АНУ Энэтхэгийн далайд Ираны газрын тосыг тээвэрлэж явсан "M/T Majestic X" нэртэй хөлөг онгоцыг саатуулжээ. Уг ажиллагааг АНУ-ын Батлан хамгаалах яам "maritime interdiction" буюу "далайн саатуулах ажиллагаа" гэж нэрлэсэн. Энэ нь хууль зөрчсөн эсвэл дайсагнасан гэж сэжиглэгдсэн хөлөг онгоцыг тэнгисийн цэрэг саатуулж, шалгахыг хэлдэг.
АНУ дөрөвдүгээр сарын 13-нд Ираны боомтуудад орж, гарч буй хөлөг онгоцнуудын хөдөлгөөнд хориг тавьсан. Хоригийн хүрээнд АНУ-ын Төв командлал 33 хөлөг онгоцыг боомт руугаа буцахыг шаардсан байна. Энэ долоо хоногийн эхээр АНУ Ираны нэг хөлгийг саатуулсныг Тегеран дээрэм гэж нэрлэжээ.
Трамп Пүрэв гаригт /2026.04.23/ хийсэн мэдэгдэлдээ хориг 100 хувь үр дүнтэй болсон, Иран ямар ч бизнес хийх боломжгүй болсон гэж мэдэгдсэн байна. Мөн талууд тохиролцоонд хүрэх үед л хоригийг цуцлана гэжээ.
Хамгийн сүүлд Дональд Трамп Ормузын хоолойд мина тавьж буй хөлөг онгоц, завийг шууд буудаж устгах тушаал өгчээ. Тэрбээр "Эргэлзэх зүйл огт байхгүй. АНУ-ын мина цэвэрлэгч хөлгүүд хоолойг цэвэрлэж байна" гэжээ.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнуудаас авсан анхны төлбөрүүдийг Ираны Төв банкинд шилжүүлсэн гэж Ираны парламентын дэд дарга Хамидреза Хажи Бабабей мэдэгдсэн байна. Гэхдээ төлбөрийн хэмжээ, хэрхэн авсан, хэн төлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
3,576.03






















































Холбоотой мэдээ