Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хамтарсан энэ удаагийн чуулга уулзалтаар Орос, Украины дайн болон Ойрхи дорнодод үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн улс орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна, ямар эрсдэлийг бий болгож байгаа, үүнээс яаж сэргийлэх талаар хэлэлцлээ.
АНУ-ын Вашингтон хотод энэ сарын 13-18-ны хооронд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хамтарсан чуулга уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтад талууд банк санхүү, эдийн засгийн салбарт тулгамдаж байгаа асуудлын хүрээнд санал бодлоо солилцсон байна. Тэр дундаа Орос, Украины дайн болон Ойрхи дорнодод үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн улс орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна, ямар эрсдэлийг бий болгож байгаа, үүнээс яаж сэргийлэх талаар хэлэлцжээ. Энэхүү чуулга уулзалтад Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны 190 гаруй гишүүн орны төлөөллүүд оролцсон байна. Монгол Улсаас Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Сангийн дэд сайд Б.Хулан болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.
Сангийн дэд сайд Б.Хулан хэлэхдээ “Ойрхи дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан Олон улсын валютын сангаас шинэ тайлан гаргасан. Ойрхи дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан олон улсад, тэр дундаа хөгжиж байгаа орнуудын хувьд эдийн засгийн өсөлт саарч, инфляци өснө гэдэг прогноз гарсан. Монгол Улсын тухайд Монголбанк, Сангийн яам болон бусад албаны төлөөллүүд Олон улсын валютын сангийн төлөөллүүдтэй уулзаж сорилт, боломжоо ярилаа. Түлш шатахууны нийлүүлэлт ганц манайд үүсээд байгаа асуудал биш. Тиймээс нийлүүлэлтийг тасралтгүй явуулахад анхаарах хэрэгтэй гэдгийг Олон улсын валютын сангаас зөвлөж байна. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын чухал энэ үед хойд хөрштэйгөө хэлэлцээ хийж ойлголцох хэрэгтэй. Хэрвээ үнийг урт хугацаанд төсвийн болон татаасын аргаар барих нь эдийн засагт хохиролтой гэж улс орнууд үзэж байна" гэлээ.
3,576.02






















































Нэргүй 2026-04-21 124.158.123.242
Монголын эдийн засаг онцгой өвөрмөц, Бусад улсад юмны үнэ өсөөд, мөнгөн тэмдэгт нь суларвал инфляц нь өсдөг. Монголд бол өөр, дарга нарын амласан ёсоор, нэг оронтой тоондоо, бүр багасаад байдаг тооцоог Статистикийн газар нь сар болгон гаргадаг. Харин энэ дайнаар шалтаг хийж, алдсан инфляцынхаа бурууг Америк ахдаа тохиох гэж байна…
Нэргүй 2026-04-21 85.118.165.202
!!!!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-21 59.153.114.40
Энэ сэтгүүлчид яаж хувцаслахыг нь заагаад өгдөг хүн байдаггүй юм байх даа.