BCL Asia-East буюу Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн энэ бүсийн аварга Хасын Хүлэгүүд баг энэ жил ивээн тэтгэгчээсээ хамааран Чингис Хүлэгүүд гэх нэртэй оролцож байгаа. Тэд өнгөрсөн тойрогт Тайванийн Нью Тайпэй Кингс багтай тоглож, 79-80 гэсэн харьцаатай хожигдсон.
Тоглолтын тухайд Тайванийн баг тоглолтын эхнээс илүүрхэж, онооны тэргүүллийг авсан. Хүлэгүүдэд онооны зөрүүг ойртуулах, илүү гарах эргэлтийн цэгүүд тохиож байсан ч ашиглаж чадаагүй. Улмаар дөрөвдүгээр үеийн төгсгөлд А.Азбаярын алсын зайн шидэлтийн ачаар тооны харьцааг 79-79 дээр тэнцүүлсэн ч Жален Харрис алдаа авч, нэг торгуулиа амжилттай гүйцэтгэжээ.
Тоглолтын дараа Тайванийн багийн дасгалжуулагч Хун Чи-Шан ярихдаа "Бид энэ тэмцээний хүрээн дэх хамгийн шилдэг хамгаалалтаа толилууллаа. Бидний төлөвлөгөө Ян Миллерийг зогсоох байсан. Тэр дөнгөж долоон оноо авч, бусдыг нь оноо авхууллаа. Баг маань гайхалтай хичээл зүтгэлтэй тоглолоо" гэв.
Жален Харрис дахиад л Хүлэгүүдийн эсрэг сайн тоглолоо. Энэ удаад 20 оноо, 11 ашигтай дамжуулалт, найман самбар үзүүлжээ. Мөн Жэйден Гарднер 26 оноо авсан аж.
Хүлэгүүдийн шинэ цэрэг Азиа Тодд өөрийгөө харуулж чадсангүй.
Гарднер тоглолтын дараа "Багаа ингэж хамгаалалтад тоглохыг харах сайхан байлаа. Гол нь бид Миллерийг тоглолтоос гаргалаа. Учир нь тэр үнэхээр сайн тоглогч. Багаараа хамгаалалтад сайн байлаа" гэв.
Нью Тэйпэй Кингс анхны хожлоо байгуулсан бол Хүлэгүүд анхны хожигдлоо амслаа. Өнөөдөр/2026.04.21/ 19:00 цагаас тэд хэсгийг тэргүүлж буй Тайванийн Таоюань Пауяань Пайлотс багтай тоглоно.
3,576.02






















































Нэргүй 2026-04-21 85.118.165.202
!!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom