NBA Москвад салбараа нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

NBA Москвад салбараа нээнэ

NBA буюу Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны комиссар Дэвид Стерний орлогч Адам Силвер өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо NBA-ын салбар нээгдэх болсон талаар мэдэгдэл хийжээ. Ингэснээр зүүн Европ болон ОХУ-ын сагсан бөмбөг сонирхогчдыг NBA-ын үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэлтэй илүү ойртуулах гол зорилгыг агуулжээ. Үүнийг ОХУ-ын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Игор Борисов, “Нью-Жерси Нэтс“ багийн эзэн Михаиль Прохоров нар маш туйлын ихээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн улирлын өмнөх тоглолт Москва хотод зохион байгуулах боломж нээлттэй болж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, анх 1988 онд “Атланта Хаукс” баг Москва хотод зочилж, “ЦСКА-Москва” багтай тоглож байсан гэнэ.

Москва дахь салбар нь дэлхийн хэмжээнд байгуулагдаж байгаа NBA-ын 16 дахь оффис нь болж байна.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж