Төрийн компаниас Б.Батцэцэг сайдын 5 компани руу тэрбум, тэрбумаар нь шилжүүлжээ

Төрийн компаниас Б.Батцэцэг сайдын 5 компани руу тэрбум, тэрбумаар нь шилжүүлжээ

Төрийн компаниас Б.Батцэцэг сайдын 5 компани руу тэрбум, тэрбумаар нь шилжүүлжээ

-Танилц, гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компаниас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбоотой компаниуд руу мөнгө шилжүүлсэн шилэн дансны баримтууд-

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр 3.5 сая иргэнийхээ хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор Монголдоо гадаад паспорт хэвлэхээр төрийн компани байгуулсан нь 2023 он байв. Энэ компанийн нэр нь “Төрийн үнэт цаас хэвлэл” төр давамгайлсан хувьцаат компани. Тодруулж хэлбэл, УБЕГ 51 хувийг эзэмшиж, “Мигасон” гэх компани 49 хувийг нь эзэмшдэг юм. ҮАБЗ-ийн чиглэл өгснөөр бол энэ компани төрийн онцгой хамгаалалт дор үйл ажиллагаа явуулах ёстой обьект юм. Үйл ажиллагаа нь төрийн тусгай хамгаалалт дор явагддаг, иргэн бүрийн нарийн мэдээллийг агуулсан учраас үйлдвэрлэл нь  ч хатуу хяналт хамгаалалт дор өрнөдөг онцлогтой. Ингээд харахаар  олон талаараа тусгай газар байх ёстой юм. Хэн нэгэн хувь хүн, хувь компани, хувь улстөрчөөс ямар ч хамааралгүй байх ёстой компани гэсэн үг. Хэн нэгэн хүн, ямар нэг хувийн компаниас хамаарадтай бол  Монгол Улсын иргэдийн хувийн мэдээлэл  аюулд учрах эрсдэлтэй. Гэвч ийм онцлогтой компанийн 49 хувийг Мигасон гэх хувийн компани ямар ч шалгаруулалт, өрсөлдөөнгүйгээр эзэмшсэн нь ил болоод буй.

Сүүлийн үед ар араасаа ил болж байгаа баримтаас харвал татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компани санхүүгийн ноцтой зөрчлүүд жил дарааллан гаргажээ. Эцэст нь компанийн үйл ажиллагаа доголдож, Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих эрхэд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй нүүр тулсныг Үндэсний аудитын газрын хязгаарлалттай дүгнэлтээс харчихаж болж байна.

Хамгийн ноцтой нь сая саяар биш, зуун саяар ч биш, тэрбум тэрбум төгрөгийн зөрчилтэй “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий хүмүүс удирддаг болох нь баримтуудаар нэгэнт ил болсон билээ.  УБЕГ 51 хувийг нь  эзэмшдэг төрийн өмчийн энэ компанийн  49 хувийг эзэмшигч “Мигасон” компани гэхэд  Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий хүний хувийн компани болж таарсан. Тодруулж хэлбэл “Мигасан” компанийн захирал Н.Цэрэндолгор нь Б.Батцэцэг  сайдын  “Мөнхийн үсэг”, “Экопак Монгол” ХХК-д нь хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, сайдын хүү Г.Соджамцын  “Ви Эс Эм” ХХК-д захирал хийж явсан нэгэн юм.

Б.Батцэцэгийн итгэлт хүн, хуулийн зөвлөх Н.Цэрэндолгорын компани “Мигасон”-той УБЕГ-ын  хамтарч байгуулсан “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компанийн удирдлага ч Гадаад харилцааны сайдтай нэр холбогдсон нэгэн. “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн захирлаар энэ оныг хүртэл ажилласан Э.Ариунгэрэл гэхэд Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас хэвлэл” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм. “Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн асан Г.Баасан хэдэн жилийн өмнө  “Б.Батцэцэг сайдын компани ахмадын  ваучерыг өндөр үнийн дүнтэй  хэвлэсэн нь хууль бус” хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед Э.Ариунгэрэл  “Манай хувьцаа эзэмшигч Б.Батцэцэг сайд тендэрт нөлөөлөөгүй. Г.Баасанг манай компани шүүхэд өгнө” хэмээн ГХ-ны сайдын  хувийн компанийн эрх ашгийг хамгаалж дуугарч байсан түүхтэй.

