Ах нь хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбоо, хамааралгүй гэж мэдэгджээ

Ах нь хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбоо, хамааралгүй гэж мэдэгджээ

Ах нь хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбоо, хамааралгүй гэж мэдэгджээ

"BlackPink" хамтлагийн дуучин Жисүүгийн "Blissoo" агентлагаас бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж буй дуучны ахтай ямар ч холбоо хамааралгүй гэж Даваа гаригт (2026.04.20) мэдэгдлээ.

Тодруулбал, 30 гаруй насны Ким гэх эрэгтэй нь дөрөвдүгээр сарын 15-нд баривчлагдсан. Түүнийг Жисүүгийн ах гэж үзсэн бөгөөд гэртээ урьсан эмэгтэйдээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгагдаж байна. Сэжигтэн эмэгтэйтэй харьцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч хүч хэрэглэснээ үгүйсгэсэн гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр мөн эхнэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх тусдаа хэрэгт холбогдож байгаа нь асуудлыг улам хурцатгаж байна.

"Blissoo"-ийн хууль ёсны төлөөлөгч Ким, Чан нар мэдэгдэлдээ "Энэ хэрэг нь уран бүтээлчтэй болон агентлагтай огт холбоогүй" гэж дурдаад, цахим сүлжээнд тархаж буй мэдэгдлүүд нь баталгаагүй эсвэл худал болохыг нэмж хэлсэн. Агентлагаас мөн Жисүү удаан хугацаанд гэр бүлээсээ хараат бус байсан бөгөөд бага наснаасаа эхлэн "K-Pop" дадлагажигч байсан гэжээ. Улмаар ахынхаа хувийн хэрэгт ямар ч оролцоо хамааралгүйгээс гадна мэдээгүй гэж мэдэгдсэн байна.

"Blissoo" мөн Жисүүгийн ах нь агентлагийн удирдлага эсвэл үүсгэн байгуулахад ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн гэсэн цахим сүлжээнд тархсан мэдэгдлийг үгүйсгэж, компанитай хууль эрх зүйн болон бизнесийн ямар ч холбоогүй гэж мэдэгдэв. Цаашид дуучны холбоогүй асуудлыг цахим сүлжээнд холбосон мэт худал мэдээлэл, контент тараахын эсрэг бүх боломжит иргэний болон эрүүгийн хуулийн арга хэмжээ авахаа анхааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

!!!!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Тогоо 2026-04-22 43.242.243.31

хүн бүр эрхзүйн этгээд байна

Avatar

Энхбаяр 2026-04-22 202.55.188.86

эрэгтэй хүн гүтгүүлж үйлээ үздэг бол эмэгтэй хүн гүтгэж баяждаг онцлогтой

Avatar

Нэргүй 2026-04-22 59.153.112.178

АРДЧИЛСАН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Avatar

Нэргүй 2026-04-22 59.153.115.213

ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ Л НЭР ТӨРИЙГ БОДОХ ЮМ ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж