Хэдэн мянган америкчууд Ирак, Афганистанаас цэргээ татахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Хэдэн мянган америкчууд Ирак, Афганистанаас цэргээ татахыг шаардав

Вашингтон хотноо өнгөрсөн бямба гаригт олон мянган хүний жагсаал цуглаан болж АНУ-ын Засгийн газраас Ирак ба Афганистан дахь дайнаа зогсоохыг шаардсан тухай The Washington Post сонинд өгүүлжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод Цагаан ордоны дэргэд цуглараад дараа нь Америкийн нийслэлийн төв гудамжаар явжээ. Тэд Ирак, Палестины тугтай картон авс, Ойрхи Дорнодоос цэргээ татахыг шаардсан уриа авч явжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод Ерөнхийлөгч Барак Обамад хандан Жорж Бушийн үеийг ардаа орхин нийгэм, эдийн засгийн асуудалдаа анхаарлаа хандуулахыг уриалсан байна. Хичнээн хүн уг ажиллагаанд оролцсон тодорхой тоо гараагүй ч сонин хэвлэлээр “хэдэн мянга” гэж бичжээ. Жагаалд оролцолгүй Цагаан ордоны дэргэд хэвтэн эсэргүүцлээ үргэлжлүүлсэн найман хүнийг цагдаагийн ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүй гэж саатуулсан гэнэ.  Эсэргүүцлийн арга хэмжээг Иракийн дайн эхэлсний долоон жилийн ойд зориулсан ба түүнд өмнөх дайнуудын ахмад дайчдаас гадна дайныг эсэргүүцэгч Ральфа Нэйдер и Синди (Ralph Nader) and Синди Шиэн (Cindy Sheehan) нарын идэвхтнүүд оролцлоо.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж