“Виндс” антенн суурилууллаа | News.MN

“Виндс” антенн суурилууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

“Виндс” антенн суурилууллаа

Япон Улсын агаар сансрын судалгаа, шинжилгээний агентлагаас өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд “Виндс” хиймэл дагуулын газрын антеныг суурилуулжээ. Энэхүү антеннийг  “Азийн харуул” төслийн хүрээнд суурилуулж байгаа бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрийг сансрын уудмаас тандан судлах аж. Ингэснээр тус мэдээг үндэслэн байгалийн гаралтай гамшгийн судалгаа хийх, гамшгийн үед цагийн байдлын зураглал хийх, агаарын сансрын зургийн тайлал хийх болон гадаадын ижил үүрэг бүхий байгууллагуудтай хамтран зайны сургалт зохион байгуулах зорилгоор ашиглах юм байна.
Дашраамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн 2008 оны XI сард Япон Улсын Гадаад явдлын яаманд зочлохдоо Монгол Улсад холбооны зориулалттай /WINDS/ хиймэл дагуулын антенныг ашиглах талаар албан ёсоор хүсэлт тавьсан аж. Уг хүсэлтийн дагуу Япон Улсын Засгийн газраас “Азийн харуул” төслийн хүрээнд өөрийн орны Агаар сансрын судалгаа, шинжилгээний газраар /JAXA/ дамжуулан Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад тус антеныг ашиглуулахаар болсон байна.

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-11 202.179.20.202

Тусламж гэсэн нэрийн дор монголын талаар тагнуулын мэдээ гадныханд дамжуулахыг үгүйсгэхгүй Сайн хяналт тавих хэрэгтэй манайхан

Avatar

Ард түмэн 2010-09-11 203.91.117.3

Монгол нэг иймэрхүү антеннтай болмоорсон доо өөрсдөө хөөргөж чадахгүй л юм чинь онцгой сайн байна шүү

Avatar

Ард түмэн 2010-09-11 203.91.117.3

Монгол нэг иймэрхүү антеннтай болмоорсон доо өөрсдөө хөөргөж чадахгүй л юм чинь онцгой сайн байна шүү

Avatar

Boldoo 2010-09-11 202.170.68.130

tagnuuliin anten yum bishuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж