Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.04.22/-аас гарсан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар танилцууллаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Багш нарын цалинг тавдугаар сарын 1-ээс 50 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ. Үүнээс гадна төрийн өмчийн 700 орчим сургууль, 1000 орчим цэцэрлэгийн багш нар НДШ-ийн 70 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна. НДШ-ийн өрөнд орсон учраас 4000 гаруй багш жирэмсний тэтгэмж авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Банкнаас зээл авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд орсон. Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж, багш нарын бүх нэмэгдлийг тавдугаар сарын 1-нээс цалин дээр нь нэмж олгох шийдвэр гаргалаа. Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа. Үйлдвэрчний эвлэлтэй маш муу хэлэлцээр хийсэн. Цалингийн бүтцэд өөрчлөлт оруулах талаар нарийн зохицуулалтыг орхигдуулсан. Мөн боловсролын салбарын хувьсах зардлын тогтолцоог эвдсэн. Хувьсах зардлын шинэ тогтолцоог нэвтрүүллээ. Цаашдаа цалингийн асуудал ярихгүй. Үр дүн гүйцэтгэлд суурилсан хувьсах зардлын нэмэгдлийг яриад явна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:
-Улсын бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажил хийгдэж байна. Улсын бүртгэл иргэдэд эд хөрөнгийн бүртгэл, барьцаалбар зэрэг есөн төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Иргэд эдгээр үйлчилгээг авахын тулд 3-5 удаа улсын бүртгэл дээр биечлэн очих шаардлага гардаг. Тоон мэдээллээр 2025 онд 1.2 сая улсын бүртгэл хийгдсэн байна. Үүнийг давхрдсан тоогоор нь авч үзвэл, 5 саяд хүрнэ. Энэ тооны ард үйлчлүүлэгч өдөр 2-3 удаа биечлэн очих шаардлага харагдаж байгаа. Зөвхөн барьцааны 255 мянга гэрээний бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа 55 хувийг эзэлж байна. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өгөгдөлд суурилсан, цахимаар бүртгэдэг байх тогтолцоог нэвтрүүлэхээр болж байна. Иргэн банкинд орон сууцаа барьцаанд тавихын тулд зургаан шат дамжлага дамждаг. Энэ шат дамжлагыг нэг болгож цөөрүүлнэ.
3,576.02





















































eniig 2026-04-22 59.153.114.121
ushuu sain shuvugduhguidee iomiig dutuu hiine gedeg iim l aiultai
Нэргүй 2026-04-22 85.118.165.26
)) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-22 103.57.94.165
СӨБ – ын байгууллагад тусгай хэрэгццэт хүүхдийн нэмэгдэл гэж өгдөг байсан тэр нэмэгдэл цалин нэмсэн нэрийн доор алга болсон
Зочин 2026-04-22 192.82.92.42
Боловсролыг самарсан шоучин сайдад итгэх аргагуй!
Нэргүй 2026-04-22 103.212.117.131
Арван жилийн зарим нэг түүхийн багш нар хичээлээ заадаггүй, 45 минут хүүхдүүдэд улс төр ярьдаг гэсэн
хэн нэгэн 2026-04-22 103.99.103.99
Улсын бүртгэгч гэж сүрхий авилгачид байна. Цаг хугацаанаас хамаарсан бүртгэл дээр /өөрөөр хэлбэл буруу зохицуулалтын улмаас/ Авилгалын хэмбээг нь ч тогтооход амархан төрд орж байгаатай бараг тэнцүү.
Хотын залуу 2026-04-22 103.10.23.120
Битгий ш**
Нэргүй 2026-04-22 43.242.242.59
За одоо төрийн бусад албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Багш нар л жинхэнэ хүн бусад албан хаагчид хагас хүн гэж ялгаварлан гадуурхаж тусад нь цалинг нь нэмээд байж болохгүй.
Нэргүй 2026-04-22 59.153.113.187
хонхны баярыг хориглосон нь маш зөв шүү
Болд 2026-04-22 122.201.31.131
поп
Нэргүй 2026-04-22 59.153.113.187
чи бол орк