Сурвалжлага: Ипотекийн хөтөлбөртэй 3818 айлын орон сууц ирэх онд ашиглалтад орно

Сурвалжлага: Ипотекийн хөтөлбөртэй 3818 айлын орон сууц ирэх онд ашиглалтад орно

Сурвалжлага: Ипотекийн хөтөлбөртэй 3818 айлын орон сууц ирэх онд ашиглалтад орно

Өндөрт сүндэрлэх барилгуудын дунд шар өнгийн дүүжин кран тасралтгүй эргэлдэж, хүнд даацын арматур төмрийг гогцоолон өргөнө. Ажилчид хамгаалалтын каск, тод шар, ногоон хантаазаар жигдэрч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөн ажиллана. Энэ бол "Сэлбэ-20 минутын хот" -ыг байгуулахаар ажиллаж байгаа барилгачид юм.

Нийслэлээс дэд төвүүдийг түшиглэн "20 минутын хот" байгуулахаар зорьж, өнгөрсөн 2024 оноос Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороонд газар чөлөөлөх ажлыг хийсэн. Манай сурвалжлах багийг анх 2024 оны дөрөвдүгээр сард газар чөлөөлөлтийн явцыг сурвалжлах үед иргэдийн мэдээлэл дутмаг, үл итгэх байдал ажиглагдаж байв. Харин энэ удаад “Сэлбэ–20 минутын хот” төслийн талбайд дахин очиход нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Нийтдээ 2000 гаруй нэгж талбарыг чөлөөлсөн байх агаад бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байв.

Энд 158 га газрыг хамарсан, нийт 8575 айлын орон сууцыг хотхон хэлбэрээр байгуулахаар төлөвлөсөн юм.

Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хороо зэрэг төрийн бүхий л үйлчилгээг 20 минутын дотор авах боломжтойгоос гадна үзвэр үйлчилгээг ч ойр төлөвлөсөн.  Төслийн 70 хувь нь зам талбай, барилга байгууламж бол 30 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ. Дээрх төслийн хүрээнд одоо долоон багц ажил үе шаттай хэрэгжиж байна. Эхний ээлжинд 3818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулна.

Ерөнхийдөө барилгын ажил 2025 оны арваннэгдүгээр сард түр зогсож, 2026 оны гуравдугаар сараас үндсэн угсралтын ажил дахин эхэлсэн. Одоогоор 10 блок барилга дөрөвдүгээр давхрын бетон цутгалтын шатанд явж байгаа юм байна.

Төслийн хүрээнд нийт долоон гүйцэтгэгч компани ажиллаж байгаа бөгөөд ажлыг үндсэн дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж байна. Зарим багц дээр гадаадын, тэр дундаа БНХАУ-ын гүйцэтгэгчид оролцож байгаа бол үлдсэн хэсгийг үндэсний барилгын компаниуд хариуцан ажиллаж байна.

Барилгын ажлын явцын талаар тодруулахаар “Монкон групп” ХХК-ийн барилга угсралтын менежер М.Соронзонгомботой ярилцлаа. Тэрбээр “Манай компани ‘Сэлбэ 20 минут’ төслийн 4.1 дүгээр багцад нийт 16 блок, есөн давхар барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар 11 блок барилгын угсралтын ажил үргэлжилж, бетон цутгалт болон давхрын угсралтын ажлууд хийгдэж байна. Нийт гүйцэтгэл 8 орчим хувьтай явж байна.

Төлөвлөгөөний дагуу зургаадугаар сарын 15–20-ны хооронд бүх блокийн бетон цутгалт, карказын ажлыг дуусгаж, дараагийн шатанд дээвэр, фасад, цонх, өрлөгийн ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Эхний 11 блок барилга 2026 онд дулаанаа авч, өвлийн улиралд дотор заслын ажил эхэлнэ. Гэрээний хугацаанд буюу 2027 онд төслийг бүрэн хүлээлгэн өгөхөөр зорьж байна” гэв.

Тэрбээр мөн “Одоогоор фасад, цонхны материал нийлүүлэх гэрээнүүдийг байгуулж, татан авалтыг эхлүүлсэн. Барилгын цонх, дулаалгын материал, арматур зэрэг үндсэн түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдээс худалдан авч байна” гэдгийг онцоллоо.

Барилгын чанарын хяналтыг захиалагч болон зураг төсөл зохиогчийн хяналтаар олон шат дамжлагаар хэрэгжүүлж байгаа тул чанарын хувьд баталгаатай гэдгийг мөн хэлсэн юм.

Барилгын компаниуд өдөрт 08:00–17:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд шаардлагатай үед 1–2 цагийн илүү цагаар ажиллуулдаг байна. Одоогийн байдлаар 4.1 дүгээр багцад нийт 300 гаруй ажилтан ажиллаж байгаа бол оргил ачааллын үед 1000–1500 ажилтантай ажиллуулахаар төлөвлөжээ.

Харин нийт төслийн талбайд дунджаар 1779 инженер, техникийн ажилтан, 137 машин механизм идэвхтэй ажиллаж байна. “Сэлбэ–20 минутын хот” төслийн орон сууцнуудын дундаж талбай 61 ам метр байх бөгөөд 1–3 өрөөний, 31–87 ам метр хэмжээтэй сонголттой аж.

Харин борлуулалтын үнийг одоогоор зарлаагүй байгаа бөгөөд энэ сард багтаан албан ёсоор танилцуулна. Мөн ипотекийн зээлийн журмыг эцэслэнэ гэдгийг “Сэлбэ–20 минутын хот” төслийн маркетингийн албанаас хэлсэн юм. Одоогийн байдлаар эмч, багш зэрэг нийгмийн зарим салбарын ажилтнуудад 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээл олгох зэрэг урьдчилсан мэдээлэл яригдаж байна.

Тус төсөл нь нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөсөн бөгөөд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг цогцоор нь барихаар төлөвлөжээ.

Улаанбаатар агаарын бохирдлыг дэлхийд тэргүүлдэг хотын нэг. Тиймээс ч төрөөс агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээ авч хэрэгжүүлж, утаагүй түлш хэрэглээнд нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах арга хэмжээ авдаг ч яндан цөөрөхгүй, агаарын бохирдол буурахгүй байсаар байна.  Тэгвэл дээрх төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувь, авто замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулах зорилт тавьжээ.

Тодруулбал, “Сэлбэ–20 минутын хот” төслийн нэг онцлог нь 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгаж, орчны бохирдлыг бууруулахад чиглэж буй явдал юм. Тус хотхонд 45–50 мянган оршин суугч амьдрах боломж бүрдэх бөгөөд үүнийг дагаад бизнесийн орчин тэлж, ажлын байр нэмэгдэх хүлээлттэй байна. Орон сууц бүрийг зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх шүүлтүүрээр шийдэхээр төлөвлөсөн.

Барилгын ажлын хувьд эхний 40 блокийг 2027 оны тавдугаар сарын 31-ний дотор Улсын комисст хүлээлгэн өгөх, дараагийн 40 блокийг 2027 оны наймдугаар сарын 31-нд, үлдсэн барилгуудыг 2027 оны аравдугаар сарын 31-нд тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Харин худалдаа, үйлчилгээний төвүүдийг 2030 он гэхэд бүрэн дуусгах зорилттой ажиллаж байна.

Төслийн менежер М.Баярхүүгийн өгсөн мэдээллээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдийг гол зам дагуу байгуулахаар төлөвлөж, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар 113 блок барилгын ажлын хүрээнд долоон туслан гүйцэтгэгч компани зэрэгцэн ажиллаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

;))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-22 202.9.41.10

СЭЛБЭ ХОРООЛЛЫГ БАРИУЛАХГҮЙ ГЭЭД ХЭСЭГ ХҮН ЭСРГҮҮЦЭЭД ЖАГСААД БАЙХ ШИГ БАЙСАН ЧИНЬ ЯАСАН БЭ. БАРИЛГА НЬ БАРИГДААД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ.БАРИГДААД ДУУССАНЫХ НЬ ДАРАА НУРААЖ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД ХЭСЭГ ХҮМҮҮС ДАХИАД ГАРААД ИРЭХ БАЙХ. БААХАН МӨНГӨ ТӨГРӨГ ИДСЭН МӨН ИРГЭДИЙН ГАЗРЫГ ЗАЛИЛСАН АСУУДАЛ БОСЧ ИРЭХ БАЙХДАА. ХЭЦҮҮ ДЭЭ ХЭЦҮҮ

Avatar

Нэргүй 2026-04-22 103.212.117.131

Хятадын буцалтгүй тусламжаар барьсан Ногоон Нуур 1008 айлын орон сууцнууд баригдчихаад байхад гэр хорооллынхон эдгээр орон сууцандаа ороогүй л байна. Иймэрхүү орон сууцыг сүүлд нь зах зээлийн үнээр зарах гээд байгаа юм уу?

Avatar

Иргэн 2026-04-22 202.131.226.86

хувийн компани шиг м2 үнэтэй байвал зорилгоосоо ухарч байна даа. Хямд үнэтэй орон сууцаар иргэдийгээ хамруулж байж л бодит үр дүнтэй.

Avatar

хотын иргэн 2026-04-22 202.21.112.154

Барилгын 1мкв-ын өртөг хэдэн ₮ вэ? Хурдын ашгаа шингээгээд зарж байгаа үнээс ч илүү өртөгөөр хот захиалж бариулж байгаа юм биш биз дээ? Хот ажил хийлгэхдээ зах зээлийн үнээс 2, 3 дахин өндөр үнээр хийлгээд байгаа. Тэр зөрүү нь мэдээж хэн нэгний халаасанд орж, татвар төлөгчид баахан өртэй хоцорч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Avatar

Ирнэн 2026-04-22 103.57.92.49

Сайн байна. Маш олон яндан, жорлон алга болж байгаа

Avatar

Нэргүй 2026-04-22 202.9.40.3

5 жилнаадмбаярхиыхийгөоьиххэргтэйхудлааюу хийснгэжхудлаанаадмбаярхийдгийнхудлаабаярлжхудлаатаывшрчназгаырчхааулёорнууднаадмбаярхиыгээдбгааюм хөгжцнорнуудядууюмбжмуугаамэдхгүймннгрлднаамдбаярхийжийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж