Зам тээврийн ослын улмаас 26 хүн амь насаараа хохирчээ

Зам тээврийн ослын улмаас 26 хүн амь насаараа хохирчээ

Зам тээврийн ослын улмаас 26 хүн амь насаараа хохирчээ

Орон нутгийн замд зорчиж буй жолооч нарын хариуцлагагүй байдлаас шалтгаалан хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдол нэмэгдэж байгааг Хэнтий аймгийн прокурорын газраас анхаарууллаа. Тухайлбал, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн шинжтэй 69, зөрчлийн шинжтэй 34 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчлийн шинжтэй мэдээлэл буурсан боловч гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Осол, хэрэг гарах үндсэн шалтгаан нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлд зорчиж буй жолооч нар цаг агаар болон замын нөхцөл байдлыг тооцоолдоггүй, хурд хэтрүүлдэг, техникийн бүрэн бус байдалтайгаар хөдөлгөөнд оролцдог зэрэгтэй шууд холбоотой байна.

Статистик мэдээллээр, 2026 он гарснаас хойш Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд болон хүндэвтэр байдлаар эрүүл мэндээрээ хохирчээ.

Иймд Хэнтий аймгийн прокурорын газраас жолооч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан болон нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх;
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангаж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулах;
  • Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-24 203.91.115.42

амь насаараа хохироод байх даа ч юу вэ дээ, нас барсан гэж хэлээч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж