Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр /2026.04.23/ болов. Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар, нийслэлийн намын хорооны хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, тайлан илтгэл тавьсан. Хоёрдугаарт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан. Гуравдугаарт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Зохион байгуулалтын асуудал нь нээлттэй яригдсан. Даргыг сонгох, өөрчлөх, өөр хүн нэр дэвшүүлэх зэрэг асуудлуудыг нээлттэй хэлэлцсэн. Өөр нэмэлт асуудал хэлэлцүүлэх хүн гараагүй. Зохион байгуулалтын асуудлын хүрээнд Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчээс Н.Учрал даргыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон М.Говьсайханыг нөхөн сонгосон. Мөн намын дэд даргаар ажиллаж байсан Б.Галцогийг чөлөөлж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Баярмөнх, Нийслэлийн МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга н.Цэнд-Аюуш нарыг намын хорооны дэд даргаар нөхөн сонгосон.
Нийслэлийн намын хорооны хоёр гишүүн нас барсан. Мөн хэд хэдэн гишүүн төрийн болон дипломат албанд шилжин ажилласан. Намын хорооны хураамжаа найман улирал төлөөгүй 18 хүнийг чөлөөлж, оронд нь 18 хүнийг шинээр сонгосон. Намын хорооны гишүүд Туулын хурдны замыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үг хэлсэн гишүүн бүр энэ асуудлыг хөндөж ярьсан.
Нийслэлийн намын хорооны хурал 70 орчим хувийн ирцтэй болсон. Энэ хуралд Э.Бат-Амгалан оролцоогүй.
Нийслэлийн намын хороо ойрын хугацаанд дахин хуралдахгүй, намраас хуралдана. Намын дүрмийн дагуу аймаг, нийслэлийн даргыг намын хорооноос томилж, чөлөөлдөг. Надтай өрсөлдөх хүн байгаагүй учраас "намайг огцруулж өгөөч’ гэж хэлэх боломжгүй” гэлээ.
3,576.03






















































иргэн 2026-04-23 202.126.89.41
хотыг өнгө үзэмжгүй болгож бна буудал үайгүй болж бна яах гэж түцийг буцааж өгдөг бна маш өндар торгууль тавиач эд нарт 10 сая төг өгсөн бна гэтэл бид үхтэлээ татвар даатгал түрээс төлж бна ингэж алаг үзэж өолохгүй одоо бүр даам гарсан ёсайд тавь гэсэн гээд бүгдийг ачиж түцыг буцааж битгий өгөөчээ бид амьд явах баталгаа алга үаваан гэртээ хийсэн бэлэн бүтээгдэхүүн дотроо шээж баана гараа угаах газар алга сургуулийн хүүхдэд тамхи шөнөжиннөө зарна доромжилж ханахгүй юм түцээ буцааж ачаачээ бзд
иргэн 2026-04-23 202.126.89.41
хотын даргаа дэмжиж бна олон ажил эхлүүлж олон бэрхшээлтэй учирсанч зоригтой мэдээлэл хийдэг урьд нь хотын дарга бсан нөхдүүдээс өдөр шөнө шиг ялгаатай бгаа шүү энэ жил утаа бараг байсангүй хотын даргбг дэмжидгүй юм гэхэд хийх ажилыг нь зүгээр хийлгээчьёсайд учрал буудал дээр баахан түц буцаад тавьж бна хүн яаж өвддөгийг мэдэж бгаа мөртлөө өвчний уурхай тамхи шээс бөөлжис ханхлуулсан түцийг тавьулах шаардлаггүй бсан хүний хийсэн ажилыг харлуулах шаардлаггүй улаан цагаандаа гарч буцаад тавьж бн
Нэргүй 2026-04-23 85.118.165.202
~~~~ Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
зочин 2026-04-23 66.181.177.35
…төлбөрөө авсан, яаж гишүүдийн нүүр харах билээ..урвагчид мөнхийн айдастай..дагуултай явах болно…..
Нэргүй 2026-04-23 178.174.229.45
BERH RUUGAA ZAILJ UZ
Нэргүй 2026-04-23 203.98.76.30
peediij bnaa hogiin hulgaich, danhiin hamsaatan