Монрол улсын иргэдийн гадаад паспортыг хэвлэдэг онцгой обьект болох “Төрийн үнэт цаас хэвлэл” ХХК-иас Б.Батцэцэгийн шууд болон шууд бус хамаарал бүхий компаниуд руу тэрбум тэрбумаар нь хийсэн гүйлгээнүүдийн мэдээллийг шилэн данснаас түүснээ хүргэе. “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн оролцоотой ХХК-иас Б.Батцэцэгийн өөрийнх эзэмшдэг 3, хүүгийнх нь эзэмшдэг 1 компани руу дараах байдлаар мөнгө шилжүүлжээ.

“Жордан топпен трейд” компани руу 3 жилийн дотор 41.5 тэрбум төгрөг шилжүүлжээ

Баримт1: “Жордан топпен трейд” ХХК руу 2024 онд- 23.1 тэрбум, 2025 онд 11.9 тэрбум, 2026 онд 6.5 тэрбумыг шилжүүлээд байна.

Энэ компанийн цор ганц хувьцаа эзэмшигч нь Баярсайхан овогтой Сувдмаа юм. Баярсайхан овогтой Сувдмаа нь Б.Батцэцэг сайдын хүү Ганбатын Соджамцын үүсгэн байгуулсан “Ви Эс Эм” ХХК-д 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр хувь эзэмшигч үүсгэн байгуулагчаар орж байв. “Ви Эс Эм” ХХК нь ГХ-ны сайд Б.Батцэцэгийн ХОМ-д байсан компани. Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий хүн болох Баярсайхан овогтой Сувдмаагийн “Жордан топпен трейд” ХХК руу “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн оролцоотой компаниас одоогийн байдлаар 40 гаруй тэрбум төгрөг шилжээд байна.

Сайдын хувийн компани болох “Эко цаас”  руу ус, дулааны төлбөр шилжүүлжээ

Баримт 2: “Эко цаас” ХХК руу 2024 оны 2 дугаар сард 12.6 сая, мөн оны 5 дугаар сард 15.3 сая, наймдугаар сард 20.4 сая, 10, 11дүгээр сард 21.7 сая төгрөгийг гэрээний дагуу ус дулааны төлбөр гэж шилжүүлжээ. 2025 оны 10, 11 дүгээр сард 20.8 сая төгрөгийг гэрээний дагуу ус дулааны төлбөр гэх байдлаар шилжүүлсэн байна.

Эндээс харахад, гадаад паспорт хэвлэдэг  төрийн өмчит компани Б.Батцэцэгийн хувийн компанид “ус дулааны төлбөр” төлдөг болж таарч байна. Ингээд харахаар тус компанийн эзэмшлийн байранд үйл ажиллагаа явуулдаг бололтой юм. “Эко цаас” ХХК нь ГХ-ны сайд Б.Батцэцэгийн нөхөр Довдон овогтой Ганбат, Батмөнх овогтой Лхагвадорж нарын үүсгэн байгуулсан компани. Тус компани ГХ-ны сайдын Хөрөнгө орлогын мэдүүлэгт байдаг.

Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас хэвлэл рүү 323.5 сая төгрөг шилжүүлжээ

Баримт 3: “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК руу 2024 онд “ТЭМ” гэсэн  утгатайгаар 323.5 сая төгрөг шилжүүлжээ.

Б.Батцэцэгийн ХОМ-доо мэдүүлсэн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК руу ийм өндөр дүнгээр мөнгө шилжүүлж, харилцдаг нь тус компаниуд хамаарал бүхий болохыг баталж байна. Энэ компанид Б.Батцэцэг сайдын нэр  үүсгэн байгуулагчаар бүртгэгдэж байсан удаатай. “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй  Эрдэнээ овогтой Ариунгэрэл ч “Монголын үнэт цаас хэвлэл” компанийн захирлаар ажиллаж байсан юм.

Экопак Монгол ХХК руу 5.550.000 төгрөг шилжүүлжээ

Баримт 4: “Экопак Монгол” ХХК руу 2024.08 дугаар сард “цаасан хайрцаг болон бүтээгдэхүүний хайрцагны төлбөр” нэрээр 5.550.000 төгрөг шилжүүлжээ.

“Экопак Монгол” ХХК нь мөн л сайд Б.Батцэцэгийн хувийн компани. Түүний ХОМ-доо мэдүүлдэг “Экопак Монгол” ХХК “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн компанид бараа нийлүүлдэг буюу хамаарал бүхий байгааг та дээрх баримтаас харж болно.

Ганц биш бүхэл бүтэн 4 компани нь ийнхүү гадаад паспорт хэвлэх төрийн компанид бараа нийлүүлдэг, зуун зуун сая, хэдэн тэрбумаар нь санхүүжилт авч байгаагаас харахад Монгол Улсын гадаад паспорт хэвлэдэг компанид Б.Батцэцэгийн хамаарал маш өндөр болох нь илэрхий харагдаж байна.

Б.Батцэцэг сайдын гэгдэж буй  “Төрийн үнэт цаас хэвлэл” рүү ГХЯ-наас 62.2 тэрбум шилжүүлжээ

 Баримт 5: Гадаад паспорт хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компанийн 49 хувийг эзэмшигч “Мигасон” ХХК нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй илэрхий хамааралтай болох нь баримтуудаар нотлогдоод буй. Иргэдийн гадаад паспортыг хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэл нь энэ ажилдд томилогдохоосоо өмнө Б.Батцэцэгийн хувийн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д захирлаар ажиллаж байсан юм.

“Төрийн үнэт цаас хэвлэл” компаниас тендэргүйгээр хууль зөрчиж 40 гаруй тэрбум төгрөгийн бараа нийлүүлсэн  “Жордан топпен трейд” ХХК-ийн захирал Б.Сувдмаа мөн л Б.Батцэцэг сайдын хүүгийн компанийн хувьцаа эзэмшигч байсан нэгэн юм.  “Жордан топпен трейд” компани нь ямар ч түүхгүй, оффисгүй хэрнээ төрийн өмчит компаниас ямар ч шалгуургүйгээр 40 тэрбум төгрөг авсан нь олны дургүйцлийг төрүүлж байна.

Шилэн дансны мэдээллээс харахад “Төрийн үнэт цаас хэвлэл” компаниас сайд Б.Батцэцэг өөрийн хамаарал бүхий хувийн 5 компани руу одоогийн байдлаар тогтоогдсоноор 50 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

Бүр ноцтой нэг мэдээлэл байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оноос хойш “Төрийн үнэт цаас хэвлэл” компани руу 62.2 тэрбум шилжүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яамны сайдын хувиар гарын үсэг зурж,  өөрийн нэр холбогдож буй “Төрийн үнэт цаас хэвлэл” төр хувийн хамтарсан компани руу 62 тэрбум төгрөгийг шилжүүлсэн болж таарч байна. Ерөнхий сайд Н.Учрал шударга ёсыг баримталж ажиллана гэж мэдэгдэж буй. Сая гэхэд хулгай луйвар байгаа эсэхийг нь шалгана гээд Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг зогсоосон. Тэгвэл Н.Учралын танхимд өчнөөн тэрбумын булхай луйврыг цэцэглүүлсэн Б.Батцэцэг гэгч эмэгтэй Гадаад харилцааны яамыг толгойлсон шигээ сууж байна. Гадаад харилцааны салбарыг арван жил удирдаж буй дархан эрхэт сайддаа хариуцлага тооцож хулгайтай дайн зарласнаа батлах хэрэгтэй байна, Монголын Улсын Ерөнхий сайд.

Б.Батцэцэгийн хамаарал бүхий “Мигасон” руу  тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлжээ

Баримт 6: Гадаад паспорт хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” компанид Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий хүмүүс эзэн сууж, төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж буй тухай шуугиан ид халуун дээрээ явж байна.

Шилэн дансан дах мэдээллийг шүүж харахад нэгэн ноцтой  баримт гарч ирж байна. Тодруулж хэлбэл гадаад паспорт хэвлэдэг  “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компаниас ногдол ашиг нэрээр “Мигасон”, УБЕГ руу тэрбум тэрбумаар шилжүүлж байжээ. УБЕГ руу 1.5 тэрбум, “Мигасон” ХХК руу 1 тэрбум төгрөгийг “ногдол ашиг хуваарилсан” гэх утгатайгаар шилжүүлсэн байна. Ингээд ч  зогсохгүй ажилчдын үр дүнгийн урамшуулал нэрээр 334.2 сая төгрөгийг компанийн данснаас гаргажээ.

Эдгээрийг дурдсан нь учиртай. Гадаад паспорт хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компани 2023 онд байгуулагдсан жилээсээ эхлэн 2025 он хүртэл 3 жил дарааллан санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасныг Үндэсний аудитын газрын тайлангаар ил болоод байгаа юм. Гадаад паспортын бэлдэцийн их хэмжээний гологдол гаргасан, тэр нь хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэж байгааг аудитын тайлангаас харж болно. Мөн тайлан тооцоо, баримтгүйгээр бэлнээр тэрбум тэрбумаар компанийн данснаас гаргасан зөрчлүүд ч илрээд байна. Үүнээс гадна компанийн стратеги төлөвлөгөө батлагдаагүй, засаглалын хувьд төлөвшөөгүй зэргээс тус компани ашиггүй, бүр үйл ажиллагаа зогсож, иргэдийн гадаадад зорчих эрх зөрчигдөхөд хүрээд байгааг Үндэсний Аудитын газар анхааруулсан байгаа юм. Ийм илт зөрчлүүд илэрчихсэн тохиолдолд “ногдол ашиг”, “ажилчдад үр дүнгийн урамшуулал” тооцох нь  хуулиар хориотой юм.

“Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компанид хаанчлал тогтоосон  хэвлэх үйлдвэрийн эзэд гадаад паспорт хэвлэх нэрээр төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь урсгаж байна. Энэ бүхний цаана  УИХ-ын гишүүн, 10 жил тасралтгүй Гадаад харилцаанд сайдаар ажиллаж буй Б.Батцэцэг байгаа нь олон баримтаар нотлогдсоор байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дархлагдсан луйварчин 2026-04-24 66.181.185.102

ЭНЭ луйварчинг төрөөс хэзээ зайлуулах юм вэ?

Avatar

Нэргүй 2026-04-24 66.181.160.54

ГХЯ-ны сайд байсан Гомбосүрэн гуайн хүүг Гадаад харилцааны сайдаар тавья!! Өсөхийн өлөн биш, зөв хүмүүжилтэй хүн хэрэгтэй байна!!!

Avatar

Зочин 2026-04-24 59.153.114.173

гаднаа гяланцаг дотроо паланцаг энэ хүүхэн чинь шуналын тулам бна

Avatar

Нэргүй 2026-04-24 80.212.13.34

Мэдээж болохгүы гэж хориглосон хууль дүрэм байхгүй болоод л төрийн сайд хүн ийм үйлдэл хийж бгааш дэ, энэ нь буруу байж гээд бгаа бол холбогдох хууль дүрмийг нь өөрчилж ойлгуулаачээ!!!

Avatar

Нэргүй 2026-04-24 103.212.119.171

ШУЛам тулам казиночинг Монголын төрөөс зайлуулж болохгүй юм. Ёроолгүй худаг авгай…

Avatar

Нэргүй 2026-04-24 203.91.115.40

Ийм л учраас худагчин авгай гээд байгааншдээ. Төрийн сангийн дэргэд хувийн худаг ухчихна. Тэгээл өөрөө сангийн түлхүүрийг нь барьчихна. Ажлынхаа чөлөө заваар буруу х****л ухсан худгаасаа мөнгийг ховоодож гарна.

Avatar

Нэргүй 2026-04-24 202.179.24.90

Хүрэлсүх бууж байж энэ авгай бууна, тэрнээс нааш гонж

Avatar

Нэргүй 2026-04-24 103.9.90.101

ийм заваан ш дээ, муу сайн хулгайчууд. БҮгдийнх хөрөнгийг хураагаад, бүх насаар нь төрийн албанд ажиллах эрхийг хасаад өндөр өндөр хорих ял өгөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-24 66.181.161.46

нөгөө ажилда сайн болоод сайдаас буухгүй хадагдаад мөнхрөөд бнлда энэ авгай

Avatar

Зочин 2026-04-24 66.181.188.115

Гадаад харилцааны сайд Батцэцэг Хүрэлсүхтэй нийлж Хадгаламж банкны мөнгөөр Солонгос улсад казинодож дампууруулсан ш дээ. Батцэцэгийг Монгол улсад хууль хүчний байгууллага битгий хэл хэн ч дийлэхгүй дархлагдсан авгай. Яг Мексикийн наркокартeлийн боссууд шиг.

Avatar

зочин 2026-04-24 103.212.118.195

Гадаад харилцааны сайдын суудлыг авах сонирхолтой нэгэн мөнгө өгч бичүүлээд байгаа бололтой. Энэ магадгүй Цогтбаатар байж болох талтай юм шүү. өөр хэн нэгэн байхыгүгүйсгэхгүй. Ямарч гэсэн бас нэг хулгайч л энэ хулгайчаа зайлуулах сонирхолтой байна даа.

Avatar

Нэргүй 2026-04-24 103.9.90.101

битгий дүнхүүрээд бай

Avatar

иргэн 2026-04-24 59.153.84.210

эх сурвалж: Өдрийн сонин гээд л цуврал гараад байгаа, ард нь Номин сайд л байна л даа ккк

Avatar

Нэргүй 2026-04-24 103.212.118.62

СУКА АЖИЛА ӨГӨЧЭЭЭ

Avatar

dd 2026-04-24 122.201.28.193

haashaa yanziin laalaaruudaar dyyrhihsen yum be mgl chin

Avatar

Зочин 2026-04-24 202.126.91.58

Ийм худлаа зүйл бичихээ зогсоох хэрэгтэй

Avatar

зочин 2026-04-24 192.82.64.153

хүрэлсүхийн хамгаалалтан дор 10 жил төрийн хөрөнгийг шамшигдуулж луйвар хийж байгаа авгайг учралдийлэхгүй байхаа, их хуралд суугаа гишүүд асуулга тавьж арга хэмжээ авмаар юм даа

Avatar

Нэргүй 2026-04-24 202.179.24.90

Хүүкийн ну-а хамгаалалт ихтэй

Avatar

иргэн 2026-04-24 59.153.84.210

51%-ийг эзэмшдэг Төрийн талаас бас эрх үүрэг хариуцлага яригдах ёстой бус уу? уг нь давуу эрх бсан л байлгүй дээ

Avatar

Нэргүй 2026-04-24 103.212.118.62

ХҮРЭЛСҮХЫН СУКА ХАНАЖ ЦАДАХА МЭДЭХГҮИ

Avatar

1 2026-04-24 202.21.115.165

ene metiin luivarchingaa zailuulahguimuu

Avatar

Нэргүй 2026-04-24 202.9.46.232

Энэ авгай чинь гударч цуслаж ханадаггүй аймаар шулам байна шдээ.

Avatar

Зочин 2026-04-24 66.181.178.141

Казиногийн хамсаатан нь хамгаалаад шалгагдадгүй юм уу

Avatar

Нэргүй 2026-04-24 202.9.46.232

Цаадах нь байлга гэж зандардаг байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж