Хэрэв та хэзээ нэгэн цагт хуучин хувцсаа дахин боловсруулах цэгт аваачиж өгч байсан бол тэр нь Их Британи, Хойд Америк хаана байснаас үл хамааран эцэстээ Чилийн хойд нутгийн цөлд хууль бусаар хаягдсан байх магадлал өндөр. Өмнөд Америкт орших Чили улс нь хуучин хувцасны дэлхийн хамгийн том импортлогчдын нэг боловч дахин худалдаалах боломжгүй зүйлсийг хоосон, хуурай элсэн цөлд овоолдог болоод олон жилийг үджээ.
Засгийн газрын тооцоогоор Чили улс жил бүр 123 мянган тонн хуучин хувцас импортолдог. Энэ их импортын гол шалтгаан нь тус улсын хойд хэсэгт байрлах чөлөөт худалдааны боомт хот Икике юм. Икике болон түүний ойр орчмын бизнесүүд гаалийн татвар, НӨАТ төлөхгүйгээр бараа импортлох, хадгалах, худалдах боломжтой. "Zofri" гэж нэрлэгддэг тус бүс нь 1975 онд Чилийн хойд нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан.
АНУ, Канад, Европ, Азийн орнуудаас хуучин хувцаснууд чингэлэг чингэлгээрээ тус боомтод ирдэг. Эдгээрийг нэг бол дотооддоо худалдаж, эс бол Латин Америкийн бусад оронд экспортолдог.
Хувцас импортлогч ойролцоогоор 50 орчим компани орон нутгийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг аж. Нэн ялангуяа бүс нутгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах тал дээр асар ач холбогдолтой байдаг. Эмэгтэйчүүд хувцсыг чанараар нь ангилж ялгах ажлыг ихэвчлэн хийдэг бөгөөд энэ ажлыг хийхэд боловсролын зэрэг шаардлагагүй нь давуу тал юм.
Ангилан ялгасан хувцаснуудаас хамгийн чанар муутайг нь "La Quebradilla" гэх асар том задгай зах руу аваачдаг. Тус зах дээр майхнууд эгнэн байрласан байх ба худалдаачид төрөл бүрийн хувцсыг 500 чили песо буюу 54 центийн үнээс эхлэн зардаг. Жуулчид болон нутгийн иргэд хуучин хувцасны захыг өргөнөөр зорьдог ажээ.
Шинэ ажлын байр гэдэг утгаараа орон нутгийн эдийн засагт тустай ч гэлээ зарагдаагүй хувцаснууд хаачдаг вэ гэх асуулт эндээс үүснэ. Тэдгээр хувцсыг орон нутгийн хогийн цэгт хаях боломжгүй. Учир нь тэнд зөвхөн ахуйн хог хаягдлыг л хүлээн авдаг.
Зүй нь бол худалдаачид тухайн хувцсыг дахин экспортлох, татвар төлөөд Чилийн зах зээлд гаргах, зөвшөөрөгдсөн хог боловсруулах компанид өгөх ёстой. Гэвч эдгээр бүх хувилбар нь зардал шаарддаг тул ашгаа бодсон худалдаачид хувцсыг хууль бусаар шатаах юм уу ойролцоох Атакама цөлд аваачиж хаядаг. Жилд хамгийн ихдээ 39 мянган тонн орчим хувцас ингэж хууль бусаар хаягддаг гэж тооцоо байна. Энэ нь хотын захиргаанд ихээхэн хүндрэл учруулдаг.
Толгодоор хүрээлэгдсэн цөлд ачааны машинтай хүмүүс очиж хувцсаа асгахад ядах зүйл байдаггүй аж. Хотын захиргаа машин, камертай эргүүл гаргаж, буруутнуудыг торгох арга хэмжээ авдаг ч бүгдийг хянах боломжгүй байдаг.
Гэхдээ энэ хаягдлыг бизнес болгох нэгэн шинэ санааг "Centro Tecnológico de Economía Circular" бодож олжээ. Тус компани нь нөөцийг хаях бус дахин ашиглахыг уриалдаг бодлоготой. Компанийн захирал Луис Мартинес саяхнаас зарагдаагүй хувцсыг хэрхэн дахин боловсруулж ашиглах талаар судалгааны төсөл удирджээ.
Тэрбээр "Бид Атакама цөлийг хувцсан уул үзэх гэсэн жуулчдын очдог газар болгомооргүй байна. Тиймээс бид хаягдсан хувцсанд шинэ хэрэглээ бий болгох үйлдвэр барих гэж байна. Энэ үйлдвэрийг хувийн компани ажиллуулна" гэв.
Тус үйлдвэрийг Туркын бизнес эрхлэгч Бекир Конкур барьж байна. Шинэ баригдаж буй үйлдвэр нь хувцсыг ширхэглэг болгож, дараа нь эсгий болгон хувиргана. Үүнийгээ матрас, тавилга, автомашины дотор хэсэг, дулаалга зэрэгт ашиглана. Онцлог нь үйлдвэрлэлд ус, химийн бодис ашиглахгүй бөгөөд өдөрт 20 тонн хуучин хувцас боловсруулна.
Шинэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал ойролцоогоор долоон сая ам.доллар болжээ. Бекир Конкур Чили даяарх, цаашлаад дэлхийн бусад орноос ирэх илүүдэл нэхмэл бүтээгдэхүүнийг боловсруулж, энэ хөрөнгө оруулалтаа нөхөхөөр найдаж байна.
Мэдээж энэ төслийг хэрэгжүүлж буй нэг шалтгаан нь хог хаягдлын асуудлаас гадна шинэ хуультай холбоотой. Шинэ хуулийн дагуу бүтээгдэхүүн борлуулж буй компаниуд тухайн бүтээгдэхүүнийхээ ашиглалтын хугацаа дууссаны дараах хувь заяанд хариуцлага хүлээх ёстой болсон. Иймд брэндүүд, жижиглэн худалдаачид, импортлогчид том жижгээс үл хамааран бүтээгдэхүүнийхээ дахин ашиглалт, дахин боловсруулалт, эсвэл зөв устгалын зардлыг өөрсдөө хариуцах ёстой гэсэн үг юм.
3,576.02






















































Нэргүй 2026-04-22 85.118.165.26
:)) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom