Б.Жавхланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, баталлаа. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг сонголоо. Санал хураалтад оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжив.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль
1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
2009 онд АНУ, Индианагийн их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022-2026 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2026 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Мөн УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.9 хувь дэмжив.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2001-2005 онд Монгол Улсын Их Сургууль, Математик Компьютерийн Сургууль, математикч, бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2005-2008 онд "Номин Даатгал" ХХК, актуарч
2008-2011 онд "Номин Даатгал" ХХК, гүйцэтгэх захирал
2010-2013 онд "Монголын Даатгалын Холбоо"-нд Ерөнхийлөгч
2018 оноос "Үндэсний Стратегийн Хүрээлэн", УЗ-ийн гишүүн
2016-2020 онд "Их Эрин Холдинг" ХХК, ТУЗ-ийн дарга
2020-2024 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
2020-2024 онд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, бүлгийн дарга
2015 онд ХҮН намын УЗ-ийн гишүүн
2016-2020 онд ХҮН намын Хариуцлагын ерөнхий хорооны дарга
2021 оноос ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2026 оноос Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөн болох хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхээр гишүүдээс санал хураах болоход УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага хүсэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин "Энэхүү төслийг нарийвчлан хэлэлцэх шаардлага байгаа тул тав хоногийн завсарлага хүсэж байна" гэсэн юм. Иймээс хуралдаан даргалагч тус бүлэгт тав хоногийн завсарлага өглөө.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төсөлтэй холбоотой гарсан 73 томъёоллоор санал хураалгаж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хуулийн төсөлтэй холбоотой саналын томъёоллоор санал хураалгаж байна.
Ажлын хэсэг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зүйл, хэсэг, заалт нэг бүрээр ярилцаж, нэр томьёо, үг, хэллэгийг ойлгоход хялбар, энгийн, салаа утгагүй болгох, заримыг тайлбарлах, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд хамаарах зохицуулалт нэмэх, эсийн тухай тусдаа зүйлийг дэлгэрэнгүй тусгах, эд, эсийг хадгалах тусгай зориулалтын био банкны тухай зохицуулалтыг шинээр томьёолох, амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, хүний болон хүний эрхтний наймааны эсрэг Истанбулын тунхаглалын зарчмуудыг тусгах, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, чиг үүргийг тодорхой болгох агуулга бүхий зарчмын зөрүүтэй 66 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй долоон саналын томьёолол бэлтгэжээ. Иймээс дээрх саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалгах юм.
Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг үзүүлнэ.” гэж, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг “амьгүй донор” гэж тархины үйл ажиллагаа бүрэн, эргэшгүй алдагдсан, тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багаар тархины үхэл нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгахаар авч болох донорыг;” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.
Мөн төслийн 4 дүгээр зүйлд ““сорьц” гэж оношилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор хүнээс авсан цус, эс, эд, эрхтний хэсгийг;” гэсэн 4.1.17 дахь заалт, ““хүйн эд” гэж нярайн хүй таслагдсаны дараа ихэстэй залгаа хэсгээс тайран авсан хүйн судсан багцыг;” гэсэн 4.1.18 дахь заалт, ““үндэсний хүлээх жагсаалт” гэж эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн жагсаалтыг.” гэсэн 4.1.19 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “Хүүхдээс ясны хэм, хүйн цус, хүйн эд, захын цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно.” гэсэн 8.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлд “Амьгүй донорт насны хязгаар заахгүй.” гэсэн агуулгатай 10.6 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Улмаар төслийн 13 дугаар зүйлд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага нь эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх био банктай байж болно.”,“Био банкыг эд, эсийг цуглуулах, шинжлэх, өсгөвөрлөх, боловсруулах, хадгалах, бүртгэх, тээвэрлэх, устгах, шаардлагатай үед эмчилгээ, судалгааны зорилгоор тохирох эд, эсээр реципиент эмнэлэг болон судалгаа, шинжилгээний байгууллагыг хангах зориулалтаар ашиглана.” гэсэн 13.3, 13.4 дэх хэсэг нэмэх саналуудыг гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Мөн төслийн 18 дугаар зүйлд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын бүтэц, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан тусгай мэргэжлийн төв байна.” гэсэн агуулгатай 19.1 дэх хэсэг нэмэхээр болов. Улмаар хуралдаан даргалагчаас төслийн 17, 46, 63, 66 дахь зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг ажлын хэсэгт өглөө.
Ингээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга/хэлэлцэх эсэх/-ыг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нар санаачилсан юм.
Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталснаас хойш нэр томьёог өөрчлөх болон найруулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлт дөрвөн удаа орсон. Хууль хэрэгжиж эхэлснээс хойших 30 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, засаглал, хэлбэрт томоохон өөрчлөлтүүд гарсан.
Тухайлбал, тэр цагаас хойш дотоодын нийт бүтээгдэхүүн 138.2 дахин тэлж, 263.4 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн 70 гаруй хувь нь нийслэлд төвлөрдөг болсон.
Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 26 жилийн дараа хийхэд танхимын эрх зүйн орчин сул, төрөөс эдийн засгийн бодлого боловсруулахад танхимын оролцох оролцоо тодорхойгүй, 21 аймгийн салбар танхимууд бие даан үйл ажиллагаа явуулах чадамжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоо, гишүүнчлэл, санхүүжилт, зорилт, чиг үүргийг өнөөгийн эдийн засаг, бизнесийн нөхцөл байдалд уялдуулан өөрчлөх шаардлагатай болсон. Мөн олон улсын жишиг тогтсон, зохион байгуулалт, бүтэц бүхий танхимын үйл ажиллагаа улсын хэмжээнд хэрэгжиж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг онцлогтойг харгалзан эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг танхим, мөн аймаг, нийслэлийн танхим байгуулахаар төсөлд тусгажээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа чиглэлд хамаарах салбар танхимд нэгдэж, асуудлаа шийдвэрлэхэд төрийн болон бусад байгууллагуудтай хамтрах, дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.
Нэг Үндэсний танхимтай байх бөгөөд энэ танхим нь хууль, эсхүл Засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж болохоор төсөлд тусгасан байна.
Найман бүлэг, 29 зүйл бүхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх тодорхой болж, жижиг, дунд бизнес эрхлэгч нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх боломж, бололцоо нэмэгдэнэ. Дундын шийдэл, шийдвэрт хүрэх тогтвортой нэгдсэн бүтэц бий болно. Аж ахуй эрхлэгчдийн хооронд үүссэн маргааныг заавал шүүхээр шийдүүлэх бус эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай шийдүүлж, иргэний хэргийн шүүхийн ачаалал буурах зэрэг олон эерэг нөлөөтэй. Хуулийн төсөлд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааг улс төрөөс ангид, хараат бус байх зохицуулалтыг тусгасан хэмээн төсөл санаачлагч танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14:00 цагаас үргэлжилнэ.
Чуулган: Нэг амьгүй донороос найман хүний амийг аврах боломжтой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Хуульд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах байгууллага байгуулахаар заасан. Хэзээ байгуулах вэ. Олон улсад энэ төрлийн байгууллагыг байгуулахдаа эдийн засгийн хүчин чадал, донорын олдоц, өвчлөл зэргээсээ хамаараад төвийн хүчин чадлаа тодорхойлдог. Монголд ямар хэмжээний төв байгуулах нь зохистой байна вэ?
Ажлын хэсгийн гишүүн, зөвлөх эмч П.Батчулуун:
-Хуулийн төслийг санаачилсан Ж.Чинбүрэн гишүүн агентлаг байна гэж оруулж ирсэн. Гэхдээ Монгол Улсад үндэсний төв байх нь зөв юм гэж шийдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс улс орнуудад заавар өгдөг. 3.5-5.5 сая хүн амтай улсад 1-2 эрхтэн шилжүүлэн суулгах төв байх нь зүйтэй гэдэг. Манайх шиг Үндэсний төв нь улс орон болгонд байдаг. Дэлхийн 93 оронд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа болно.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:
-Үндэсний хүлээлгийн жагсаалтыг их асууж байна. Энэ жагсаалтын сонголтыг ил тод болгох, хуваарилалтыг шударга явуулах, хүний оролцоогүйгээр шийдвэрлэх шийдэл юу байна вэ. Хүлээлгийн жагсаалтаа хүлээгээд хэдэн жил болж байгаа тохиолдол бий.
Мөн сошиал орчинд элэг, бөөр зарна гэдэг зар мэдээлэл явж байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ.
Хууль батлагдсанаар хууль бус зүйл бий болох вий гэдэг эмзэглэл бий. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд бүсийн оношилгоо үйлчилгээний төв ямар байдлаар ажиллах вэ. Жилд 20 гаруй өвчнийг Монголд эмчлэх боломжгүй гэдгийг зарлаад жагсаалт гаргадаг. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад эмчлэгдэхгүй байгаа ямар төрлийн эмчилгээ, хагалгааг хийх боломжтой болох вэ?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Дэлхийн 93 улсад эрхтэн шилжүүлэх мэс засал хийж байна. 93 улсын нэг нь Монгол Улс. 93 улс дотроо Монгол Улс чадвараараа дээгүүр эрэмбэлэгдэж байна.
2025 онд амьгүй донороос нэг ч эрхтэн шилжүүлээгүй. 2026 онд нэг амьгүй донороос эрхтэн шилжүүлсэн.
Нэг амьгүй донороос найман хүний амь нас аврах боломжтой. Яагаад амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал зогссон бэ гэвэл хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас энэ ажил явахгүй байгаа. Хууль батлагдсанаар иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд ажиллах шаардлага бий.
Хүлээлгийн жагсаалт бол ил тод. Одоогоор 1044 хүн хүлээлгийн горимд байна. Харамсалтай нь, эрхтэн шилжүүлж суулгаад эдгэрч байгаа хүн ховор, харин жагсаалтын хүлээлгээ хүлээсээр бурхны орон руу одож байгаа нь олон байна.
Нарийвчлаад ангилаад үзвэл элэг шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгах гээд ангилал нь тусдаа байдаг. Нэг амьгүй донор гарлаа гэж үзэхэд цусны бүлгээс эрхтэн таарах эсэх гээд хамгийн багадаа 20 -иод хүнийг дуудаж, жагсаалтын дарааллын дагуу шинжилгээнд оруулахаар зорьж ажилладаг. Гэтэл дуудаж байгаа 20-иод хүнээс 50 хувь нь хүлээлгэнд байхдаа бурхны орон руу одсон харамсалтай тохиолдлууд гарч байна.
Хууль батлагдсанаар орон нутгийн эмнэлгүүд бүгд донор эмнэлгүүд болно. Амьгүй донорыг олноор илрүүлэх нь манай хуулийн концепци.
Амьд донороо хамгаалах эрх зүйн орчин байх ёстой. Амьгүй донор илрүүлэлт нь Бүсийн хөгжлийн төв, аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төв илрүүлэх эмнэлгийн тоонд ороод явж байгаа. Хууль батлагдсанаар 7 журам бталагдана.
Энэ дээр эрхтэн зөөвөрлөх, хадгалах, шилжүүлэн суулгах нарийвчилсан зохицуулалтууд нь ороод явж байгаа.
Ажлын хэсгийн гишүүн, Эрүүл мэндийн хөгжлийн төв Б.Алтантулга:
-Нэгдсэн бүртгэл мэдээний сантай болсноор хүлээх жагсаалтад байгаа хүмүүс EMongolia системээр орсноор зөвхөн өөрийгөө хүлээлэг жагсаалтын хэдэд байгаа вэ гэдгийг мэдэх боломжтой, журмаар зохицуулна.
Хүний наймаа, эрхтний наймаатай холбоотой асуудлыг манай алба байгуулагдсанаас хойш Эрүүгийн цагдаагийн газар, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтарч ажилладаг. Энэ үүднээс сошиалд элэг, бөөрөө зарна гэдэг постыг устгуулах, тухайн иргэнийг аипи хаягаар нь дамжуулж холбогдон асуух байдлаар зохицуулж явдаг.
Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад ясны чөмөг үүдэл эс, элэг шилжүүлэн суулгах зэрэг орсон байдаг.
Элэг шилжүүлэн суулгахын хувьд тухайн рецепент юм уу донорын хувьд хэвийн бүс бүтэцтэй цөсний замын салаатай, судасны салаатай байсан тохиолдолд гадаад руу энэ төрлийн эмчилгээг явуулж байгаа. Цаашдаа эх орондоо энэ төрлийн эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор эх орондоо зочин профессор урих, гадаадад эмч сургах асуудлыг зохицуулж байна.
Амьгүй донороос эд, эс, эрхтэн шилжүүлэхийг зөвшөөрсөн тохиолдод эд эрхтнийг хуваарилах тогтолцоо бүрэн цахимжиж байна.
Амьгүй донор гарсан тохиолдолд хүлээлгийн жагсаалтад байгаа хүмүүсийг цусны бүлэг, эрхтнийх нь тогтолцооноос хамаараад олон улсын жагсаалтад нийцүүлэн мэдээний сангаар дамжуулаад тохироо бүрдсэн хүмүүст лист гаргаж өгнө.
Эдгээр листнээс эрхтэн шилжүүлэн суулгах баг, манай зохицуулах албатай хамтраад тухайн эмчлүүлэгчийг сонгох ауудал байгаа. Нэг кандитат гаргадаггүй нь тухайн хүн зөвшөөрөхгүй, ямарваа нэг байдлаар хасагдах тохиолдолд дараагийн хүнийг дууддаг.
УИХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.23/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа нар санаачлан өргөн мэдүүлсэн төсөл юм.
Дэлхий нийтэд үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч эхэлсэн учир манай улсын эрүүл мэндийн салбар тэдгээр дэвшилтэд шинэ технологиудыг хөгжүүлэх шаардлагатай болсон байна. Өдгөө дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ.
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж байна.
Мөн тус хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл/ хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нар санаачлан өргөн мэдүүлсэн төсөл.
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, зарим байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Г.ХОРОЛ
3,576.03






















































Нэргүй 2026-04-23 85.118.165.202
)))))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-23 66.181.164.23
Төлбөртэй жагсана, цуглана, өлсөглөн зарлана. Төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцнэ, зогсооно. Уул уурхай хөдөө орон нутаг хамаарахгүй үнэ тохирч тэмцэнэ. Нэр дэвшигчдийг харлуулна гутаана байхгүй болгоно мөн дэмжинэ сонгуульд гаргана. Төлбөрийн нөхцөлд Хаус газарууд Ланд Лексус сонирхоно мөн хороон даргаас дээших албан тушаал сонирхоно. Мэйлээр холбогдоно уу
Нэргүй 2026-04-23 66.181.179.108
Нүд нь зоос болцон докторууд тончих гээдл бна шоо
Нэргүй 2026-04-23 202.9.41.55
Энэ хорвоод хүмүүний заяаг олон төрөхдөө сэлбэг болох гэж ирдэггүй байх шүү… Сэлбэг хайгаад түүнийгээ хуульчлах гээд үхэн хатан зүтгэж байна. Энэ асуудлыг дагаад маш их сөрөг асуудлууд гарах магадлал өндөр. Анагаах ухаан өөр зүйлд анхааралаа хандуулах ёстой .. Хиймэл эд эрхтэн маш ихээр хийгдэн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн.
Нэргүй 2026-04-23 202.131.245.210
Мөнгөтэй зальтай нь амьд хүний эд эрхтэнийг тонож үхүүлнэ гэсэн үгдээ
Нэргүй 2026-04-23 103.9.90.101
заавал хууль хүлээж суухаар тэр соён гэгээрүүлэх ажлаа хийж болдоггүй юмуу, эрүүл мэндийн тухай хуульд чинь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх гэсэн заалт бий биз дээ
иргэн 2026-04-23 202.70.34.115
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулиар заавал төрөл садангийн хүн донор болох гдгийг өөрчилж болох уу?
бүх шинжилгээ юм нь таараад зөвхөн энэ заалтаар хориотой бгаад бдг тохиолдол олон гсн ???