Хүүхдүүд хутга тулгаж, автомашин дээрэмджээ

Хүүхдүүд хутга тулгаж, автомашин дээрэмджээ

Хүүхдүүд хутга тулгаж, автомашин дээрэмджээ

Автобусны буудлын орчимд зэвсэг хэрэглэн автомашин дээрэмдсэн ноцтой хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өглөөний 05:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, хяналт шалгалтын явцад 15-18 насны хүүхдүүд бүлэглэн, бусдад хутга тулган заналхийлж, "Toyota Aqua" маркийн автомашиныг дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагын шуурхай эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд сэжигтэн этгээдүүдийг саатуулан, одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Сүүлийн үед энэ төрлийн хүнд гэмт хэрэг өсвөр насныхны дунд үйлдэгдэх хандлага ажиглагдаж байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Иймд эцэг эх, асран хамгаалагчд хүүхдийнхээ хэнтэй нөхөрлөж буйд анхаарал тавих, чөлөөт цагаа хаана, хэрхэн өнгөрүүлж байгаад хяналтаа сайжруулах болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг тогтмол өгч байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-24 103.57.95.107

ULSIIIN IHHURAL YAARALTAI HUULI SANACHLAAD HUUHDIIIN HERGIIN TALAAAR DORVITOI YM HIIHGUI BOL IREEDUI MANI BURHEG BOLLOOOO SHUU. YOUTUBE DEER BAIDAG BNGA GEMT HEREG YRIDAG SUVGUUDIIG HAAH HEREGTEI TENDEES HUND HEREG BOLOH YM YU CH BHGUI Hrin muu sedel l avna shuuu.

Avatar

Нэргүй 2026-04-24 103.212.118.67

Энэ 25 р суваг ТВ гэмт хэрэг сурталчилсан Оросын цувралууд гаргахаа болино уу

Avatar

Нэргүй 2026-04-24 202.9.47.113

Тэр чинь урлаг. Яасан танай хүүхэд дуурайх гээд байна уу? Хүүхдээ хүмүүжүүл.

Avatar

Нэргүй 2026-04-24 202.9.41.10

Ардчилсан нийгмийн үр сад ийм л хүмүүжилтэй болж өсч байна. Хүний эрх эрх чөлөөгөө эдэлж юу хүссэнээ хийж байгаа бололтой. Одоо чинь хүүхэд залуучуудад хэлж зөвлөдөг, шүүмжилдэг хүн байхгүй болсон Хүн болох багаасаа гэдэг. Том болоод алуурчид болж магадгүй. Монгол хүний зан чанар эрс өөрчлөгдөж ах зах, ичиж зовохоо мэдэхэ больсон. Нэр хугарахаас яс хугар гэдгийг ер ойлгодоггүй үе бойжиж байна.

Avatar

Бууд 2026-04-24 202.9.47.50

Зөрүүлээд буудчимаар юм байна муусайн чулчнуудыг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж