Гүйлтийн тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Гүйлтийн тэмцээн болж байна

“Төв  Цэнгэлдэх хүрээлэн”-д яг одоо монгол дахь Шри Чинмойн Марафоны багаас санаачлан нийслэлийн Биеийн тамир спортын газар хамтран бүх нийтийн холын зайн гүйлтийг зохион байгуулж байна. Энэхүү гүйлтэд оролцож буй тамирчид нь 24 болон 12 цагийн гэсэн хоёр ангиллаар тэмцээнд оролцох  ба 24 цагийн гүйлт нь өнөөдөр 10 цагаас эхэлсэн байна. Гүйлтийн тэмцээн эхэлснээс хойш одоогоор хамгийн урт замыг туулсан эрэгтэй тамирчин нь 27 км гүйсэн бол эмэгтэй тамирчин нь 23 км зам туулаад байгаа аж.  
Дашрамд дуулгахад, Шри Чинмойн Марафоны багийн тамирчид  Монголд  гүйлтийн спортыг хөгжүүлэх зорилгоор зургаа дахь жилдээ уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

П.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж