АТГ: Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр 3 иргэнийг баривчилсан

АТГ: Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр 3 иргэнийг баривчилсан

АТГ: Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр 3 иргэнийг баривчилсан

Замын-Үүд дэх Гаалийн газарт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар өчигдөр /2026.04.23/ мэдээлсэн.


Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тус газарт ажиллаж буй 40 гаруй гаалийн улсын байцаагч, мөн гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагаа зохион байгуулжээ. Одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад байна.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Билэгт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрбээр “АТГ-аас энэ Мягмар гаригаас эхлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүдтэй холбогдон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй. Уг хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн энэ сарын 20-нд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр хэрэг нээн шалгаж байгааг дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-23 85.118.165.202

)) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-23 103.229.123.173

Туулын хурдны замын өртөг нь 1-км зам 22 сая доллар шүү дээ Говийн бүсийн төмөр зам, Хөшигийн хөндийн төмөр зам 1-км нь 2 сая доллар байх юм Арай дэндүү өндөр өртгөөр гадны компаниар бариулах гээд Их хурыг лоббидож байх юм Даанч дээ улаан цайм дээрхлэлт луйвар байх юмаа Цахилгаан станцаа барьмаар байх юм Хэрвээ Их хурал ЗГ энэ Туулын замаас болж тарж, огцрох бхо

Avatar

Нэргүй 2026-04-23 66.181.164.23

Төлбөртэй жагсана, цуглана, өлсөглөн зарлана. Төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцнэ, зогсооно. Уул уурхай хөдөө орон нутаг хамаарахгүй үнэ тохирч тэмцэнэ. Нэр дэвшигчдийг харлуулна гутаана байхгүй болгоно мөн дэмжинэ сонгуульд гаргана. Төлбөрийн нөхцөлд Хаус газарууд Ланд Лексус сонирхоно мөн хороон даргаас дээших албан тушаал сонирхоно. Мэйлээр холбогдоно уу

Avatar

Нэргүй 2026-04-23 66.181.176.114

манайд Төлбөргүй жагсана, цуглана, өлсөглөн зарлана гэж угтаа байхгүй. Тэгж хөлсөлж авчихаад "ард түмэн" -ний нэр барина. Үнэн юм үнэдээ үгүй болсон шүү…

Avatar

Нэргүй 2026-04-23 66.181.160.54

"3 иргэний баривчилсан" – ??? Жирийн иргэн хахууль авсан гэмт хэгийн субъект болдоггүй гагцхүү албан тушаалтан болдог!!

Avatar

ХУУЛЬЧ 2026-04-23 202.9.47.79

ХАХУУЛ ӨГСӨН ИРГЭН АВИЛГАЛЫН ХЭРГИЙН ХАМСААТАН ГЭЭД ЯЛ ШИЙТГЭЛ АВДАГАА МАРТАХ ХЭРЭГҮЙ ЮМСАН.

Avatar

Нэргүй 2026-04-23 202.126.90.178

Туулын замын. үныг гүүрэн баигууламж нэг үнэтэи газар дээгүүрх зам өөр үнэтэи баих ёстои

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Хэдэн том төслөө явуулмаар юм. Таг чиг шүү. Юу бодож байдаг улс юм болдоо 2026-04-23 103.212.117.200

ОДОО ИНГЭЭД УЧРАЛЫН ЗГ ЮУ Ч ХИЙХГҮЙ НЬ Л ДЭЭ. ТҮЦИЙГ ЗОГСООГООД ОДОО ЭРГЭЭД ТҮЦҮҮД ЦЭЦЭГЛЭЛЭЭ. ХУРДНЫ ЗАМЫГ ЗОГСООЛОО. ОТ-Н СОНСГОЛ ОВОО ХИЙГДЭЭД, ЗАНДАНШАТАР ОВОО ШААРДААД ШАХААД БАЙСАН Ч ОДОО УЧРАЛ ТАГ ЧИГ.УХАА ХУДАГ ЭНЭ ТЭРТЭЙ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ БОЛЛОО. ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ ЯВУУЛАХГҮЙ БОЛ ЭЭН УЛС ЧИНЬ ХЭЦҮҮДЭХЭЭР БАЙХ ШИГ. ЮМ ХИЙХГҮЙ БОЛ АЛДАА ГАРГАХГҮЙ САЙН ЮМ БАЫНА ГЭЖ ОЙЛГООГҮЙ БАЙМААР.

Avatar

Нэргүй 2026-04-23 66.181.179.108

Тэгэж тансаглах болоогүй өрөнд баригдаж нутагаа алдчихалгүй гүлдийгээд явж бай манай дарга нар хулгай хийдэггүй болтол таны нас хүрэхгүй хойч үеэ бод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж