"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас учирсан хохирлыг нөхөн төлүүлж байна

"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас учирсан хохирлыг нөхөн төлүүлж байна

"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас учирсан хохирлыг нөхөн төлүүлж байна

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” болон “Капитал банк”-тай холбоотой хэргүүдийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар мэдээлэл ирүүлжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нийт 207.7 тэрбум төгрөгийг дээрх хоёр банкнаас Нийгмийн даатгалын санд олгохоор болсон байна. Үүнээс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 70 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоогоор 137.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Төлөгдсөн мөнгөнөөс 30.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө, үлдсэн 39.1 тэрбум төгрөг нь нийт 100 ширхэг үл хөдлөх хөрөнгө байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь шүүхийн шийдвэрийн дагуу уг хөрөнгүүдийг хүлээн авч, дуудлага худалдаа зохион байгуулах, зуучлагчаар борлуулах, олон нийтэд мэдээлж шууд худалдах зэрэг арга замаар борлуулж, мөнгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг үргэлжлүүлж байгаа гэж мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

;))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-22 188.162.248.208

хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????

Avatar

Нэргүй 2026-04-22 59.153.87.54

МАН хүүхэн өрөө төл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж