Тэрбумтан Бан Ши Хёг гэж хэн бэ?

Тэрбумтан Бан Ши Хёг гэж хэн бэ?

Тэрбумтан Бан Ши Хёг гэж хэн бэ?

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага к-поп урсгалын хамгийн том төлөөлөл "BTS" хамтлагийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Бан Ши Хёгийг залилангийн хэргээр баривчлах зөвшөөрөл хүсээд буй. Түүний үүсгэн байгуулсан "Hybe" агентлаг зах зээлд 7.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа юм.

Бан Ши Хёг 2019 онд хөрөнгө оруулагчдад "Hybe" агентлагийн хувьцааг олон нийтэд нээлттэй болгох боломжгүй гэж худал мэдэгдэж, төөрөгдүүлэн, өөрөө мөнгө завшсан хэргээр шалгагдаж байна. 2020 оны аравдугаар сард "Hybe" агентлаг Коспи бирж дээр анх гарч ирсэн бөгөөд цагдаа нар Бан Ши Хёгийг эндээс 200 тэрбум вон буюу 136 сая ам.доллар халаасалсан гэж үзжээ.

Бан Ши Хёг шалгагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд цагдаа нар "Hybe"-ийн төв байранд нэгжлэг хийж, түүний зарим хөрөнгийг царцааж, захирлын албан тушаалаасаа огцрохыг шаардсан. Мөн өнгөрсөн оны наймдугаар сараас хойш түүнд хилийн хориг тавьсан билээ. Гэвч "BTS" дуулиантайгаар эргэн ирж, аялан тоглолтоо зарлахтай зэрэгцээд Бан Ши Хёгийг баривчлах хүсэлтийг гаргаад байна. Ажиглагчдын үзэж буйгаар "Hybe" энэ аялан тоглолтоос нэг тэрбум ам.доллар олно.

Тэгвэл к-поп салбарын аварга загас Бан Ши Хёг гэж хэн бэ? 

Тэрбээр хүүхэд бага наснаасаа дуу хөгжим сонирхож эхэлсэн бөгөөд дунд сургуульд байхаасаа л дууны үг бичжээ. Улмаар дуучин, дуу зохиогч Пак Жин Ёнтой хамтран 1997 онд "JYP Entertainment"-ийг үүсгэн байгуулж байв. "JYP Entertainment" нь өдгөө "Hybe"-ийн хамтаар к-попын их дөрвөлд тооцогдох болсон агентлаг. Тус агентлагийн анхны амжилтуудын нэг нь 1999 онд байгуулагдсан "g.o.d" хөвгүүдийн хамтлаг байв. Энэ хамтлаг үүсгэн байгуулагчдад багагүй нэр хүнд авчирч, Бан Ши Хёг "Hitman Bang" буюу "Хит залуу Бан" гэх хочтой болжээ.

Бан 2005 онд "JYP Entertainment"-ийг орхиж, "Big Hit Entertainment" буюу өнөөдрийн "Hybe"-ийг үүсгэн байгуулсан. Түүний 2010 онд анхлан байгуулсан долоон хөвгүүнтэй хамтлаг дүр төрхөө олж, хэлбэржсээр өнөөдрийн "BTS" болсон аж. "BTS"-ыг анх хип хоп хамтлаг гэж төлөвлөж байсан ч Бан Ши Хёг бизнесийн орчныг харгалзан үзсэний үндсэн дээр к-поп төрөлд сойжээ.

"Bloomberg" 2019 онд Бан Ши Хёгийн нийт хөрөнгийг 770 сая ам.доллар гэж тооцоолсон байдаг. Гэтэл үүнээс хойш түүний хөрөнгө хоёр тэрбум ам.доллар болтлоо өссөн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

))))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж