Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод хүргэлтийн ажил хийдэг хүмүүсийн дунд хууль бус цагаачид олширч байна. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, дотоодын зорчигчдын амьжиргааг хамгаалах зорилгоор Сөүл хотын захиргаа тэдний талаар мэдээлэх тусгай суваг нээжээ. Үүний зэрэгцээ томоохон захиалгын платформуудтай хамтран ажиллах бөгөөд гадаад ажилтан ажилд авахдаа ажиллах эрхийн зөвшөөрлийг нь нягталж байхыг уриалж байна.
Хүргэлтийн ажлыг гадаадын иргэдэд зөвхөн урт хугацааны оршин суух зөвшөөрөл (F-2), байнгын оршин суух зөвшөөрөл (F-5), гэрлэлтийн цагаачлал (F-6) зэрэг визний тодорхой ангиллаар зөвшөөрдөг.
Гэвч энэ ангилалд багтаагүй иргэд хүргэлтийн ажилд хууль бусаар орж байгаа нь дотоодын ажилчдын орлогоос хумсалж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж хотын захиргаа мэдэгджээ. Хууль зүйн яамны мэдээлснээр хүргэлт болон шуудангийн үйлчилгээнд хууль бусаар ажиллаж байгаад баригдсан гадаадын иргэдийн тоо 2023 онд 117 байсан бол 2025 онд 486 болж дөрөв дахин нэмэгдсэн байна.
3,576.02






















































Нэргүй 2026-04-21 85.118.165.202
!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom