Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Уг санхүүжилтийг Дулааны V цахилгаан станц болон УБ-Трамвай төслүүдэд зарцуулна гэдгийг НИТХ-ын Зөвлөлийн хуралд НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.

Л.Эрдэнэбадрах танилцуулгадаа “Энэхүү санал нь Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн стратегийн шалгуурт нийцэж байгаа бөгөөд нийслэлийн өрийн түвшин тогтоосон босго хэмжээнээс доогуур байна. Гаргах үнэт цаасны санхүүжилтийн дийлэнх буюу 250 тэрбум төгрөгийг Дулааны V цахилгаан станцын төсөлд, үлдсэн 50 тэрбум төгрөгийг УБ-Трамвай төслийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, төвийн бүсийн ачааллыг бууруулах, 100 мянга орчим айлыг цахилгаан, 40 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах технологийг нэвтрүүлж, утааны хорт бодисын ялгарлыг мэдэгдэхүйц багасгана. Төслийн барилга угсралтын үед 1600 гаруй, ашиглалтад орсны дараа 300 гаруй байнгын ажлын байр бий болох юм.

Харин УБ-Трамвай төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмж, чанар эрс сайжирч, хот доторх зорчих хугацаа богиносох, замын түгжрэл буурах, агаарын бохирдол багасах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно. Төсөл нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих юм.

Нийслэлд дээрх мега төслүүдийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд шинэ ахиц гарч, иргэдийн амьдрах орчин сайжирна, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтойг онцоллоо.

Нийслэл Улаанбаатар хот 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас /бонд/ гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай асуудлыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.197

~~ Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.150

Монголчууд наад бүтээн байгуулалтыг эсэргүүцээд эхлэх биз. Бүтээн байгуулалт гэхээр л баахан мөнгө идэх гэж бана гэж харддаг. Тэгэж ч ярьцгаадаг. Нямбаатар чинь одоо ажлаа өгч магадгүй болсон. Юун бүтээн байгуулалт вэ.

Avatar

Нэргүй 2026-04-20 178.174.229.45

METRO BOL MYANGUUJINGIIN ULGER. KKK.

Avatar

Нэргүй 2026-04-20 66.181.183.147

ххү нь хэд юм түрүүчийн ыбондын төлбөрөө төлсөн үү

Avatar

Иргэн 2026-04-20 66.181.178.127

Улаанбаатар метро төсөл юу болсон бэ. Яагаад сүүлийн үед энэ тухай яригдахаа боливоо. Метроны бүтээн байгуулалт маш чухал шүү Нямбаатар дарга аа хэлсэн амандаа хүрч метро барих ажлаа эхлүүүлээрэй гэж нийслэлчүүд хүсч байна. өөрт чинь итгэж байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж