УДШ: Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

УДШ: Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

УДШ: Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр /2026.04.20/ хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээл, Г.Энхтайван нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулах гэмт хэргээр зүйлчлэгдсэн. Үйлдлийн хувьд шууд худалдан авах ажиллагаа явуулах шийдвэрийн төсөл боловсруулсан, хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн, төслийн арга хэмжээ хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй болохыг дурдах нь зүйтэй.

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр нь орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 19/03 дугаартай тогтоолоор тогтоосон евро-5 стандартыг хангахгүй байхад тус компанийн техникийн тодорхойлолтод нийцүүлэн, энэхүү шаардлагыг өөрчилж, уг компанийг сонгон шалгаруулсан үйлдэлд С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, А.Ганхуяг, Ш.Баярсүх, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар, А.Чойжилсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулахгэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээж, давж заалдах шатны шүүхээс Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын зүйлчлэлийг хаана хангасан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэг болон хөнгөрүүлсэн заалтыг хүчингүй болгож байна. Улмаар "Тэнүүн-Огоо" ХХК-иас нийлүүлсэн 20 автобус дээр дурдсан хөдөлгүүрийн шаардлагаас гадна шатахууны савны багтаамж 200 литр байх, үндсэн арлыг хүчитгэсэн зэврэлтээс хамгаалсан байх, галд тэсвэртэй материалаар битүүмжлэлтэй байх, салхины шил 6 мм зузаан байх, хийн нум тохируулагчтай байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоноглолтой байх, чиглэл харуулсан гурван дэлгэц болон цахим дэлгэц байрлуулсан байх зэрэг Нийтийн тээврийн газраас баталсан бусад шаардлагууд хангагдаагүй байхад актад гарын үсэг зурж, хүлээж авсан хэрэгт шүүгдэгч Б.Алтаншагайг ажлын хэсгийн гишүүн бус үндэслэлээр үүрэг хүлээхгүй гэж үзэж, Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтууд нь зөрүүтэй нь эргэлзээ үүсгэсэн үндэслэлээр цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг энэ удаа няцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа ба энэ хэргийн талаар шинэ нотлох баримт илэрвэл прокурор шинэ нөхцөл байдлаар энэ тогтоолыг дахин хянуулах байдлаар хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Гэрчүүдийн мэдүүлж байгаа "Дээрээс өгсөн" гэх чиглэлийг тогтооход энэ тогтоол саад болохгүй.

Шүүгдэгч Мөнхбаярын тухайд ажлын хэсгийн гишүүн атал өөр хэлтэст байнгын ажил эрхэлдэг учраас захиалгын хяналтын үүрэг хүлээхгүй гэдэг шалтгаанаар цагаатгасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Чойжилсүрэн, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Хонгорзул, О.Лувсандагва, Д.Цогдбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5.1 буюу албандаа хайнга хандах гэмт хэрэг болгон давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчилснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 заасан албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээж, А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх зүйлд заасан албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Залилан үйлдэх гэмт хэргээр зүйлчлэгдсэн гэмт хэргийн хувьд, Евро-2 дизель хөдөлгүүртэй автобусуудыг евро-5 болгож харагдуулах зорилгоор гадаад улсад байрлах үйлдвэрт банк болон тийм наалт нааж, төхөөрөмж суурилуулсан мэтээр хуурамчаар хувирган, заримыг нь улсын хилээр нэвтрүүлсний үндсэн дээр төрөөс санхүүжилт авсан үйлдлийг уг автобусыг хүлээн авсан хэрэгтэй холбон үзэж, сэдэл зорилгын зөрчил үүсч буй учраас зэрэг үйлдэгдэх боломжгүй. Харин энэ нь албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байжээ гэж үзэн хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь эрүүгийн эрх зүйн суурь онол шүүхийн практикт нийцэхгүй тул хэргийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаахаар шийдвэрлэлээ. Хэрэгт холбогдсон А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн хоёр иргэнийг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Шүүгдэгч А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзлээ. Ингээд оролцогч нараас гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ.

Тус хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын нэг гишүүн, нийтийн албан тушаалтан 18, гадаадын дөрвөн иргэн, хувийн хэвшлийн дөрвөн байгууллагын албан тушаалтан багтаж буй. Ж.Сүхбаатар нарын 24 хүн гэмт хэрэгт холбогдсон. АТГ-аас мэдээлснээр, хэргийг шалгах явцад учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Улмаар шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК уг хохирлыг бүрэн барагдуулаад байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

Улсын төсвийн хөрөнгөөр Нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах ажиллагаанд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн гишүүд Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, А.Чойжилсүрэн, автобус хүлээлцэхэд захиалагчийн хяналтын хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг гишүүд Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа нар болон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim Kea Baum/,  “Эм Эс И Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болортуяа нарт холбогдох 93 хавтаст хэргийг оролцогчоос гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзэж цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэхүү шийдвэрийн талаар прокурор эсэргүүцэл гаргаагүй болохыг дурьдаж хэвээр үлдээсэн болно.
  2. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос тогтоосон Евро-5 стандартын шаардлагыг хангахгүй байхад техникийн тодорхойлолтыг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн саналд нийцүүлж, тус компанийг сонгон шалгаруулсан үйлдэлд

А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Харин давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд болох С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хайнга хандах” гэмт хэрэг гэж үзэн хөнгөрүүлэхдөө Евро-3 стандартын хөдөлгүүртэй автобус авахаар тогтоосон техникийн тодорхойлолт болон ийм хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ирүүлсэн санал нь нийтийн тээврийг Евро-5 стандартаар шинэчлэх төрийн бодлогод нийцээгүй, энэ асуудлыг ажлын хэсгийн зарим гишүүд гаргаж тавьсаар байтал “Тэнүүн-Огоо” ХХК-ийг олонхын саналаар төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулж буй үйлдэл, түүнд хандсан сэтгэхүйн хандлага, санаа зорилгыг болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалын энэ хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдэл болон оногдуулсан ялыг сэргээв.

  1. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлсэн 20 ширхэг автобус нь гэрээнд заасан “Хөдөлгүүр дизель Евро 5” байх, мөн Нийтийн тээврийн газраас баталсан бусад техникийн шаардлагуудыг хангаагүй байхад актад гарын үсэг зурж хүлээж авсан үйлдэлд

Б.Алтаншагайг Ажлын хэсгийн гишүүн бус гэх үндэслэлээр үүрэг хүлээхгүй хэмээн үзсэн бол Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтууд нь зөрүүтэй нь эргэлзээ үүсгэсэн үндэслэлээр цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн.

Энэ хэрэгт хэлэлцэгдээгүй хуульд заасан шинэ нөхцөлд байдалд хамаарах үндэслэл, баримт нотолгоо илэрвэл прокурор шинэ нөхцөл байдлаар энэхүү тогтоолын Ж.Сүхбаатарт холбогдох хэсгийг дахин хянуулах эрхтэй. Түүнчлэн зарим гэрчүүдийн мэдүүлж буй “… дээрээс өгсөн чиглэл …” гэх хэн нь тодорхойгүй нөхцөл байдлын талаар эзнийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурьдах нь зүйтэй.  

Гэрээний дагуу автобус хүлээн авах захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох

А.Чойжилсүрэн, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Лувсандагва, О.Хонгорзул, Д.Цогтбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хайнга хандах” гэмт хэрэг болгон давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчлөхдөө ажлын хэсэг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн 20 автобусыг газар дээр нь үзэх явцад техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдсон байхад “20 автобус шаардлага хангасан” талаар акт, тэмдэглэл боловсруулж гарын үсэг зурж хамтын шийдвэр олонхын саналаар хүчин төгөлдөр болоход хүчин чармайлт гаргасан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байх тул энэ талаарх магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Харин ажлын хэсгийн гишүүн Ч.Мөнхбаярыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт буюу өөр хэлтсийн ажил эрхэлдэг тул захиалагчийн хяналтын үүрэг хүлээхгүй гэх үндэслэлээр хоёр шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Дээрх ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн болно.

  1. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нар нь Евро-2 дизель хөдөлгүүртэй автобуснуудыг Евро-5 дизель хөдөлгүүртэй мэт харагдуулах зорилгоор гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт “Ad blue” төхөөрөмжид ашигладаг банкийг суурилуулан мөн Евро-5 гэсэн наалт нааж хуурч, төөрөгдүүлэх нөхцөл байдлыг бий болгон зарим автобуснуудыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсний үндсэн дээр төрөөс санхүүжилт авсан үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байсан хэмээн хоёр шатны шүүхээс залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцээгүй гэх дүгнэлтийг хийж хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
  2. А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээсэн болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-21 66.181.179.207

Монголын шүүх прокурорын байж байгаа царай нь энэ шүү дээ . Ийм тодорхой ил залилангийн хэргийг шийдэж чадахгүй хэдэн жил болох гэсэн юм бэ .

Avatar

Гэм 2026-04-21 97.146.164.143

Гэмт хэргийг буцаадаг цорын ганц орон Монгол нэнээ.

Avatar

Нэргүй 2026-04-21 85.118.165.202

;))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-21 172.58.243.16

МАН-ын нөлөөгөөр манай шүүх манлай авилгачдаа ялаас чөлөөлаөх нь яалт ч үгүй үнэн дээ !

Avatar

Нэргүй 2026-04-21 66.181.188.221

Улсыг залилсан уу залилсан, хуурамч техник авчирсан уу авчирсан. Одоо ахиад юуг нь төөрүүлэх вэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж