Ормузын хоолойг тойрсон хурцадмал байдал зарим жуулчдын зуны төлөвлөгөөнд саад хийх бололтой. Учир нь Европын агаарын тээврийн салбар түлшний хомсдолтой тулгарч байна. Энэ талаар "NEWS" агентлагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.
Ираны эсрэг АНУ болон Израиль хамтарсан цохилт өгснөөс болж үүссэн хурцадмал байдлын нөлөөгөөр Ойрхи Дорнодын агаарын орон зай хаагдсан. Улмаар агаарын тээврийн салбар эмх замбараагүй байдалд орсноос хойш долоон долоон хоног өнгөрч байна. Агаарын тээврийн компаниуд өнгөрсөн хугацаанд хэдэн зуун нислэгээ цуцалж, чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүй болж байсан ч одоо аажмаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхэлж байна. Гэвч шинэ, илүү хортой аюул тус салбарыг донсолгох боллоо. Тодруулбал, аяллын улирал ойртож байгаатай холбогдуулан тийрэлтэт онгоцны түлшний ноцтой хомсдол үүсч, нислэгүүдийг саатуулж болзошгүй юм.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол хэлэхдээ, Европ ердөө зургаан долоо хоногийн онгоцны түлшний нөөцтэй байж магадгүй. Тиймээс газрын тосны нийлүүлэлт хэвийн болохгүй бол тун удахгүй нислэгүүд цуцлагдаж эхэлнэ гэж тэрбээр анхааруулж байна. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт АНУ болон Иран улс хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоо хийсэн. Гэвч бодит байдал дээрэ эагаарын тээврийн салбарт эрсдэл гарсаар байгааг Биролын анхааруулга харуулж байна.
Мэдээж хэрэг асуудлын гол шалтгаан нь АНУ болон Ираны хооронд Ормузын хоолой орчимд үүсээд буй хурцадмал байдал юм. Энэ хоолойгоор дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг тул маш чухал бүс нутагт тооцогддог. Нийлүүлэлт буурснаас болж дэлхий даяар эрчим хүчний үнэ огцом өссөн. Брент нефтийн үнэ дайнаас өмнө баррель нь 66 ам.доллар байсан бол одоо дахиж 100 ам.доллар давах хэмжээнд хүрсэн. Засгийн газрууд нөхцөл байдлыг даван туулахын тулд стратегийн нефть, хийн нөөцөө ашиглаж эхэлсэн. Мөн Их Британи 40 гаруй улстай хамтран Ормузын хоолойг дахин нээх арга замыг хайж байгаа ч АНУ энэ хэлэлцээнд оролцоогүй байна.
Европ тив онгоцны түлшний импортоос ихээхэн хамааралтай тул сөрөг нөлөөг нь хамгийн их мэдэрч байна. Тус бүс нутгийн онгоцны түлшний импортын 75 орчим хувь нь Ойрхи Дорнодоос ирдэг. Энэ бүхэн Европын хувьд хамгийн ачаалалтай аяллын улирал болох зуны үеэр тохиож байна. Жишээ дурдвал 2024 онд тус бүс нутагт 747 сая орчим гадаадын жуулчин ирж байжээ.
Тийрэлтэт түлш гэж юу вэ?
Тийрэлтэт түлш нь цэвэршүүлсэн тосоор хийсэн тунгалаг шингэн юм. Үүнийг голчлон тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг ажиллуулахад ашигладаг. Тийрэлтэт түлшний хамгийн түгээмэл төрөл бол "Jet A" болон "Jet A-1" юм. Өөр нэг төрөл болох "Jet B" нь маш хүйтэн цаг агаарт ашиглагддаг. Тийрэлтэт түлшийг голчлон Хятад, Ойрхи Дорнод, АНУ-д газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг байна. Тухайлбал, "Shell", "ExxonMobil", "Saudi Aramco" зэрэг томоохон газрын тосны компаниуд эдгээр боловсруулах үйлдвэрийг ажиллуулдаг.
Түлшийг нисэх онгоцны буудлууд болон түүний ойролцоох том саванд хадгалдаг аж. Дараа нь нисэх онгоцны буудлын хаалгатай холбогдсон газар доорх хоолойгоор эсвэл түлшний ачааны машинаар онгоцонд хүргэдэг. "Energy Intelligence"-ийн мэдээлснээр дэлхийн тийрэлтэт түлшний хэрэглээ 2025 онд өдөрт 7.8 сая баррельд хүрсэн байна. Энэ тоо 2026 онд 2.6 хувиар өсч, өдөрт бараг 8 сая баррельд хүрнэ гэж тооцоолж байна.
Европ яагаад түгшүүр зарлаад байгаа юм бэ?
Европын агаарын тээврийн байгууллагууд түлшний хомсдол нь эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулжээ. Европын олон улсын нисэх онгоцны буудлын зөвлөлөөс Европын комиссд илгээсэн захидалдаа, түлшний хомсдол нь бүс нутгийн эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ гэж мэдэгдсэн юм. Европ дахь түлшний агуулахуудын нөөц аль хэдийн буурч эхэлсэн. АНУ болон бусад бүс нутгаас нийлүүлж буй түлш нь Ойрхи Дорнодоос тасалдсан нийлүүлэлтийг бүрэн нөхөж чадахгүй байна.
Мөн Европт онгоцны түлшний үнэ огцом өссөн. Гуравдугаар сарын 18-нд тонн тутамд 1,800 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон ч дөрөвдүгээр сард бага зэрэг буурсан байна. Зарим нисэх буудлууд Ормузын хоолой хаалттай хэвээр байвал гурван долоо хоногийн дотор түлш дуусах эрсдэлтэйг анхааруулжээ.
Мөн Фатих Бирол "Хэрэв энэ байдал үргэлжилбэл зарим төрлийн нефтийн бүтээгдэхүүн бүрэн тасалдаж болзошгүй" гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Германы агаарын тээврийн компани "Lufthansa" түлшний үнэ өссөнөөс болж үүссэн алдагдлаа бууруулах зорилгоор "CityLine" нэртэй бүсийн нэгжээ хаахаар болсон байна. Тус кимпанийн технологийн захирал Грациа Виттадини Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "Манай тийрэлтэт түлшний нийлүүлэгчид урьдчилсан тооцоогоо өөрчилж байгаа бөгөөд нэг сараас цааш үргэлжлэх хугацааны урьдчилсан тооцоог өгөх хүсэлгүй болсон" гэж мэдэгджээ.
3,576.02






















































Нэргүй 2026-04-21 85.118.165.202
;)))))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Зочин 2026-04-21 122.201.19.61
Ираны мөргөлдөөнөөс болж оросууд укрианы дайнд зарцуулсан хэдэн зуун тэрбумын зардлаа нөхөөд авлаа даа. Одоо бүр хуримтлуулж эхэлнэ. Энэ дайн Орост үнэхээр ашигтайгаар эргэсэн. Оросын хувьд хэдэн зуун мянган цэргийн амь нас бол үнэндээ сонин биш ш дээ. Путин оросын ард түмэнд үеийн үед үлдэх асар их үржил шимтэй, байгалийн баялагтай /нүүрс, лити, гм/ газар нутгийг өөрийн болгосон нь үнэхээр гайхамшигтай гавьяа.
ИРГЭН 2026-04-21 103.229.123.100
Оросоос Байгалийн хий, Эрчим хүч, Нефть авахгүй гэж Оросыг Хоригт оруулаад, Крантаа хааж, зарим нэгий нь дэлбэлсэн Европчууд эцэст нь Өөрсөдөө хохирол амсаж эхэллээ,