Монголын Морин спорт, уяачдын холбооны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг тавдугаар сарын 1-нд Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ.
Уралдааныг их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар явуулж, гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морийг 20 сая төгрөгөөр байлна. Харин аман хүзүүнд 10 сая, айргийн морьдыг 4–8 сая төгрөгөөр шагнахаар төлөвлөсөн байна. Мөн 6–10 дугаар байрт шалгарсан хүлгийг 1 сая, 11–20 дугаар байрт орсон морьдыг 500 мянган төгрөгөөр урамшуулах аж.
Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.18-д “Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэлх бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулна” гэж заасны дагуу Монголын Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны хуралдаанаар бүсийн уралдаануудыг орон нутагт зохион байгуулах саналыг хэлэлцэн, холбогдох саналуудаа Засгийн газарт уламжилсан байна. Ингэснээр 2026 оны 7 дугаар сарын 24–26-нд бүсийн хурдан морины уралдаануудыг тодорхой аймгуудад зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин “Дүнжингарав-2026” хаврын уралдаан нь дээрх бүсийн уралдааны зохион байгуулалтад хамаарахгүй болохыг албаныхан онцлов.
3,576.02






















































Нэргүй 2026-04-21 85.118.165.202
!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-21 103.229.120.253
баячуудын зугаа
Зочин 2026-04-21 66.181.177.226
Ард түмэн нь амьдрал хэцүү өлсөж зовж зүдэрч байхад улстөрчид баячууд морь уралдуулж 20 саяаар шагнах гэж байдаг энэ үнэхээрийн цөвүүний цөвүүн цаг болжээ!!!
Нэргүй 2026-04-21 172.58.243.16
Чиний ядуу байгаад төр,нийгэм биш чи өөрөө л буруутай !
Нэргүй 2026-04-21 202.126.89.86
Хэдэн ТВ-ээр нь Дан Олиггүй Мэдээ Контэнт гарна, Кино нь хүртэл Эхнэрийн Урхи ч байх шиг………Со Кинонуудаас гайгүй гэгээлэг хөнгөн өөдрөг аятайханыг нь сонгоод гаргаж болмоордоооо…..Гэгээрүүлмээр бган бол Солонгсоын Паразит кино сайн гаргамаар