Гэмт бүлэглэлийн 486 хүнийг хамарсан шүүх хурал эхэлжээ

Гэмт бүлэглэлийн 486 хүнийг хамарсан шүүх хурал эхэлжээ

Гэмт бүлэглэлийн 486 хүнийг хамарсан шүүх хурал эхэлжээ

Эль-Сальвадорт улсад "MS-13" буюу Мара Сальватруча бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэгдсэн 486 хүнийг хамарсан томоохон шүүх хурал өчигдөр (2026.04.21) эхэлжээ. Эдгээр яллагдагчийг 2012–2022 оны хооронд 47 мянга гаруй гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. Үүнд хүн амины хэрэг, эмэгтэйчүүдийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг, сүрдүүлэг, хууль бус зэвсгийн наймаа, хар тамхины хэрэг, мөн хүмүүсийг хүчээр хулгайлах, алга болгох зэрэг багтжээ. Мөн тэднийг тодорхой бүс нутгийг хянах замаар “давхар засаглал” байгуулахыг оролдсон гэж үзэж байна. Ерөнхий прокурорын газраас шүүх хурлын үргэлжлэх хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Гэхдээ 413 сэжигтнийг аль хэдийн цагдан хорьсон бол 73 хүнийг баривчлах захирамж гаргасан бөгөөд тэднийг гадуур яллаж байгаа гэж мэдэгдэв.

Прокурорууд гэмт хэрэг тус бүрээр нь хамгийн дээд ял оноохыг хүсэж байгаа бөгөөд хэрэв бүх зүйл ангиар буруутай нь тогтоогдвол нэг хүнд 200 гаруй жилийн хорих ял оноогдох боломжтой гэж мэдээлжээ.

Зарим яллагдагч нь 2022 оны гуравдугаар сарын 25–27-ны хооронд болсон хүчирхийллийн хэрэгт холбоотой. Тухайн үед 87 хүн нэг өдөр амиа алдсан нь тус улсын иргэний дайнаас хойших хамгийн их цус урсгасан үеүдийн нэг гэж тооцогддог. Үүний дараа Ерөнхийлөгч Найиб Букеле “гэмт бүлэглэлүүдийн эсрэг дайн” зарлаж, улс даяар онц байдал тогтоосон.

Онц байдлын хүрээнд сэжигтэй хүмүүсийг илүү хялбар баривчлах боломж бүрдэж, нийтдээ 90 мянга гаруй хүн саатуулагдсан байна. Засгийн газрын мэдээлснээр, энэ хатуу бодлогын үр дүнд хүн амины хэргийн түвшин 2022 онд 100 мянган хүн тутамд 7.8 байсан бол 2025 онд 1.3 болж эрс буурсан байна. Гэвч НҮБ болон хүний эрхийн байгууллагууд ийм олноор нь шүүх ажиллагааг шүүмжилж байна. Тус байгууллагын үзэж байгаагаар, олноор нь шүүж буй нь хүмүүсийн өөрийгөө хамгаалах эрх болон “буруугүйд тооцох” зарчмыг зөрчиж болзошгүй юм. Харин засгийн газраас уг бүлэглэл олон жилийн турш иргэдэд айдас, хохирол учруулж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн тул хатуу арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 202.126.88.168

НҮБ болон хүний эрхийн байгууллагууд гэж нэг ямар ч хэрэггүй хог шиг газрууд байна аа кккк

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

!!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-22 66.181.183.116

hvnii erhiin baiguullaguud mash ih sanhvvjilt awdag hernee aluulsan hohirogchdiig tednii ar geriig toodoggv zowhon gemt heregtnii toloo l hodoldog🤦‍♀️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж