"FaZe" баг албан ёсоор багийн ахлагч болох "karrigan"-ийг явуулж байгаагаа мэдэгдлээ. Финн Андерсен буюу "karrigan" Хойд Америкийн багт таван жилийг өнгөрүүлэхдээ анхны Мэйжорыг нь авчирсан гавьяатай. Тэгвэл түүний замналын дараагийн аялал "Falcons" багтай эхэлж байна.
Финн Андерсен анх 2016-2019 оны хооронд "FaZe"-ийн бүрэлдэхүүнд тоглож, дараа нь 2021 онд дахин нэгдсэн билээ. Түүний удирдлага дор "FaZe" найман цом хүртсэний хамгийн оргил мөч нь 2022 оны Антверпын Мэйжор байсан юм. Мөн Копенхаген, Шанхай, Будапештын Мэйжорын финалд шалгарсан түүхтэй.
Үдэлтийн үгэндээ "karrigan" бичихдээ "Өнөөдөр би дахин нэг аяллаа эхлүүлэх гэж ‘FaZe’-ийг орхиж байна. Энэ багийг, фэнүүдийг төлөөлнө гэдэг нэр хүндийн хэрэг байлаа. Би энэ багт түүх бүтээх гэсэн буцаж ирэх шалтгаантай байсан. Түүнийгээ ч 2022 онд биелүүлсэн. Энэ өмсгөлийг өмсөх гайхалтай байлаа. Аяллын минь туршид хамт байсан багийнхандаа надад итгэсэнд баярлалаа" гэжээ.
Өнгөрсөн жил багаа Будапештын Мэйжорын финалд хөтөлсөн "karrigan"-ийн манлайлал гайхалтай байсан. "Ropz"-ийг "Vitality" руу үнэгүй алдсаны дараа тэднийг хэн ч ийм амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй. Жинхэнэ утгаараа үнсгэлжингийн үлгэрийг бодит болгосон. Гэвч энэ жил бүх зүйл тийм сайхан байсангүй. Бүрэлдэхүүндээ дорвитой өөрчлөлт хийгээгүй тэд Мэйжорын эрхээ алдаж, ижил түвшний багуудаа барахаа болив. Эцэст нь шинэчлэлийн салхи багийн ахлагчаас эхэллээ.
"FaZe"-ийн шинэ тоглогчоор өдгөө "ENCE"-ийн сэлгээнд сууж буй "Neityu" тоглох гэнэ.
Нөгөө талд "Falcons" туршлагатай тамирчнаар хүч нэмэв. "NiKo", m0NESY", "kyousuke" гэх оддыг "karrigan" удирдана. Бүтэлгүйтэл, азгүйтэл дүүрэн багийг аврах хүн нь 36 настай дани тоглогч мөн үү? Одоогоор "Falcons" л "Vitality"-г хожиж чадна гэдгээ харуулсан. Харамсалтай нь, томоохон цом хүртээгүй л явна.
Дасгалжуулагч "zonic" болон "NiKo" нар дахин "karrigan"-тай нэгдлээ. "Falcons"-ийн хуучин ахлагч "kyxsan" сэлгээ рүү шилжив.
"NiKo"-г үеийнх нь шилдгүүдтэй харьцуулахад ганцхан Мэйжорын цом дутуу. Олон ч оролдож, харуусал дүүрэн хожигдлуудыг амссан. Харин Ирэх Кёльн Мэйжорт боломж харагдаж байна. Одоо тэдэнд Мэйжорт түрүүлж, олон финалдсан ахлагч ирлээ. Эцэст нь "NiKo" хүссэн цомоо хүртэж, шүүмжлэгчдийг чимээгүй болгож чадах уу?
3,576.02

























































Нэргүй 2026-04-21 85.118.165.202
😉 Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom