Эврагийн шийтгэлийг хэвээр үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Эврагийн шийтгэлийг хэвээр үлдээжээ

Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дуулиан тарьж, хамгийн их асуудалтай оролцсон Францын шигшээ багийн довтлогч Николья Анелка болон дасгалжуулагч Реймон Доменек нарын хэрүүлээс болж, энэ багт томоохон асуудал үүссэн билээ. Тухайн үед шилдэг хамгаалагч Патрис Эвра багийн ахлагч байсан бөгөөд энэ хэрүүлд дасгалжуулагч Реймон Доменек буруутай гэж хэлснийхээ төлөө Францын шигшээ багийн хамт таван тоглолтонд оролцох эрхээ хасуулсан юм.

Харин дэлхийн аваргын дараа, төдий л удалгүй Францын шигшээ багийн дасгалжуулагч солигдож, багийн удирдлагыг Лорен Блан гартаа авсан ч шинэ дасгалжуулагч Эврагийн шийтгэлийг хэвээр үлдээхээ албан ёсоор мэдэгдсэн байна. Эврагийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолт буюу “Бафана Бафана”-тай хийсэн тоглолтоос эхлэн шийтгэл нь эхэлсэн бөгөөд энэ тоглолтоос хойш Францын шигшээ баг  гурван тоглолт хийгээд байгаа юм. Иймээс  Патрис Эвра шигшээ багтаа нэг тоглолтын дараачаас эхлэн тоглох боломжтой болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж