Трамп Ираны дотоод хагарлыг ашиглаж байна

Трамп Ираны дотоод хагарлыг ашиглаж байна

Трамп Ираны дотоод хагарлыг ашиглаж байна

АНУ, Ираны гал зогсоох хэлэлцээрийн хугацааг зуучлагч тал Пакистаны хүслээр дахин сунгаж буйг Дональд Трамп мэдэгдлээ. Хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр өнөөдөр дуусч байсан боловч Ираны тал нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй тул ийм шийдвэр гаргаж буй аж. Угтаа бол АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс энхийн хэлэлцээний асуудлаар Мягмар гаригт Исламабадыг зорих гэж байсан ч эцсийн мөчид онгоц нисээгүй. Ж.Д.Вэнсийн айлчлал албан ёсоор зарлагдаагүй ч Иран хэлэлцээнд оролцоно гэдгээ баталгаажуулаагүй тул Цагаан ордон тодорхойгүй байдалд ороод байсан.

Трамп ийнхүү сүүлийн хоёр долоо хоногийн дотор дайныг хурцатгах алхмаас хоёр дахь удаагаа ухарч байна. Өөрөөр хэлбэл, түүнийг хугацаа хожиж байна гэж ажиглагчид дүгнэв.

Энэ удаад гал зогсоох хэлэлцээ хэдий хүртэл үргэлжлэхийг тодорхой заагаагүй нь анхаарал татаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь бодит нөхцөл байдлыг харгалзсан амьдралд ойр шийдвэр болж байна. Нөгөөтэйгүүр Ираны дотоодод байгаа хагаралыг ашиглах гэж буй оролдлого гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2026-04-22 202.9.47.79

АЛЬ НЭГ УЛСЫН ДОТООД ЗӨРЧИЛ ТЭР УЛСАА ДОТРООС НЬ ИДЭЖ , ТУСГААР ТОГТНОЛ , ҮНДЭС УГСААГАА ҮГҮЙ ХИЙЖ ТҮҮНИЙ ОРОНД ХҮЧИРХЭГ УЛС ҮҮССЭН ТҮҮХ ОЛОН ШҮҮ ДЭЭ.,,,,, ТРАМЫН ЗӨВ ШҮҮ ДЭЭ.,,,,,ТЭР УЛСЫН УЛС ТӨРИЙН ХҮЧИН ХООРОНДОО УЧИРАА ОЛОЛЦОДГҮЙ ДАЙСАГНАХААР ТҮҮНД ДЭЭД ТЭНГЭРЭЭС ӨӨР ХУВЬ ЗАЯА ОЛГООГҮЙ ХЭРЭГ . ТЭГЭЭД ИРГЭН НЬ, ХОХИРДОГ ЖАМ ЁС ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2026-04-22 192.82.92.42

Дайн байлдаанаа зогсоох хэрэгтэй, зэрлэг араатангууд шиг байх юм!!!

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

зочин 2026-04-22 66.181.178.58

Зиа энэ Ираны дайн ч түүхийрлээ шүү. Хоног хугацаа ч талийлаа.

Avatar

Нэргүй 2026-04-22 202.126.89.49

9

Avatar

Нэргүй 2026-04-22 73.240.33.186

энэ мал фашист өвгөнд ямар ч бодлого байхгүй гол зорилго нь өөрийгөө дөвийлгөж тодрох

Avatar

Нэргүй 2026-04-22 59.153.115.213

Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.

Avatar

з 2026-04-22 202.126.88.68

хов битгий ярь. үнэн худал эсэх нь тодорхойгүй мэдээллээр голоо битгий зогоо

Avatar

Нэргүй 2026-04-22 59.153.112.178

Өмнөдийн дэвшилтэт дронууд хоцрогдол ядуурлын туйл болсон хойд солонгосыг ялаа алж байгаа юм шиг л ядах юмгүй ав амархан устгаж чадна. Өмнөдийн дэвшилтэт дроны операторуудын хувьд хоцрогдоод өнгөрсөн зуундаа гацчихсан хойд солонгосын дэглэмийг устгах нь бол дайн биш тоглоом тоглосноос ялгаагүй.

Avatar

Нэргүй 2026-04-22 103.57.92.236

Та нар нөгөө айхавтар бөмбөгий нь мартчихав-аа, Өмнөдөд тэр нь байхгүй гэсэн үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж