"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг танилцуулж байна.
Бизнесийн салбараас улс төр рүү “шилэрч”, Шадар сайд болж амжсан УИХ-ын гишүүн бол Х.Ганхуяг юм. “Хера”-гийн Хуягаа хэмээн нэрлэгдэх хүртлээ бизнест цахиур хагалж явсан ч их улс төрд хөл тавьсан нь анхаарал татдаг. Хувийн хэвшлээс улс төр рүү урвасан энэ үйлдэл нь төр ард түмний төлөө хийсэн сонголт байв уу, аль эсвэл бизнесээ хамгаалах хэтийн зорилго нь уу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.
МАН бол түүний сонгосон гурав дахь улс төрийн хүчин. Ардчилсан намыг хүчтэй сөрөг хүчин байх үед буюу 2011 онд гишүүнээр элссэн ч УИХ-ын сонгуульд нэр дэвших тойрог олдоогүйгээс гарч, ХҮН намд очсон.
Гэвч тус намаас мөн л өрх тусгаарласнаар 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшээд ялагдаж байв. Харин 2017 онд МАН-д элсэж, Эрдэнийн вант улсад эрх мэдлээ тогтоохоор тус тойргийг усалсан нь амжилт олж, 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд дараалсан ялалт байгуулж чадсан юм.
УИХ-ын 126 гишүүн дотроо тэрбумтнуудын жагсаалтыг өнгөлнө. Хүнд машин механизмын худалдаа, барилга, барилгын материал, нийтийн тээвэр, уул уурхай зэрэг олон салбарт хүч үзсэн нь тэрбумтан болгосон гэдэг ч нүүрсчин гэх базаахгүй нэр сонсоход ч хүргэсэн. Түүнийг найз Г.Амартүвшингээрээ дамжуулан хамаарал бүхий “Вертекс майнинг сервис” компанидаа Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан ч цаг хугацаандаа төлөөгүй зэрэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газар яллагдагчаар татан шалгасан. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулж Улсын ерөнхий прокурорын зүгээс Х.Ганхуяг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг өмнөх парламентад тавьсан. Харин УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, УИХ-ын чуулганаар прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах шаардлагагүй” гэж олонхиороо шийдвэрлэсэн юм.
Гурван шатны шүүхээр түүнд холбогдох хэргийг дэнсэлсний эцэст хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Улс төрд орж ирэхээс өмнө авсан зээл. Миний эгч тэр компанид ажилладаг нь үнэн. Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл авахад нь би нөлөөлөөгүй. Шалгуурыг нь хангаад л 100 орчим тэрбум төгрөгийн барьцаа байршуулаад уул уурхайн компанийн хөрс хуулалт хийхээр зээл авсан юм билээ. Зээлийнхээ хагасаас илүүг төлсөн тул одоо хэвийн ангилалд орсон” гэдэг тайлбар хийсэн нь бий.
УИХ-д анх сонгогдсон үедээ Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан ч эсэргүүцэлтэй тулснаар татан авсан.
Уг төсөлд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох,
Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байсан юм.
УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болсон. Энэ үедээ Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий долоон гишүүний хамтаар санаачлан боловсруулсан. Хуулийн төслийнхөө талаар "Одоогийн байгаа татварын хуулиар та 3 сая төгрөгийн цалингаас 300 мянгын татвар төлж байгаа. Нэмэлт өөрчлөлт батлагдвал 220 мянга болж буурна. 10 саяын орлоготой иргэн сард 20 хувь буюу 2 сая төгрөгийг татварт өгч байгаа. Нэмэлт өөрчлөлт батлагдвал 920 мянгыг төлнө. 10 саяын орлоготой иргэн сард 20 хувь буюу 2 сая төгрөгийг татварт өгч байгаа. Нэмэлт өөрчлөлт батлагдвал 920 мянгыг төлнө" гэж тайлбарлаж байв. Гэхдээ энэхүү төсөл батлагдаагүй юм.
Тэрбээр Г.Занданшатарын танхимд Шадар сайдын алба хашсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар авч гарч чадсаны “шан”-д сайдын албанд томилогдсон гэж улс төрийн хүрээнд яригддаг. Мөн намын бүлгийн гишүүд нь түүнийг “Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийг хэлэлцэх үеэр улаан, ногоон ундааны лааз өргөж, санал хураалтад хууль зөрчин нөлөөлсөн” гэж шүүмжилсэн нь бий. Харин Сангийн сайд асан Б.Жавхлан “Х.Ганхуяг гишүүн улсын төсвийг гишүүд эвдэхээс сэргийлж ажилласан” гэж сайшаасан юм.
Богино хугацаанд карьер ахисан ч тогтвортой алба хашиж чадаагүй. Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар дөрвөн сар орчим ажиллаад Шадар сайд болсон ч мөн л дөрвөн сарын дараа чөлөөлөгдсөн.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа байгуулахдаа өмнөх танхимын сайд нарын 70 орчим хувийг улираасан ч Х.Ганхуяг гишүүнийг тойргийн гадна үлдээснээр одоо сул гишүүний үүрэг гүйцэтгэж байна.
УИХ-ын 2024 оны сонгуульд тэрбээр 39,012 сонгогчийн санал авснаар парламентад улиран сонгогдсон. Гурван мандаттай дээрх тойрогт 19 нам эвслийн 50 нэр дэвшигч өрсөлджээ.
Авлигатай тэмцэх газарт гаргасан 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого жилийнх нь 554 сая, гэр бүлийн орлого 575 сая 437 мянга, амины орон сууц хоёртой нийт үнэлгээ нь таван тэрбум төгрөг гэж мэдүүлжээ. Land Rover, Range Rover автомашинаа 505 сая төгрөгөөр үнэлсэн бол 477 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 39 сая төгрөгтэй бол 347 сая төгрөгийн авлагатай, 508 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байдаг.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1994 онд Нийслэлийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль
- 1999 онд МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан
- 2014 онд АНУ, Харвардын их сургууль, Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент
- 2015 онд БНСУ-ын Үндэсний академи, олон улсын эдийн засаг
- 2018 онд Канад Улс, Бритиш Колумбийн их сургууль, Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2003 оноос "Хера групп"-ийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
- 2008-2014 онд "Ремикон" ХК-ийн ТУЗ-ийн дарга
- 2010-2014 онд Уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн
- 2010 оноос Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга
- 2013 оноос “CEO” клубийн гишүүн
- 2013 оноос ҮРО, Монгол Улс дахь салбар байгууллагын гишүүн
- 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх
- 2015-2017 онд МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн
- 2017 онд МАН-ын бага хурлын гишүүн
- 2018 оноос Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22-р хорооны намын хорооны дарга
- 2019 онд ЗхЗ UB клубийн эзэн, УЗ-ийн гишүүн
- 2019-2020 онд ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2025 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2025-2026 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
ШАГНАЛ
- 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2013 онд Алтангадас одон
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос, Солонгос
Г.ХОРОЛ
3,576.02






















































zailaachee 2026-04-21 71.198.181.105
NOVSHIIN AMITAN DAA
Нэргүй 2026-04-21 85.118.165.202
!!!!!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Hydbrid 2026-04-21 202.126.89.86
Хайбрид аль нь ч биш Хүмүүс Тусгүй эээ…..Монгол улм орны хөгжил жигдэртэл л ХОЛ бна дааа ХОЛ бна хөөрхий……
Нэргүй 2026-04-21 202.126.90.150
Тодорхой байн шдээ бизнес ээ томруулах гэж нам дамжаад явсан ямарч өөрийн үзэл санаа үнэт зүйлгүй мөнгөний хойноос явсан дурак байна
Нэргүй 2026-04-21 103.229.123.38
Nogoon gulug opos 3 d chacga carailsan m l***r bsn l***r heveeree
Q 2026-04-21 66.181.179.130
sakhaltai y*****n khulgach koo
Нэргүй 2026-04-21 59.153.112.108
Бизнесээс олсон орлогоос нь улс төрөөс олсон нь их болохоор л тэр биз ккк
Нэргүй 2026-04-21 59.153.114.121
Энэ Дамдинням гээд МАНд мөнгөөр гарсан хулгайнар.
Зочин 2026-04-21 202.9.46.125
Төрд орж ажиллах нь бизнесээ томруулах хамгийн боломжтой арга л байхгүй юу.
Зочин 2026-04-21 202.9.46.125
Монгол эх орноо эдийн засаг тусгаар тогтнолын хувьд хүчирхэг болгоё гэсэн бодолтой хүн үнэхээр алга даа. Хувийн эд хөрөнгө нь бол арвижаад байдаг. Харамсалтай байна.
Нэргүй 2026-04-21 172.58.243.16
Та их тэнэг хүн бнаа, хаанахын хэн ч гэсэн эхлээд хувийн амьдарлаа төвхнүүлж,хувийн өмч хөрөнгөө арвижуулахыг бодолгүй яахав дээ ! Яг соц.үеийн сэтгэлгээ чнь хэвээрээ өдий хүрсэн лүд юмаа !!!
Нэргүй 2026-04-21 188.162.249.128
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!
Нэргүй 2026-04-21 66.181.184.77
Хөгжлийн банкны халтар хар луйварчин… иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэрэгтэн