Иран "заналхийлэл дор" хэлэлцээ хийхээс татгалзжээ

Иран "заналхийлэл дор" хэлэлцээ хийхээс татгалзжээ

Иран "заналхийлэл дор" хэлэлцээ хийхээс татгалзжээ

Иран улс АНУ-ын заналхийллийн дор хэлэлцээ хийхгүй гэж Мохаммед Багер Галибаф мэдэгджээ. Тэрбээр Ираны парламентын дарга бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Ормузын хоолой орчимд тэнгисийн бүслэлт тогтоосон гэж шүүмжилж байна. Мөн энэ нь эмзэг шатанд байгаа гал зогсоох хэлэлцээг зөрчсөн үйлдэл гэж Галибаф буруутгаж байна.

Тэрбээр хэлэхдээ, АНУ Ираныг шударга бус нөхцөлтэй хэлэлцээнд шахах гэж, эсвэл шинэ мөргөлдөөнийг зөвтгөхийг оролдож байна. Тиймээс Пакистаны тогтоосон хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээний хугацаа дуусвал Иран улс цэргийн шинэ арга хэмжээ авахад бэлэн гэж анхааруулсан байна.

АНУ-ын төлөөлөгчид Исламабад хотод очиж хэлэлцээ хийнэ гэж Трамп мэдэгдсэн. Гэвч Иран оролцох нь баталгаагүй байна. Учир нь тус улсын удирдлага эхлээд бүслэлтийг цуцлахыг шаарджээ. АНУ өнгөрсөн долоо хоногоос хойш Ираны боомтууд руу орж, гарч буй усан онгоцнуудыг саатуулж байгаа бөгөөд Иран үүнийг гал зогсоох хэлэлцээг зөрчсөн гэж үзэж байна. Трамп мөн хэрэв Иран АНУ-ын шаардлагыг хүлээн авахгүй бол тус улсын дэд бүтцэд цохилт өгөх боломжтойг анхааруулжээ.

Нөхцөл байдал, ялангуяа тээвэрлэлтийн салбарт хурцадмал байна. Иран Ормузын хоолойг түр хугацаанд нээсэн ч АНУ дахин хөдөлгөөнийг хязгаарласан. Исламабад хотод энэ сарын 11–12-нд болсон АНУ–Ираны өндөр түвшний анхны шууд уулзалт тодорхой үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-21 122.201.31.53

ИРАН БОЛ ИРАК ШИГ ТИЙМ АМАР УЛС БИШ

Avatar

Нэргүй 2026-04-21 85.118.165.202

! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-21 172.58.243.16

Украйн ч мөн адилхан доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж