”Экспо-2010”-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

”Экспо-2010”-д оролцоно

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид  өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотноо болж буй "Экспо-2010"-д оролцохоор урд хөршийг зорилоо. Тэд энэ сарын 11-14-ний өдрүүдэд тус хотод айлчилж , 13-нд болох "Монголын өдөр"-т оролцох юм.  Дашрамд дуулгахад, 13-нд Монголын өдөр болохоос гадна 14-нд Монгол, Хятадын бизнесийн форум болох юм байна. Уг үйл ажиллагаанд оролцохоор манайхаас 80 гаруй төлөөлөгч явж байгаагийн дөч гаруй нь урлагийнхан, хорь гаруй нь хэвлэл мэдээллийнхэн, бусад нь албаны болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид  байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж