МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо

МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо

МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томилжээ. Үүнтэй холбоотойгоор салбарын сайдын зүгээс холбогдох үүрэг даалгаврыг өгсөн байна.

Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, махны экспортод мал эмнэлгийн салбар тээг болж байна. Чанаргүй вакцин, системийн уналт, хүнд суртлаас авхуулаад олон хүчин зүйл нөлөөлж буй. Тиймээс тээг саад хийх биш түшиж босгодог экспортыг дэмжих бодлогыг хүрээнд ажлаа явуулах учиртайг онцолж малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулах, бизнес эрхлэгчдэд экспортын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд суртал, авлигаас ангид түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах үүрэг өглөө.

Х.Алтангэрэл нь хөдөө аж ахуйн салбарт тасралтгүйгээр 28 жил ажиллаж байгаа бөгөөд 1998–2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн факультетийн Дотор өвчин – эм судлалын тэнхимд туслах багшаар, 2000-2002 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эм хор судлалын лабораторид эрдэм шинжилгээний дэд ажилтнаар, 2002-2006 онд Улсын мал эмнэлгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газар мэргэжилтнээр, ХХААЯ-ны мал эмнэлгийн газар, 2011-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газарт мэргэжилтнээр, 2012-2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мал аж ахуйн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оноос одоог хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мал эмнэлгийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах шинжээчээр тус тус ажилласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-22 202.170.65.202

Алтангэрэл боломжийн томилгоо байна. Залуучууд минь хэрэг төвөг, авилгалаас л хол яваарай.

Avatar

Нэргүй 2026-04-22 103.10.22.138

Мерит зарчмаар зөв томилгоо хийгдсэн байна.

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-22 158.59.146.30

тарийн албыг ингэж хадаг яндар, мөнгөн аяга сүү болгодгоо болих хэрэгтэй, албан жухмаар ажил хүлээлцээд болор зүйл ингэж худал хуурмаг чамирхаад балай юм.

Avatar

Нэргүй 2026-04-22 202.179.15.43

Үе үеийн БО-ны яамыг хэдэн хулгайч сэтгэлгүй нөхдүүд зайдлах юм аа. Яачихсан яам бэ. Айлд хоноод явахдаа авгай хүүхдийг айлгаж ичээгээд, аягтай хоолыг булаагаад, авдар савыг нь цөлмөөд, адуу малыг нь туугаад явдаг бузар хүүрүүд байдаг гэсэн тийм л хулгайч сэтгэхүйтэй хэдэн юм сүүлийн хэдэн жил энэ салбараар гараа угааж байна. Ядаж мэргэжлийн сайд тавьчих л даа. Төрийн нарийн марийн гээд өөр байгууллагад гологдсон юмнууд л энэ ирж буурь сэлгэх юм.

Avatar

Зочин 2026-04-22 103.212.117.107

Нэг тэнэш авгай зайлсан уу

Avatar

Нэргүй 2026-04-22 202.55.191.194

лалрын шуналт батсүх зайлжээ..санаа амрав.

Avatar

Нэргүй 2026-04-22 66.181.179.243

Нэг Архангайн гэсэн архичин авгай байсан биздээ аймаар сагсуу би гэсэн цээжээ дэлдсэн хөдөөний бүдүүлэг орк авгай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж