Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-нд Станбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоожээ. Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналд дор мөрдөн шалгаж байгаа аж. Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдах болжээ. Иймд гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхаарууллаа.
3,576.02






















































Нэргүй 2026-04-22 85.118.165.26
!!!!!!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-22 202.9.41.10
одооны хүүхэд залуучууд хар тамхи их хэрэглэх юм. Нийгэм нь өөрөө харгис капиталист нийгэм учир тэгдэг байх. Ямар нийгэм байна тийм л ёс суртахуун ноёрхоно. Социалист нийгэмд социалист ёс суртахуун ноёрхож байсан. тэр нийгэмд хар тамхи татдаг хүн бараг байхгүй байсан. Биеэ үнэлэх, ажил хийхгүй байх, эхнэр, нөхрөөсөө салах, бусадтай гэр бүлийн гадуур харилцаа тогтоох, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх гэх мэт наад захын зүйлийг ёс суртахууны доголдол гээд бүх нийтээрээ шүүмжилдэг байсан.