BCL Asia-East буюу Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр/2026.04.21/ Монголын аварга Хасын Хүлэгүүд баг Тайванийн "P.League+"-ийн аварга Тайюань Пауяань Пайлотс багтай тоглов. Хоёр баг өнгөрсөн жил энэ тэмцээний финалд учраа таарахад Хүлэгүүд хожиж байсан түүхтэй.
Харин энэ удаа Пайлотс 82-78 гэсэн харьцаатай нутаг дээрээ хожиж, хэсгээ итгэл төгс тэргүүлж эхлэв. Алек Браун 23 оноо, зургаан ашигтай дамжуулалт, таван самбар гэсэн тэгш тоглолтыг үзүүлж, багаа хожилд хөтөлсөн бол Уилл Артино мөн 19 оноо авчээ. Ерөнхийдөө Тайванийн багийн будагтай талбайн хослол дийлдсэнгүй.
Тоглолтын тухайд эхний үед Хүлэгүүдийн алсын зайн шидэлтүүд Пайлотсын толгойны өвчин болсон. Гэвч хоёрдугаар үеэс Тайванийн баг хариуг нь барьж, будагтай талбайн хослолоороо онооны зөрүүг улам холдуулав. Гуравдугаар үед онооны харьцаа 50-62 гэсэн Пайлотсын илүүтэй байхад О.Тулга гангарсан. Яагаад Хүлэгүүдийн бүрэлдэхүүнд багтаж, ирсэн шалтгаанаа харуулсан гэлтэй. Тэрбээр гуравдугаар үед ганцаараа 15 оноо авч, улмаар Хүлэгүүд 68-64 гэж дөрвөн онооны илүүтэй шийдвэрлэх үеийг эхлүүлсэн.
Хүлэгүүдийн дасгалжуулагч Э.Ариунболдыг шүүмжлэх ганц өнцөг байгаа нь тоглолттой байсан О.Тулгыг дөрөвдүгээр үед төдийлөн ашигласангүй. Түүний оронд тааруу байсан Б.Барсболдыг гаргасан мэдрэмжтэй шийдвэр байсангүй.
Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Ян Миллерийн торгуулийн хоёр шидэлтийн ачаар 78-76 гэж Хүлэгүүд илүү гарсан ч С.Биндэръяа техник авч, эсрэг багтаа нэг оноо "бэлэглэчихсэн". Мөн Б.Барсболд хурдан довтолгоонд гарч чадсан ч довтолгоогоо төгсгөж чадаагүй. Эхний тоглолтод ч тэрбээр тоглолтыг хэмнэлийг эргүүлэх боломжтой сул довтолгоогоо алдаж, эсрэг багтаа момент үүсгэчихсэн. Энэ удаад ч ижил дүр зураг харагдлаа.
Тоглолтын эцсийн цэгийг Алек Браун тавьж, хожигдолгүй цувралаа хадгалж чадлаа. Багаа хожилд хөтөлсөн Алек Браун ярихдаа "Өнгөрсөн жил тэдэнд финалд хожигдсоны дараа хариугаа авах сайхан байна. Тэднийг Монголд таарахдаа ч хожиж чадна гэж найдаж байна. Хэрэв хасагдах шатанд дахиад таарвал дахиад л хожиж чадна" гэв.
Пайлотс дөрвөн хожилтой болсон бол Хүлэгүүд нэг хожил, хоёр хожигдолтой боллоо. Одоо тэд ирэх тавдугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хэсгийнхээ өрсөлдөгчдийг хүлээн авна.
3,576.02






















































Нэргүй 2026-04-22 85.118.165.26
;)))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
зочин 2026-04-22 59.153.114.110
Хүлэгүүдийн хамгаалалалт маш муу байлаа, бөмбөгтэй тоглоч дээр хоёруулаа очиж хамгаалахаар , суларсан тоглоч нь 3-аас шидээд оноо аваад,нуруу намхан жижиг тоглогч нь төв рүү дайрч ороод өндөр тоглочид даруулаад ,суарсан үедээ 3–аас шидэхгүй сүүлдээ Азбаяр . 3-аас шидээс өөр аргагүй болж байна онооо аваад тоглолтой байгаа Брауныг Биндарьяа Азаа аль нэгэн яс дагаж хамгаалахгүй
тайван чөлөөтэй шидэх орон зай агөөд хожигдлоо.Нэмж хэлэхэд Тайванчууд сагс сонирохдоггүй бололтой ордон нь үзэггүй