24 202.9.40.8

эзлчээдд монгоо тэрчигээрхалхболоод шаачн энэчн манж хитад бодлго цаг хугацны асуудл ингж хитад манж бодого баримтлдгийн бүгдийн чнхалхсгэжбичээд бичх гээдмбгаа бичцнбгаа биздээ инийг чн хитадманжбодлго гэдгийн ингж хитадманжууд хитадманжхалх гэдгиыг гаргж ирдгиын энийг хитадын бодлго гэдгийн.ингээд халх гэсн хитадманжууд нэрээр хитадманжуудмонголыг бүтэн эзлн.

Avatar

Нэргүй 2026-04-24 202.9.40.8

хужааманжуудхалхгэжхужааманж зохиолоормонголд орэ ирээд эзлснхужаа манжууд эхлээд монголд дотр халхгэжхудла үндсэзохионтэгээд тэрхужааманжзохиолоорррмонголхүнболх гэж ажллж бодлго шаанатэгээдтэр хужааманж зохиолоороо монголыг эзлжтэрхалхгэсн үлгр мнголыг бүрхн тэгээдмоонголынбүххүныгхалхболгх гэж бодлго шаана тэгээл бүртгчн 20 жилийн дараамнгол хүний хийснюм мнгол хүнийгхалххүн бсн гээл биччн ингээл халх гэснманжхужаа зохиолоорхитад манжууп монголыг эзлээд ингээлхалх гэсн хужааманжууд мнголыг э

Avatar

Нэргүй 2026-04-24 202.9.40.8

хүний нөөц гэдг бол ёстой худлаа үг монголд хүний нөөц гэдг үгийг хужааманжуудмонголд урвуулж худлаахүлээлгж гацааалтмаягаар урвуулжашглснхэргсл.

Avatar

Бүтэхгүй 2026-04-24 66.181.164.211

Төр хэзээ ч хувийн хэвшилтэй түншлэхгүй. Төр өөрөө асар том хувийн хэвшил шиг, асар их ашигтай бизнес хийж байна шүү дээ

Avatar

Зочин 2026-04-24 103.119.92.1

Баахан л хуралдаад сайд нар тэгнэ ингэнэ гээд л ярих юм мөн чанартаа нэг их түншлээд байгаа ч юм алга, ийш тийш нь албан бичиг явуулахаар ийм журамтай тийм чхуультай гэж бөөрөнхийлөөд боломжгүй гэхгүй ч татгалзсан хариу ирдэг ийм л байна шүү бодит амьдрал дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж