Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүрэг дамжин үйлдэгдсэн, олон удаагийн үйлдэлтэй, хулгайлах болон залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүллээ. Тодруулбал, Б.Ч нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оноос 2022 оны хооронд 68 удаагийн үйлдлээр гэр хороололд байрлах эзэнгүй айлуудыг урьдчилан судалж, цонх болон хаалга зэргийг эвдлэн нэвтрэн орж, эд зүйлийг нь хулгайлдаг байжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Ч-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцээд Б.Ч-г нийт зургаан төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Мөн ялуудыг нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 911,5 сая төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Тухайлбал, Б нь эзэнгүй айлуудыг урьдчилан судалж, цонх болон хаалга зэргийг эвдлэн нэвтрэн орж, эд зүйлийг нь хулгайлдаг бөгөөд нийт 229,9 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оноос 2025 оны хооронд 12 удаагийн үйлдлээр цахим орчинд “эд зүйл зарна, худалдана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэдийг хуурч мэхлэн мөнгийг нь шилжүүлэн авч, залилж, нийт 681,5 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх гэмт хэргээс гадна зэвсэг хэрэглэн бусдыг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж хүч хэрэглэсэн, мөн хүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
3,576.02






















































хэн мэдэх 2026-04-22 203.169.50.8
Муу н**ш өгч байгаа ял ч багадана. Шороогийнхон хурууг нь дайрах байхдаа хулгайч хүчингийн хоригдлууд үздэггүй дээ
Нэргүй 2026-04-22 85.118.165.26
!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-22 103.212.117.131
Цоожны ба хаалганы худалдагч нар хахууль авч, дурын хүмүүст орон сууцны айлуудын түлхүүрүүдийг өгч байна. Хулгайчид орон сууцны эзэнгүй айлуудаар хууль бусаар орж, хулгай хийж байна. Монголын цагдаа нар орон сууцаар дагнасан хулгайчдын эсрэг юу ч хийхгүй байна. Тиймээс цоожны ба хаалганы худалдагч нарын хууль бусаар олсон мөнгийг олж илрүүлэн, хураан авч, тэднийг гянданд хорьцгоо! Мөн айлуудыг хажуу айлууд нь ухдаг гэдгийг цагдаа нар мэдсээр байтал арга хэмжээ авдаггүй.
Нэргүй 2026-04-22 103.212.118.144
Зохих ялыг нь өгч , улс тоногч их наядын хулгайчид бол бараг зүгээр өнгөрнө
водка 2026-04-22 202.21.119.186
Нара-гийн гэрийг ухсан хулгайч байхдаа
з 2026-04-22 202.126.88.68
Хулгайч гэж их хөнгөрүүлж нэрлэжээ. энэ бол авултай зэвсэглэсэн яаж ч мэдэх этгээд байна. өмөөрч болохгүй.
Нэргүй 2026-04-22 188.162.248.208
олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?