П.Адарсүрэн агсны хүү А.Амартайван: Би аавынхаа фен

П.Адарсүрэн агсны хүү А.Амартайван: Би аавынхаа фен

П.Адарсүрэн агсны хүү А.Амартайван: Би аавынхаа фен

Алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсны хүү А.Амартайвантай цөөн хором ярилцлаа.


-Аавтайгаа бүтээсэн хамгийн сайхан дурсамж тань юу вэ?

-Хамгийн тод дурсамж нь аавтайгаа хамт долоо хоног майхан сав ч үгүй Төв аймгаар аялаж байсан тэр үе. Өвөр түрүүндээ орж унтаад явж байхад их сайхан байсан. Тэр үе л үргэлж бодогддог.

-П.Адарсүрэн гуайг дуучнаас гадна маш сайн барилддаг, сумын заан хүн байсан талаар сонссон?

-Тийм. Аав минь цэрэгт татагдаж, тэндээсээ сургалтад сууж чекист болоод Говь-Алтай аймагт очсон юм билээ. Тэр үедээ сумын наадамд сумын заан цол хүртэж байсан гэдэг.

-Аавынхаа ямар зан чанарыг үр хүүхдэдээ өвлүүлэхийг хүсдэг вэ?

-Намайг ээж минь яг аавтайгаа адилхан гэж хэлдэг. Дэв, дав хийгээд л, хүссэнээ хийгээд л, ямар ч айдасгүй. Шууд л хэлэх гэснээ хэлчихдэг. Цагаан сайхан сэтгэлтэйг нь яг дуурайсан гэдэг. Аавыгаа мөнхжүүлэх хүсэлтэй байдаг. Үр хүүхэд маань хаанаас төрсөн, хэний удам гэдгээ мэдээсэй гэж хүсдэг. Амьдрал дээр бол яг л ард түмэнтэйгээ адилхан би аавынхаа фен. Үргэлж л хайрлаж явдаг.

ӨВӨӨ ШИГЭЭ ДУУЧИН БОЛОХЫГ ХҮСДЭГ

П.Адарсүрэн агсны ач хүү А.Гэрэлт өвөөгийнхөө талаар ярихдаа "Аав минь өвөөгийн талаар зөндөө зүйл ярьдаг болохоор би сайн мэддэг. Хүмүүс бүгд өвөөгийн минь дууг сонсдог. Хэрвээ өвөө минь одоо байсан бол хамт амьдрахыг хүснэ. Намайг аав, ээжийн найзууд “өвөөтэйгөө яасан адилхан юм бэ” гэдэг. Би “Энх улирал” гэдэг дуунд нь дуртай. Яагаад гэвэл хаврын сайхныг санагдуулдаг. Хавар дулаан орохоор морь хатирч чангардаг гэх мэт үгс нь таалагддаг. Эрч хүч, энергитэй дуу шиг санагддаг. Одоо бол өвөө шигээ дуучин болохыг хүсдэг болсон. Өмнө нь тоглоом тоглож бичлэг хийдэг Gremix шиг хүн болно гэж боддог байсан" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 103.9.90.101

өчигдөр зурагт үзэж байгаад цочсон шүү. Үмхий үнэрээ, далантай, энх… хэн билээ нээх сонин цог золбоогүй засуулчихсан тайган шиг хэдэн гунигийн юмнууд сууж байсан

Avatar

Зочин 2026-04-22 203.91.115.50

Хамрууд нь байх шиг байна.

Avatar

зочин 2026-04-22 202.131.225.53

Хөөрхөн хүүд амжилт хүсье

Avatar

зочин 2026-04-22 66.181.179.143

Ач хүү нь өвөөтэйгээ жигтэйхэн адаилхан юм. Хүсэл, мөрөөдөл нь биелэх болтугай.
Байхгүй болсон ч байгаа мэт хүмүүс хорвоод байдаг гэж нэг ухаантан хэлсэн байдаг.
Тийм хүн бол Адарсүрэн агсан мөн гэж бодогдож байна.

Avatar

Нэргүй 2026-04-22 66.181.190.144

Адарсүрэн гудамжинд уусаар яваад өнгөрсөн гэр бүл үр хүүхэдгүй байсан. Нас барах үед хэн ч дэргэд нь байгаагүй. Одоо гэнэт би хүү нь гараад ирэх юмаа.

Avatar

Нэргүй 2026-04-22 192.82.64.248

ээж аав нь салсан болхоос, хөөрхий хүүхдүүд, ач нар яахав дээ, ингээд яриад байж байгаа нь бас дурсах үр хүүхэдтэй сайхан л юм

Avatar

Нэргүй 2026-04-22 65.100.44.68

ар монголын алдарт дуучин Адарсүрэн энэ нэр нь ямар ч ардын жүжигчингээс илүү сонсогдоно

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж