“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. ДЦС-2 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг өнөөдрөөс зөөж эхэллээ.

ДЦС-5-ын Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан “Талбайгаас нэг сая куб.метр үнс зөөх бөгөөд хоёр сарын хугацаанд энэ ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Үнсийг Морингийн даваанд зөвшөөрөгдсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийж, суурийн ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ жил бүх суурийг цутгаж дуусгахаар төлөвлөж байна. Мөн тоноглолуудаа татаж авч, зам талбайгаа бэлдэнэ” гэв.

Тус төсөл нь хүчин чадлын хувьд, цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй бөгөөд станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил. Үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Станцыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.

Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан, ургамал зэрэг байгаль орчинд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолж, экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглах юм. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОРк 2026-04-22 66.181.164.23

Төлбөртэй жагсана, цуглана, өлсөглөн зарлана. Төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцнэ, зогсооно. Уул уурхай хөдөө орон нутаг хамаарахгүй үнэ тохирч тэмцэнэ. Нэр дэвшигчдийг харлуулна гутаана байхгүй болгоно мөн дэмжинэ сонгуульд гаргана. Төлбөрийн нөхцөлд Хаус газарууд Ланд Лексус сонирхоно мөн хороон даргаас дээших албан тушаал сонирхоно. Мэйлээр холбогдоно уу

Avatar

Bat 2026-04-22 103.229.121.137

За эх орончид оо эсэргүүцэх гоё ажил гарлаа шүү. 5 р станцын ажлыг өөлж байгаад зогсоогоорой

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

~~~ Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-22 202.9.41.10

Монголчууд ч бүтээн байгуулат хийх дургүй дээ. Баахан мөнгө төгрөг цавчаад хаячихдаг. дараа нь бөөн хэрүүл маргаан болж иргэдийг талцуулдаг. Тийм болохоор зүгээр л байж байсан нь иргэдэд амар байдаг. Хэрэггүй зүйлээр оролдоод хэрэггүй дээ. Туулын зам шиг л юм болно доо. Хэрэггүй ээ

Avatar

Нэргүй 2026-04-22 202.55.188.40

туул биш ийм юмаа хурдан хий. салхин талд биш шүү.

Avatar

Нэргүй 2026-04-22 66.181.190.47

станцуудаа тэгээд л салхиныхаа дээр баричих юм. зүүн тал руугаа байж болдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2026-04-22 59.153.87.54

Голоо дагасан хөндийн салхитай улс билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж