Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх замыг долдугаар сард нээнэ

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх замыг долдугаар сард нээнэ

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх замыг долдугаар сард нээнэ

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Тус замын ажлыг ирэх долдугаар сарын 10-н гэхэд бүрэн дуусгана гэдгийг албаныхан хэлэв.


Тодруулбал, Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажлыг 2023 онд эхлүүлсэн. Улмаар 2025 оны аравдугаар сард эхний 2.8 км авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Үргэлжлүүлэн явган зам болон гүүрэн байгууламжийн ажлыг хийж буй. Тэгвэл ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувьтай байгаа бөгөөд  Ард Аюушийн өргөн чөлөөний хэсэгт тулц хана байгуулах, гадаргын ус зайлуулах шугам угсрах, авто замын өргөтгөлийн суурь бэлтгэх ажлуудыг хийж байгаа ажээ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу дөрвөн байршилд гэрэл дохиотой явган хүний гарц, хоёр байршилд гэрлэн дохионы зохицуулалттай дөрвөн замын уулзвар нэмэлтээр хийж байгаа гэдгийг НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ хэлэв. Тэрбээр, "Төслийн нийт ажлын 40 орчим хувийг шугам сүлжээний ажил эзэлж байгаа. Үүнээс 85 хувийг нь гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Ирэх долдугаар сарын 10-нд бүрэн дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох уг авто зам нь зургаан эгнээ зорчих хэсэг, дөрвөн нүхэн гарц, нэг гүүрэн гарцтай.

Тус замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар бууруулна гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-21 85.118.165.202

;))))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-21 138.252.29.43

3 км 6 эгнээ замыг 3 жил барьж байгаа ллрууд Туулын 33 км замыг 30 жил барих байхоо

Avatar

Нэргүй 2026-04-21 103.168.34.45

21-ийн уулзварын мега түгжрэлийг шийдчихвэл ч ….

Avatar

Зочин 2026-04-21 59.153.113.125

Энэ замынхаа дутууг нь чимээгүйхэн хийгээд гүйцээчих ухаан хотынхонд алга аа, ам нь түрүүлээд, чадахгүй байж хоног хугацаа товлоод, гүйцэтгэлийн хувь энэ тэр ярьж сүржигнээд, тэрэндээ ороогдож өөрсдөө эргэж сошиалаар нүдүүлээд, нэр нүүрээ улам л алдаад байх юм даа, барилдахаасаа таахалзах нь ихдээд байх

Avatar

Нэргүй 2026-04-21 202.131.229.108

яг ҮНЭЭН. ӨӨРСДӨӨӨ ИНГЭЖ ЧААЧААД ДАРАА НЬ УДЧИХЛАА ХУГАЦААА ЧИН ӨНГӨРЧИЖ ГЭЭД ХЭЛХЭЭР УРДААС УЛС ТӨРЖЛӨӨӨӨ ЧИ МУУ АЦ АЖИЛ ХИИЖ ҮЗЭЭ ЮУ ГЭЖ ГУЦНАВ ӨӨӨРСДӨӨӨ Л ӨӨРИЙГӨӨӨӨ ОРООДОГ БАЙЖ.

Avatar

Нэргүй 2026-04-21 202.131.229.108

ЭЗЭНГҮЙ БАЙГАА ОЛИГТОЙ ЮМ Ч ХИИХГҮЙН НААДМАААР ОРОХГҮЙ АЦНУУУД

Avatar

Батсайхан 2026-04-21 202.9.46.163

3.9 км замыг 3 жил барьж бгаа монголчууд 21-р зуунд ямар хөгжил дэвшил ярих юм бэ. Энэ бол зүгээр л төсөв өсгөж мөнгө идэх арга шүү дээ. Яаж ийм чадамжтай компани энэ төслийг авсан өх уу? 1 км ийм төрлийн замыг ийм хугацаанд барих ёстой гэсэн норм дүрэм баймаар даа арай дэндүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж