Э.Батшугар: Эрүүл иргэнтэй байж чадвал улс орны ирээдүй илүү бат бөх байна

Э.Батшугар: Эрүүл иргэнтэй байж чадвал улс орны ирээдүй илүү бат бөх байна

Э.Батшугар: Эрүүл иргэнтэй байж чадвал улс орны ирээдүй илүү бат бөх байна

Эрүүл мэндийн яамнаас иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах, эрүүл амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож хэлсэн үгэндээ, “Эрүүл мэнд бол бидний хамгийн үнэт баялаг. Энэ баялгаа хамгаалах үйл хэрэг нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус, төр, хувийн хэвшил, байгууллага, иргэн бүрийн хамтын оролцооноос хамаарна” хэмээн онцоллоо.

Тэрбээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг тэргүүлэх чиглэл болгон тусгасныг дурдав.

Мөн халдварт бус өвчний эрсдэл өндөр хэвээр байгааг тэмдэглэж, 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байгааг хэллээ. Түүнчлэн нийт нас баралтын 77 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна гэв.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал нь зүрх судасны өвчин, тархины харвалт, чихрийн шижин, хавдрын гол шалтгаан болж байгааг онцолж, бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, эрт илрүүлэгт тогтмол хамрагдах дадлыг хэвшүүлэх нь хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт болохыг хэлэв.
Түүнчлэн энэ жил Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоо бүрдсэний 345 жилийн ой тохиож буйг дурдаад уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны уялдаа холбоог бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлснийг мэдээллээ.

Энэ хүрээнд “Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг олон нийтэд нээлттэй хэлбэрээр гурав хоногийн турш зохион байгуулж байна.

  • Нэг дэх өдөр иргэдэд эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох, нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг сурталчлах,
  • Хоёр дахь өдөр урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах, эмнэлгүүдийн үйл ажиллагааг танилцуулах,
  • Гурав дах өдөр Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилтыг таниулах ажлууд хийгдэнэ.

Арга хэмжээний төгсгөлд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, “Эрүүл иргэн бол эрүүл гэр бүл, эрүүл нийгэм, улмаар хөгжил дэвшлийн баталгаа юм. Эрүүл иргэнтэй байж чадвал улс орны ирээдүй илүү бат бөх байна” хэмээн онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт тогтмол хамрагдахыг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2026-04-20 103.119.92.177

Ямар ухаантай сайд гэгч вэ Нээрээ тийм байна Ойлголоо

Avatar

Зочин 2026-04-20 59.153.113.125

Хэрэгтэй хэрэггүй арга хэмжээгээр талбай дээр хүн цуглуулж шоудах дуртай л сайд юм даа, удахгүй тэгээд хэн болох нь аяндаа танигдана даа, одоохондоо ч яах эмийн мафитай тэмцэнэ энэ тэр гээд гоё л уянгалж байх шиг

Avatar

Нэргүй 2026-04-20 59.153.115.39

Хүүкийн сараа чувганцаас дээр бна. Тэгээд үргэлжлүүл.

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.197

!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-20 66.181.179.162

Даанч Монголын эмч нар өвчтөнүүдийг алж, АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. Эмч нарт юу ч битгий өг!

Avatar

Нэргүй 2026-04-20 103.229.122.117

Агаар хүнсний чанараа төр анхаараад бусдыг нь хая хая. хувь хүн эрүүл мэндээ өөрөө хариуцах хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.149

Манай Шугараа дүү ч маналзуулж бндаа

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.150

Монголчууд эрүүл мэнддээ анхаардаггүй. Идэж ууж байгаа зүйл нь хортой бодис агуулсан зүйл ихтэй. өөрсөдийн оригналь хүнсний бүтээгдэхүүнээ идэхээ больсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж