ЖДҮХС 195.7 тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байна

ЖДҮХС 195.7 тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байна

ЖДҮХС 195.7 тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой зарим арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаал гарчээ.

Тус тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр хүнсний болон хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохоор болжээ. Үүний хүрээнд үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэлсэн байна.

Мөн 2020–2025 онд тус сангаас зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчид хүсэлт гаргасан тохиолдолд үндсэн төлбөрийн хугацааг 2 хүртэл жилээр сунгаж, нийт хугацааг 7 жил болгох зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ. Харин зөрчилтэй зээлдэгчид хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгээ бүрэн төлсөн тохиолдолд алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг мөн 2 хүртэл жилээр сунгах боломжтой юм.

Жишээлбэл, 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлтэй аж ахуйн нэгжийн эргэн төлөлтийн хугацааг 5 жилээс 7 жил болгон сунгаснаар 8–20 сая төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт бий болно гэж тооцоолжээ.

Түүнчлэн зээл олголтын үйл явцыг шуурхай болгох зорилгоор төслийг 30 хоногийн хугацаанд хүлээн авч, 20 хоногт багтаан сонгон шалгаруулж, шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлсний дараа 5 хоногийн дотор зээл олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон байна.

2026 оны нэгдүгээр сарын байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 1294 идэвхтэй зээлтэй, нийт 195.7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн хугацааг сунгаснаар сангийн жилийн эргэн төлөлт 14.5 тэрбум төгрөгөөр буурах ч аж ахуйн нэгжүүдийн мөнгөн урсгал сайжирснаар уг хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 хүртэл ажлын байр шинээр бий болох боломжтой гэж үзжээ.

May be an image of text

May be an image of ticket stub and text that says '

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

:))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж