Дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлага ББСБ-ын зээлийн хүүг өсгөдөг үү?

Дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлага ББСБ-ын зээлийн хүүг өсгөдөг үү?

Дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлага ББСБ-ын зээлийн хүүг өсгөдөг үү?

Банк бус санхүүгийн байгууллага/ББСБ/-ын зээлийн хүү сарынх нь хамгийн багадаа 3.5 хувьд хүрсэн нь Санхүүгийн зохицуулах хорооноос тавьж буй дүрмийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай холбоотой тухай асуудал хөндөгдөж эхэллээ. Учир нь, ББСБ нь зээлийн хүүгээ нэмэгдүүлж байж гэмээнэ дүрмийн сангаа нэмэгдүүлэх боломжтой.

Хэдийгээр дүрмийн санг өсгөх шаардлага нь ББСБ-ын чадавхийг сайжруулах, зээлийнх нь хүүг бууруулах зорилготой ч үйл ажиллагааны орлого, хуримтлагдсан ашиг, хууль ёсны бусад орлогоор дүрмийн санг нэмэгдүүлдэг нь эргээд хүүнд сөрөг нөлөөг үзүүлж байж мэдэх аж.

Товчхондоо дүрмийн сангаа нэмэгдүүлэхийн тулд компани ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажиллахын тулд зээлийн хүүгээ нэмэхээс өөр гарц үгүй.

ББСБ-ын зээлийн хүүгийн дээд хязгаарыг сарынх нь 4.5 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалт үйлчилж байна. Дээрх босгыг давсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ ББСБ-ын зээлийн сарын хүү 3.5 хувьтай байгаа нь жилээр тооцоход 40 хувийг даваад байгаа бөгөөд ломбардын зээлийн хүү рүү ойртсон нь дарамт учруулж байгаа аж. Иймээс Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-д дүрмийн сангаа нэмэгдүүлэх шаардлага тавьдагаа эргэн харж, нягтлах болсныг сануулах хүн олон байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдээгээр 2025 оны жилийн эцсийн байдлаар ББСБ-ын салбарын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 27.4 хувиар буюу 1.9 их наяд төгрөгөөр өсөж 9.1 их наяд төгрөгт хүрчээ. Активын өсөлтийн 75.2 хувийг зээлийн өсөлт, пассивын өсөлтийн 65.9 хувийг өөрийн хөрөнгийн өсөлт бүрдүүлсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ББСБ-уудын нийт орлогын хэмжээ 48.7 хувиар буюу 889.8 тэрбум төгрөгөөр, нийт зардлын хэмжээ 56.8 хувиар буюу 641.6 тэрбум төгрөгөөр, цэвэр ашгийн хэмжээ 35.6 хувиар буюу 248.2 тэрбум төгрөгөөр өсчээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны хоёрдугаар сарын 25-ний өдрийн 69 дүгээр тогтоолоор ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 5,000,000,000 /таван тэрбум/ төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Зуунмод суманд 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/төгрөг, бусад аймаг сумдад 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгөөс багагүй байхаар тус тус ялгамжтай тогтоожээ.

Банк бус санхүүгийн итгэлцлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг байсныг Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ний өдрийн 503 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Зуунмод суманд 2,400,000,000 /хоёр тэрбум дөрвөн зуун сая/ төгрөг 8 бусад аймаг сумдад 800,000,000 /найман зуун сая/ төгрөг байхаар тус тус өөрчлөн тогтоожээ.

Улсын хэмжээнд нийт 575 ББСБ есөн төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж байгаа аж. Нийт ББСБ-уудын 89 хувь нь буюу 512 нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байна. Харин гадаад валютын 6 арилжааны үйл ажиллагаа эрхэлж байгаа 165 ББСБ байгаа нь нийт ББСБ-уудын 28.7 хувийг, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа дагнан эрхэлж байгаа 60 ББСБ нийт ББСБ-уудын 10.4 хувийг бүрдүүлж байгаа статистик гарчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 103.229.123.206

Юмны үнэ, зээлийн хүүг нэмэх нь цаанаа шаардалгатай байсан гэж тайлбарлаж болох ч яухамдаа тийм шаардалгаар нэмдэг гэдэгт хэн ч итгэхүй дээ…

Avatar

Нэргүй 2026-04-22 66.181.164.23

Төлбөртэй жагсана, цуглана, өлсөглөн зарлана. Төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцнэ, зогсооно. Уул уурхай хөдөө орон нутаг хамаарахгүй үнэ тохирч тэмцэнэ. Нэр дэвшигчдийг харлуулна гутаана байхгүй болгоно мөн дэмжинэ сонгуульд гаргана. Төлбөрийн нөхцөлд Хаус газарууд Ланд Лексус сонирхоно мөн хороон даргаас дээших албан тушаал сонирхоно. Мэйлээр холбогдоно уу

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Chilhajav 2026-04-22 43.228.130.118

Durmiin sang nemegduuleh n zuvuu, gol n bbsb -n zahiral ezduud hajuugaar n lombard, leasing ajilluulaad bga n arai dendej bna shu

Avatar

Нэргүй 2026-04-22 66.181.179.243

Жил болгон дүрмийн санг нэмэх шаардлага тавьдаг нь жижиг банк бусуудыг шахах томчуудын лобби явж байгаа гэж үзэж байна ялангуяа Монгол банкны банк бустай газрын дарга нар удирдлагын бизнесийг дэмжих бодлого гэж үзэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж