“Боловсролын Шинэчлэл – 2026” маргааш Мишээл экспод эхэлнэ

“Боловсролын Шинэчлэл – 2026” маргааш Мишээл экспод эхэлнэ

“Боловсролын Шинэчлэл – 2026” маргааш Мишээл экспод эхэлнэ

Дотоодын болон олон улсын их дээд сургуулиудын нэгдсэн хамгийн том “Боловсролын Шинэчлэл-2026” үзэсгэлэн 16 дахь жилдээ Мишээл экспо олон улсын үзэсгэлэнгийн танхимд  4-р сарын 23-26 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнгийн зорилго нь боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.

Үзэсгэлэнд 60 гаруй сургуулиудын танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээл, элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хүрэлцэн ирж сургуулиудтай биечлэн уулзаж мэргэжил сонголтоо зөв хийхийг урьж байна.

Зохион байгуулагч:

Мишээл Экспо ХХК

Боловсролын яам

Дэмжигч:

Нийслэлийн Боловсролын газар

Боловсролын ерөнхий газар

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл

Боловсролын зээлийн сан

Боловсролын үнэлгээний төв

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-22 202.9.40.3

хитадууд дэлхиыг дэлгж тавьжбгаад сууж хурлдж хурджийн гэж бгаад элжлх бодлго явуулсн дэлхиы эзлх бодлго явуулсн гархөлүүд хитадын гархөлүүд джлхиыгээр нэг тархсн инэдтэнд ажиллгаа явуулаадбж бгаа. иоршүлх тасдн зогсоох хэргтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж