Монголбанк Казахстаны Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монголбанк Казахстаны Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монголбанк Казахстаны Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад 2026 оны 4 дүгээр сарын 20–23-ны өдөр хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанк болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банк хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичиг нь хоёр улсын төв банкнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, банк, санхүүгийн зах зээлийн хөгжилтэй холбоотой мэдээлэл солилцох, туршлага хуваалцах урт хугацааны хамтын ажиллагааны суурийг тавьж байна. Хамтын ажиллагааны хүрээнд талууд удирдлагын түвшинд харилцан зөвлөлдөх, мэргэжилтэн солилцох, сургалт хийх, мөн харилцан тохиролцсон сэдвүүдээр хамтарсан судалгааны ажил хийх боломж бүрдэж байна.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын банк, санхүүгийн салбар дахь харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн түвшинд санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монголбанк цаашид олон улсын болон бүс нутгийн төв баннкуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Монгол Улс, Казахстан Улсын төв банкнууд 1992 онд байгуулсан худалдаа, эдийн засгийн гүйлгээний тооцоо, данс хөтлөх журмын хүрээнд тасралтгүй хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү санамж бичиг нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gertwn, texniklyy, Xolboltoor ongoilgox? 2026-04-21 66.181.177.89

bydegryylj, tzozry oroltson togloxne.

Avatar

Нэргүй 2026-04-21 85.118.165.202

~~~ Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-21 172.58.243.16

Хөөрхий зайлуул манай муу мал шиг боловсрол муутай, байлдаж тоглох дуртай хүүхэд шиг Еөөкийгөө өрөвдөх юм
Касим Жомарт Токаев ч дэргэд нь Дэлхийн энгээр сэтгэд эг, дэндүү сайн боловсролтой дэгжиндүүхэн Ерөнхийлөгч гэдэг нь юм юман дээр л харагдаад бна доо, элээ чааваас ичиж үхмээр ээ ……

Avatar

Нэргүй 2026-04-21 103.168.34.109

Манай банкуудын карт уншихгүй Qpay төлж болохгүй бол наад поп чин хэнд хэрэгтэйм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж