Korean Air: "WTCE 2026"-ын нислэгийн үеийн үйлчилгээний төрлөөр 13 шагнал хүртлээ

Korean Air: "WTCE 2026"-ын нислэгийн үеийн үйлчилгээний төрлөөр 13 шагнал хүртлээ

Korean Air: "WTCE 2026"-ын нислэгийн үеийн үйлчилгээний төрлөөр 13 шагнал хүртлээ

Korean Air компани сүүлийн үед дэлхийн нэр хүнд бүхий гурван томоохон шагнал гардуулах ёслолоос дараалан шагнал хүртэж, нислэгийн үйлчилгээний өрсөлдөх чадвараа батлан харууллаа.  Тус компани гурван өдрийн турш үргэлжилсэн "Дэлхийн аяллын кейтеринг болон нислэгийн үйлчилгээний экспо (WTCE) 2026"-ын хүрээнд нийт 13 шагнал хүртжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 14-нд ХБНГУ-ын Хамбург хотноо болсон ‘Onboard Hospitality Awards’-аас 4 төрөлд, ‘Travel Plus Airline Amenity Awards’-аас 5 төрөлд шагнал хүртэв. Мөн дөрөвдүгээр сарын 15-нд ‘PAX Leadership Awards’-аас 4 төрөлд шагнал авч, харилцагчийн үйлчилгээг сайжруулах хүчин чармайлтаа үнэлүүлэв.

WTCE нь 2012 оноос эхлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том зорчигч тээврийн үйлчилгээний салбарын үзэсгэлэн юм. Глобал  үзэсгэлэн, яармагийн төрөлжсөн компани болох X (Reed Exhibitions Limited)-аас зохион байгуулдаг бөгөөд уг арга хэмжээнд дэлхийн агаарын тээврийн компаниуд, кэйтэрингийн үйлчилгээний байгууллагууд, төмөр замын операторууд оролцдог. Энэ жилийн арга хэмжээ энэ сарын 14-16-ны өдрүүдэд ХБНГУ-ын Хамбург Мессе (Hamburg Messe)-д зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн хугацаанд олон улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс зохион байгуулсан төрөл бүрийн шагнал гардуулах ёслол болон дагалдах арга хэмжээнүүд өрнөдөг уламжлалтай.

KOREAN AIR КОМПАНИЙН АВСАН ШАГНАЛУУД:

  1. 2026 Onboard Hospitality Awards (агаарын, хөлөг онгоц, төмөр замын салбарын):
    1. Нэгдүгээр зэрэглэлийн аяллын иж бүрдэл (Amenity kit)
    2. Нэгдүгээр зэрэглэлийн унтлагын хувцас
    3. Дээд зэрэглэлийн суудлын ор дэрний хэрэглэл
    4. Дээд зэрэглэлийн суудлын аяга таваг, хооллох хэрэгсэл гэсэн 4 төрөлд дэлхийн нисэхийн салбарын мэргэжилтнүүдийн хатуу шүүлт, ганцаарчилсан санал хураалтад тулгуурлан сонгогдсон үр дүн юм.
  2. TravelPlus Airline Amenity Awards :
    1. Дэлхийн зорчигчдын нэрэмжит 5 одтой үйлчилгээний үнэлгээ
    2. Нэгдүгээр зэрэглэлийн аяллын иж бүрдэл (эрэгтэй)
    3. Нэгдүгээр зэрэглэлийн хоолны хэрэгсэл
    4. Нэгдүгээр зэрэглэлийн ор дэрний хэрэглэл
    5. 6 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан дурсгалын бэлэг гэсэн 5 төрөлд шагнал хүртсэн байна. Тус шагналыг Их Британийн аялалын мэргэшсэн медиа болох TravelPlus зорчсон зорчигчдын бодит дүгнэлт болон санал бодол дээр тулгуурлан нэгтгэн шалгаруулсан байна.
  3. 2026 PAX Leadership Awards :
    1. Шилдэг үйлчлүүлэгчийн сэтгэгдэл
    2. Шилдэг бүхээгийн интерьер
    3. Нэгдүгээр зэрэглэлийн аяллын иж бүрдэл
    4. Бизнес ангиллын ор дэрний хэрэглэл гэсэн 4 төрөлд Азийн агаарын тээврийн компаниудаас шалгарч шагнал авсан байна.

Энэхүү амжилт нь Korean Air өнгөрсөн жил компанийн шинэ имиж (CI)-дээ нийцүүлэн нислэгийн хэрэглэлүүдээ бүрэн шинэчилсний үр дүн юм. Тухайлбал, нэгдүгээр зэрэглэлд Graff брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, Frette брэндийн ор дэрний хэрэглэл, мөн Bernardaud болон Armani/Casa брэндийн аяга таваг зэрэг дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн юм.

Korean Air-ын төлөөлөгч "Энэхүү шагнал нь манай өндөр зэрэглэлийн үйлчилгээний чанарыг дэлхий дахинд баталсан хэрэг бөгөөд цаашид ч зорчигчдын сэтгэл ханамжийн төлөө үйлчилгээгээ улам сайжруулсаар байх болно" гэж онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-22 103.212.117.131

Korean Air-ын онгоцны солонгос стюардессууд монгол руу ба монголоос нисэхдээ үйлчлүүлэгчид рүү ширэв татан харж, үйлчилдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж