"Солонгосчууд уншдаг" кампанит ажил орон даяар эхэллээ

"Солонгосчууд уншдаг" кампанит ажил орон даяар эхэллээ

"Солонгосчууд уншдаг" кампанит ажил орон даяар эхэллээ

Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам үндэсний хэмжээний уншлагын кампанит ажлыг эхлүүлэхээр болсноо мэдэгдлээ. "Солонгосчууд уншдаг" нэртэй энэхүү кампанит ажил нь хиймэл оюун ухааны эрин үед хүмүүсийн аливааг хүлээж авах чадварыг сайжруулах, өдөр тутмын уншлагын дадлыг сэргээх зорилготой арга хэмжээ юм.

Кампанит ажлын албан ёсны нээлт дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл хотын "COEX" цогцолбор дахь "Starfield" номын санд болно.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам энэхүү санаачилгыг Солонгосын хэвлэлийн салбарыг дэмжих агентлаг болон Уншлагын соёлыг дэмжих сантай хамтран зохион байгуулж байна. Энэ нь өнгөрсөн жил хэрэгжүүлж эхэлсэн уншлагыг өдөр тутмын дадал болгох хөтөлбөрийн үргэлжлэл юм. Нээлтийн арга хэмжээний үеэр утга зохиол шүүмжлэгч На Мин-э "Унших үйл явц нь хүний ертөнцийг үзэх үзэлд хэрхэн нөлөөлдөг вэ" сэдэвт лекц уншина. Мөн гурван өдрийн турш уншлагы зан төлөвийн тест, номын хавчуурга хийх гар урлалын сургалт зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах ажээ. 

Кампанит ажлын элч төлөөлөгчөөр жүжигчин Мун Сү Ри буюу "Амьдралд чамд жүрж өгөхөд" киноны ээж, зохиолч Ким Гюм Хи, дуучин Ёжо нарын олны танил хүмүүсийг сонгожээ.

Жилийн турш үргэлжлэх кампанит ажлын хугацаанд сар бүр номын үзэсгэлэн, утга зохиолын арга хэмжээ болно. Мөн кампанит ажлын оролцогчдоор ахлуулсан уншлагын буухиа болох юм. Үүний зэрэгцээ ажлын байранд уншлагын соёлыг дэмжих хүрээнд байгууллагын номын санг дэмжих, цахим номын захиалгыг урамшуулах зэрэг ажлыг зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA BIZ WIRE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-22 175.193.126.141

Өчигдөр энэ сайхан нлмын санд ояиж үзсээ Солонгосчууд ном их уншдаг юм байна Жуулчид ч ихтэй байлаа

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

~~~~ Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-22 202.126.89.86

Солонгосууд уншдаг уншдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж