Бэлгэвч үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компаниудын нэг "Karex" Ираны дайнаас улбаалан бүтээгдэхүүний үнээ 30 хувь хүртэл нэмж магадгүй байдалд хүрчээ. Тус компанийн захирал Гох Миа Киат хэлэхдээ, мөргөлдөөн эхэлснээс хойш үйлдвэрлэлийн зардал ихээр нэмэгдсэн. Тиймээс энэ байдал үргэлжилбэл үнээ нэмж магадгүй гэж мэдэгдсэн байна. Малайз улсад байрладаг "Karex" жилд таван тэрбум гаруй бэлгэвч үйлдвэрлэдэг бөгөөд "Durex", "Trojan" зэрэг дэлхийн томоохон брэндүүд болон "NHS" зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлдэг.
Дайны улмаас дэлхийн нефтийн нийлүүлэлт тасалдаж, Иран, АНУ болон Израиль хоорондын хурцадмал байдал намжих шинжгүй байна. Ялангуяа Ормузын хоолойд тээвэрлэлт саатаж, олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд ихээхэн нөлөөлжээ. Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн хийн ойролцоогоор 20 хувь нь энэ хоолойгоор дамждаг. "Karex" компани бэлгэвч үйлдвэрлэхэд шаардлагатай аммиак болон силикон зэрэг нефтийн гаралтай түүхий эдээс хамааралтай. Тиймээс нефтийн нийлүүлэлт тасалдахад эдгээр материалын үнэ өссөн байна.
Үүний зэрэгцээ энэ жил бэлгэвчийн эрэлт ойролцоогоор 30 хувиар нэмэгдсэн байна.
Мөн тээврийн зардал өсч, хүргэлт удааширснаар хомсдол улам нэмэгджээ. Гох Миа Киат хэлэхдээ, хүмүүс ирээдүйдээ эргэлзэж байгаа үед бэлгэвч хэрэглэх нь нэмэгддэг, учир нь хүүхэдтэй болох нь илүү их зардал дагуулна гэжээ.
Бэлгэвчийн үнэ өсч байгаа нь дэлхийн мөргөлдөөнүүд энгийн хэрэглээний бараанд хүртэл нөлөөлж байгааг харуулж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох хэлэлцээг сунгаж, хэлэлцээ үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч АНУ болон Ираны харилцаа тодорхойгүй хэвээр байна.
3,576.02





















































Нэргүй 2026-04-22 85.118.165.26
))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-22 109.70.100.9
Хөөрхий барууны либерал фашист ацнууд гондоомныхоо ч үнийг дийлэхгүй ядарч байгаа юм байна зайлуул!
Удахгүй барууныхан мөнгөө хэмнээд гондоомоо нөхөөд хэрэглэж байна гэсэн мэдээг BBC, Reuters урсгах биз!
Ха ха ха 😄😂😝🤣😆
Нэргүйг гайхсан хүн байнаа. 2026-04-22 112.72.3.177
Яагаад ингээд ийм элий сэтгэгдэл бичдэг юм бэ энэ хүмүүс. Бүүр таг элий нэгл их баруун зүүн либерал гэнэ тэрийгээ бас уран цэцэн хэлэх гээд зүйрлэл нтр ашиглаад бүүр яаж ийм элий балай байдаг байнаа. Зүгээр нэг компанийн эдийн засгийн мэдээний доор ийм юм бичээд байж байдаг.
Нэргүй 2026-04-22 202.126.90.207
Орос маягийн хэллэг. суртал нэвтрүүлэг хийхдээ иймэрхүү маягаар ярьж бичдэг юм. ЗХУ-гийн үеээс улбаатай.