Цагдаагийн алба хаагч энэ сарын 18-19-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэхдээ иргэн рүү гал нээж, биед нь гэмтэл учруулсан ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас "Согтуу хүмүүс амгалан тайван байдал алдагдуулж байна" гэх дуудлагын дагуу очиж иргэнд удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй тул аргагүй хамгаалалт хэрэглэж буудсан. Тухайн иргэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх тайлбарыг өгсөн. Харин цагдаад буудуулсан н.Батзориг "Иргэдийн амар тайван байдлыг алдагдуулаагүй. Харин ч цагдаа эхнэр, хүүхдийг маань зодсон" гэж мэдээллийг няцааж буй. Иймд энэ долоо хоногийн "VS" буландаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатар болон иргэн н.Батзориг нарын байр суурийг онцоллоо.
Иргэн н.Батзориг:
- Миний хувьд одоогоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хоёр, гурван хоногийн дараа эмнэлгээс гарна. Эмнэлгээс гараад гомдол гаргана. Гэхдээ буудуулсан дээрээ гомдол гаргахгүй, эхнэр хүүхдийг маань зодсон асуудал дээр гомдол гаргана. Миний хүүг хавсарч унагаасан. Манай хүүхэд маш айдастай байгаа. Манай эхнэрийг унагааж, алгадаж цохьсон.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатарын өгсөн мэдээллийг манай эхнэр үзээд надад хэлсэн, би өөрөө үзсэн. Цагдаа нар арьсаа хамгаалж худал мэдээлэл өгсөн байна лээ. Намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн. Дээрээс нь резинен сумтай буугаар таван удаа хий буудаж сануулсан гэсэн байсан. Энэ бүхэн бүгд худлаа. Доод албан тушаалтууд нь даргадаа худал мэдээлэл хүргэсэн байна. Дөрөвдүгээр сарын 18-нд найз маань манай гэрт ирсэн. Тэгээд 19-ны шөнө 01:00 цагийн үед дуудлагын жолооч дуудаад, жолооч байна гэхээр нь хүүтэйгээ хамт найзыгаа гаргаж өгсөн. Ингээд гадаа тамхи татаад зогсож байтал дөрвөн цагдаа ирээд “бусдын амгалан тайван байдал алдагдуулсан байна гэсэн дуудлага ирсэн” гэсэн. Манай байрны ойролцоо согтуу хүмүүс нэлээд явдаг. Тэр хүмүүст дуудлага өгсөн байх гэж бодсон. Тэгээд “ах нь найзыгаа гаргаж өгсөн. Одоо гэр рүүгээ орлоо” гэж хэлсэн. Гэтэл дуудлагаар ирсэн учраас хэлтэс рүү авч явна гэсэн. Миний 13 настай хүү байсан. Эхнэр араас гараад ирсэн байсан. Тэгээд надад хүч хэрэглэж авч явах гээд байхаар эхнэр намайг өмөөрсөн. Тэгсэн эхнэрийг авч шидээд, намайг хоёр, гурван удаа мөн миний хүүг хавсарч унагаасан. Ингэж маргаан эхэлсэн. Түүнээс гэр бүлийн хүчирхийлэл байгаагүй. Надад бичлэг бий. Дээрээс нь галт зэвсэг хэрэглэхдээ сануулаагүй. Зүүн хөл рүү эхлээд хий буудсан. Хоёр дахь нь гуя руу онож, би газар хэвтсэн. Намайг газар хэвтэж байхад эхнэрийг маань газар унагаад алгадаж байсан. Үүн дээр миний дургүй хүрээд байгаа юм. Надад анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлээгүй, шууд эрүүлжүүлэх рүү авч явсан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс гарч эмнэлэгт үзүүлж, оёдол тавиулсан. Одоогоор эмчилгээ хийлгэж байна.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Баатар:
"2026 оны дөрөвдүгээр сарын 18- 19-нд шилжих шөнийн 01:56 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, 23 дугаар сургуулийн орчимд "Согтуу хүмүүс амгалан тайван байдал алдагдуулж байна" гэх дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход дөрвөн иргэн маргалдаж, нэг нь газарт унасан байдалтай байсан тул хууль ёсны шаардлага тавьсан. Гэвч иргэд цагдаагийн алба хаагч болон дуудлага өгсөн иргэний шаардлагыг удаа дараа эсэргүүцсэн. Алба хаагчийн зүгээс үйлдэж буй зөрчлөө зогсоох шаардлагыг нийт таван удаа тавьсан боловч биелүүлээгүй бөгөөд нэмэлт эргүүл ирэх үед цагдаагийн биед халдсан байна лээ. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 51.4-т заасны дагуу аргагүй хамгаалалт хийж, нэг удаа резинэн сумтай буу хэрэглэсэн. Тухайн иргэнд яаралтай тусламж үзүүлсэн. Одоогоор Зөрчлийн тухай хуулиар шалгаж байна. Мөн иргэдийн зүгээс цагдаагийн алба хаагчийн хувцас хэрэглэлийг гэмтээж, нүүрэн хэсэгт нь шарх учруулсан тул "Төрийн албан хаагчийн биед халдсан, хүч хэрэглэсэн" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Одоогоор иргэний зүгээс гомдол гаргаагүй бөгөөд цагдаагийн байгууллагаас холбогдох мэдүүлгийг авахаар ажиллаж байна" гэлээ.
3,576.02





















































Нэргүй 2026-04-22 85.118.165.26
🙂 Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-22 66.181.187.76
Цагдаа маш муу ажиллаж байгаа
Зочин 2026-04-22 66.181.188.115
Цагдаагийнхан шөнө ан хийх гэж хайж явдаг байна ш дээ.
Нэргүй 2026-04-22 202.126.88.189
Цагдаад ингэж буруутгах шаардлаггүй хүч хэрэглээд явах эрх нь бхад хохино
Нэргүй 2026-04-22 188.162.248.208
сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг зоригтой туухэн алсын хараатай зохицуулчихна.
Нэргүй 2026-04-22 124.158.123.242
Хэн хэнд нь итгэх аргагүй. Манай цагдаа нар арай хүн буудаагүй байлгүй дээ.
Зочин 2026-04-22 66.181.188.24
хохь чинь шөнийн нэг цагт хүмүүсийн амгалан тайван байдал алдуулаад бүү гоншгоно хөгийн новшнууд дандаа биеэ өмөөрнөАНУ д бол шууд хөнөөх бсан
- gerteen 2026-04-22 103.212.117.59
mergejlees shaltgaalax gemtel ychryylax xemjeend bny
1. Exceed xen ubchin tysgasnaa saitad xelex xeregtei.
gadni saitad zasaglyylj 2026-04-22 103.212.117.59
Exleed
Зочин 2026-04-22 202.126.90.3
Цагдаа ч нохой доо
Нэргүй 2026-04-22 66.181.187.218
Цагдаагийн шаардлага биелүүлээгүй бол хохь нь ш д. Шүтэн бишэрдэг АНУ-д чинь энэ ердийн үзэгдэл.
Нэргүй 2026-04-22 202.9.46.25
Муусайн цагдаа нар хүн рүү бууддаг болтлоо даварч байна уу.